Марк Зукерберг яагаад нарны тосоо хэтрүүлсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Марк Зукерберг яагаад нарны тосоо хэтрүүлсэн бэ?

Марк Зукерберг яагаад нарны тосоо хэтрүүлсэн бэ?

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ “Facebook” компанийг үүсгэн байгуулагч Марк Зукербэргийн нарны тосоо хэтрүүлэн түрхсэн зураг цахим сүжлээнд цацагдаж олны анхаарлыг ихэд татжээ. Хүмүүс түүнийг жокертой зүйрлэж, хошигнож байсан юм.

Тухайн үед тэрбээр Хавайд амарч байсан ба папарацци зурагчид түүнийг дагаж байгааг мэдээд тэдэнд танигдахгүйн тулд нүүрэндээ нарнаас хамгаалах тос зузаан түрхсэн ч бүтэлгүйтсэн гэдгээ тайлбарлажээ. Тэрбээр цааш нь “Гэхдээ хүмүүсийг инээлгэх зүйл хийсэндээ би харамсдаггүй. Зургаа хараад би өөрөө ч их инээсэн” хэмээн өөрийн инстаграмдаа бичсэн байна.

Өдгөө 36 настай тэрбумтан Зукербэрг гэр бүлийн хамт Калифорни мужид амьдардаг ч Хавайн аралд нийт 100 сая ам.долларын үнэ бүхий хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй аж. Түүний хөгжилтэй зураг цацагдсаны дараа тэр яагаад нарны тосоо хэтрүүлэн түрхсэн талаар тодорхой тайлбар хэлж байгаагүй юм.

Эх сурвалж: Buzzfeednews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж