Америк цэргүүд буцмагц афганистанчууд Талибантай өөрсдөө байлдана | News.MN

Америк цэргүүд буцмагц афганистанчууд Талибантай өөрсдөө байлдана

Америк цэргүүд буцмагц афганистанчууд Талибантай өөрсдөө байлдана

Америк цэргүүд буцмагц афганистанчууд Талибантай өөрсдөө байлдана

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт хамгийн удаан үргэлжилж буй Афганистаны дайныг төгсгөж, бүх цэргээ татахаар болсноо зарласан билээ. Түүний мэдээлснээр хамгийн сүүлийн ээлжинд үлдсэн цэргүүдийг тавдугаар сард багтаан татаж, Афганистаныг бүрмөсөн орхих аж. Гэвч америк цэргүүд нутаг буцах сургаар талибанчуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэлсэн байна. Тиймээс өдгөө Афганистаны цэргүүд АНУ-аас сурсан эрдмээрээ өөрсдөө талибанчуудтай байлдахаас өөр аргагүй болж, бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Сүүлийн үед америк цэргүүд нутаг буцах сургаар талибанчууд идэвхжиж, газар нутгаа тэлж, хаа сайгүй тарцгааж байгаа аж. Улмаар Афганистанд газраар тээвэр хийх маш аюултай болж, ихэнх тохиолдолд цэргүүдийг нисдэг тэргээр зөөж байна. Мөн нөгөө талаар америк цэргүүд нутаг буцахаасаа өмнө афган цэргүүдэд мэддэг, чаддаг бүхнээ заан сургаж байгаа аж.

Өмнө нь АНУ цэргүүдээ татах эцсийн хугацааг тавдугаар сарын 1-н хэмээн тогтсон байв. Гэвч тус тохиролцоондоо хүрээгүйн төлөө Талибаны зүгээс арга хэмжээ авахаар бэлдэж эхэлжээ. Харин АНУ-ын зүгээс Талибаны болзошгүй дайралтад бэлэн байж, цэргүүдээ аюулгүй татахын тулд цэрэг, техникийнхээ хүчийг нэмэгдүүлэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Америк цэргүүдийг нутаг буцмагц талибанчуудаас иргэдээ хамгаалах үүргийг АНУ-ын сургалтанд хамрагдан өндөр түвшинд бэлтгэгдсэн Афганистаны тусгай салааны цэргүүд хүлээн авч үлдэж байгаа юм. Улмаар өдгөө афганистанчуудад АНУ-ын тусламжаас өмнө удаан хугацаанд үйлчилж байсан шашны хатуу хууль эргэн сэргэж, арай хийн олж авсан эмэгтэйчүүдийн эрх эргээд алга болох вий гэсэн айдас тулгарч байна. Афганистаны тусгай албаны цэрэг эмэгтэй Марофа “Талибанчууд Афганистаны засгийн газрыг удирдах боломжгүй. Хэрвээ оролдвол бид эцсээ хүртэл тэмцэх болно” хэмээн ярьжээ.

Трамп, Байден хэн хэн нь Афганистанаас цэргүүдээ татахаар шийдсэн нь Афганистаныг Аль Кайда тэргүүтэй алан хядах бүлэглэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх газар нутаг байхаа больсон гэх итгэлтэй холбоотой юм. Гэвч Афганистаны талаас талибанчуудыг алан хядах бүлэглэлүүдтэй нягт холбоотой ажилладаг хэмээн сэрэжлүүлсээр байна. Ялангуяа Афганистаны батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч генерал Мухаммед Ясин Зиагийн хэлж байгаагаар Аль Кайда, Таүлибан хоёр бол ах дүүс мэт дотно холбоотой бүлэглэлүүд аж.

Мөн афганистан цэргүүд америкчуудыг нутаг буцахад 20 жил мөр цэрэгцэн тулалдсан нөхөрлөлөө маш их үгүйлнэ хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Генерал Зиа “Бид бүх хүчээрээ тулалдах ёстой. Өөр сонголт үгүй. Талибанчууд бидний эсрэг байлдсаар байвал бидэнд өөр арга байхгүй. Одоогийн нөхцөл байдлаас харахад талибанчууд зогсох бодолгүй байгаа бололтой” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-30 80.154.76.146

Мэдээлэлийн эх сурвалж хаанаас авсан бэ? АНУ цэргийн хүчээ 5-р сарын 1-нээс татан гаргалт хийж эхэлнэ. 5 сард гаргаж дуусна гэж Пентагон мэдэгдэл хийгээгүй. Хамгийн сүүлийн цэрэг төлвөлөөгний дагуу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарна.

Avatar

Заагч 2021-04-30 202.9.47.25

Өвгөн нэрт хятад ялгадасаа битгий хуцаа хятад вирустэйгээ далд ор.

Avatar

tom huu 2021-04-30 103.212.116.87

manaid yamar hamaa bn teneguudee

Avatar

Зочин 2021-04-30 51.195.151.163

Алан хядагчид гэдэг нь Америкууд өөрсдөө.талибанууд ямар америклуу дайрчаа юу.битгиы ийм нэг талыг барьсан балай юм тавьж бай

Avatar

Зочин 2021-04-30 202.9.40.83

1,5 их наяд доллар зарцуулсан Афган дахь цэргийн ажиллагаа ийнхүү үр дүнгүй төгсөж Америкчууд цэргээ гаргаж бган бн ! Дорнын энэ бүдүүлэг нуудэлчин шахуу овог аймгуудаас бүрдэх энэ улс ийнхүү лалын сөргөлдөгч талуудын талбар хэвээрээ л үлдэж бн ! Америкчууд афганыг орхисоноор ОХУ өмнө талаасаа лалын хэт хуучинсаг экстермист урсгалд нээлттэй үлдэж бн !

Avatar

Ovgon 2021-04-30 122.201.31.226

umhii orosuud ene orniig samarch, ard olniig ni tamiin zovlond unagasan da. Anh 1970-aad onii suuleer Zovlolt oros uls hogjin tsetseglej baisan Afganistan orond haldan dovtolj buten 10 jil ene ulsiig uns nuram bolgochod irgenii dain degdeecheed garch zugtasnii urshgaag ene uls odoog hurtel irgenii dainaas salj chadahgui zovj bna. Ene oron tam bolon huvirsan ni umhii orosiin hiisen ajil shuu de.

Avatar

РАВДАН 2021-04-30 66.181.161.86

САВХИН ХАМАРТАЙ САЛГА ЭМГЭН ШИМНУСГА МААНИА УНШААД Л.

Avatar

Зочин 2021-04-30 202.21.108.134

ОРОС ГЭЭД БАЙНА

Avatar

Hurliiz hujaad 2021-04-30 202.55.191.42

Ene oroniig amerikuud samarsan daa.anh orosuudiin esereg mohojihad gedeg teoristuud beltgej zevseg mongo sanhvv ogj bailaa. Odoo getel ter teorist talibanuudtai geree hiij bnaa.oorsdoo ch diilehee boljee.. olon oroniig amerikuud ingej samarsan daa..

Avatar

Зочин 2021-04-30 192.82.87.95

Солиотой гаж этгээдүү чи

Avatar

Зочин 2021-04-30 202.126.90.20

Чааваас даа ганц хуудас юм уншчаад ойлгосон юм чинь ердөө энэ үү.

Avatar

Зочин 2021-04-30 202.21.100.210

Яасан зовлонтой үйлийн үртэй ард түмэн юм дээ.

Avatar

Монгол хүн. 2021-04-30 103.10.21.50

Уул нь Америкчууд Афганистаныг үндэс угсаа, шашин, хэлээр холбооны 5 улс болгоод хуваачих ёстой байсан юм ш дээ. Талибан бол Пуштунуудын хөдөлгөөн. Талибантай хамгийн сайн дайтаж байсан нь Өзбэк, Тажикууд. Талибаны хорыг хамгийн их амсаж хохирсон нь Хазарачууд. Тэхээр Америкчууд дээрхи 3 үндэстэн дээр Аймакчуудын нэмээд Пуштунаас бүрэн салгаж улс болгоод Хазарачууд Өзбэкүүдийг эдийн засаг з****г бусад талаар дэмжсэн бол бүх юм ОК болох байлаа.

Avatar

Mongolhvv. Bolomjgui tosol bnaa.. 2021-04-30 192.82.93.14

Chi afganstaniig muu medeh yum bnaa. Afganstan afgan geh vndesten bhgui l de. Tegeed ted nar bvgd mash ih holildoj suudag tul chinii helseneer hubaaj bolohgui l de.. hel soeliin hubid yadjik pushtin hazaruud adil l daa.harin tvreg garaliin uzbek turkmenuud l oor l doo. Ug tegej holildoj suudag bolohoor hubaaj bolohgui bas gazar nutagaa bulaaldaj dain hiigeed salahgui l dee.

Avatar

Зочин 2021-04-30 139.5.218.108

ОРОСУУД ОРОЛЦОНО ТАЛИБУУД БҮР ХЭЦҮҮДНЭ

Avatar

Хотын уугуул иргэн 2021-04-30 122.201.31.201

Афганистанд Америкууд болон НАТО-ийн цэргүүпд холио бантан хутгаж, иргэний дайн дэгдээчихээд одоо эн орныг үнсэнд хаясан шалз шиг хаяад явж байдаг.

Avatar

Ovgon 2021-04-30 122.201.31.226

bitgii tenegt uheree, yum meddegguigee bitgii gaihuul. Anh 1970-aad onii suuleer Zovlolt oros uls hogjin tsetseglej baisan Afganistan orond haldan dovtolj buten 10 jil ene ulsiig uns nuram bolgochod irgenii dain degdeecheed garch zugtasnii urshgaag ene uls odoog hurtel irgenii dainaas salj chadahgui zovj bna. Ene oron tam bolon huvirsan ni umhii orosiin hiisen ajil shuu de.

Avatar

РАВДАН 2021-04-30 66.181.161.86

ХАР ЧАЦГАА САВИРУУЛСАН ХААШАА ЯНЗЫН АМЬТАН БЭ?

Avatar

Зочин 2021-04-30 202.21.108.134

ХУНХУУЗАА ЧИ ЭМЭЭ УУ

Avatar

Зочин 2021-04-30 202.126.90.20

Т1 т1 юм бичих юмаа чи

Avatar

Зочин 2021-04-30 107.127.53.24

Улаан оросуудын зуурсан цусан намаг…

Avatar

Зочин 2021-04-30 202.9.40.200

Улаан оросуудын зуурсан намгийг америкчууд улам өтгөрүүлж зуурчхаад,одоо хаяад зугтаж байна.

Avatar

Зочин 2021-04-30 202.21.108.134

ЗУУРХАД БАС ДОТООД ХҮЧНҮҮД ОРОЛЦСОН ДҮНДЭЭ ДҮН ЗҮГЭЭР ХООРОНДОО БАЙЛДАХГҮЙ БАЙХ ЗӨВ

Avatar

Зочин 2021-04-30 192.82.93.13

Yamar neg yum bolvol run forest run gej zaaj ugch baigaa baih daa

Avatar

Зочин 2021-04-30 66.181.191.148

yaana daaa orodchiloo engiin irged ih uhne dee

Avatar

Зочин 2021-04-30 66.181.161.79

Тариачидад намуу цэцэг тариалхыг зөвшөөрөх хүчин л ялна даа …

Avatar

Зочин 2021-04-30 202.21.108.20

Тохиролцоонд хүрэхгүй бол гарахгүй л юм байна. Гарна гэж худал цуу тарааж байгаа. Өмнө нь ч бас тэгж л байсан.

Avatar

Зочин 2021-04-30 202.21.108.22

Америкын эрх баригчид Афганы, Талибаны нийт овог отогуудын удирдагчдад мөнгө төлж байдгын хүчинд өнгөрсөн хугацаанд эвсэлийн цэргээс харьцангуй хохирол бага үзсэн. Одоо мөнгө өгч аюулгүй байдлаа худалдаж авдаг хүчин нь гараад явчихаар мөнгө эрх мэдлийн төлөө алалцах нь дамжиггүй.

Avatar

Зочин 2021-04-30 192.82.73.6

Эби бол зохицуулна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж