АН-ын ДСХ-нд найман хүн өрсөлдөхөө илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

АН-ын ДСХ-нд найман хүн өрсөлдөхөө илэрхийлэв

АН-ын ДСХ-нд найман хүн өрсөлдөхөө илэрхийлэв

НЭМЭЛТ: 15.30

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж буй.

Одоогоор М.Тулгат даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ, Л.Гүндалай нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдээд байгаа бол О.Цогтгэрэл даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороонд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар бүртгүүлээд байна.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат М.Тулгат, О.Цогтгэрэл тэргүүтэй хоёр Дотоод сонгуулийн хороонд хоёуланд нь бүртгүүлсэн байна.


Н.АЛТАНХУЯГ  НЭР ДЭВШИЖ, ӨРСӨЛДӨХӨӨ ИЛЭРХИЙЛЭВ

НЭМЭЛТ: 14.45

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хороонд бүртгүүлэхээр бичиг баримтаа хүргүүллээ. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг эрх баригчид дэвшүүлэхгүй байх ажлыг олонхоороо хүч түрэн хийж байгаа учраас ийн нэр дэвшиж, өрсөлдөхөөр хүсэлтээ өгч байгаа гэв.

Н.Алтанхуягийг 2019 оны дөрөвдүгээр сарын  30-ны өдөр намын үйл ажиллагаанд дөрвөн жилийн хугацаатай оролцож болохгүй хэмээн, хасах шийдвэр гаргаж байсан юм. Харин энэхүү шийдвэр нь хууль бус шийдвэр байсан гэж Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас үзэж, намаас хасах шийдвэрийг хүчингүй болгосон байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие дааж нэр дэвшсэн бөгөөд түүнийг АН-аас хассан шийдвэр хүчингүй болсон учраас ийн АН-ын Дотоод сонгуульд оролцож, нэрээ дэвшүүлж байгаа гэж тайлбарласан юм.

Одоогоор М.Тулгат даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдээд байгаа бол О.Цогтгэрэл даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороонд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар бүртгүүлээд байна.


Д.ГАНБАТ, С.ГАНБААТАР НАР НЭР ДЭВШИХЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

НЭМЭЛТ: 14.23 цаг

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намынхаа Дотоод сонгуулийн хороонд өөрийн баримт бичгээ хүргүүллээ.

Ингэснээр АН-ын Дотоод сонгуулийн хороонд Д.Ганбат, Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, С.Ганбаатар нарын таван хүн өрсөлдөхөөр болж байна.  Монгол улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль 2021 оны тавдугаар сарын 1-нд цаxимаар явагдах юм байна.  Дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид шаардлагын дагуу  материалаа бүрдүүлж өгөх бөгөөд тус хороо нь нэр дэвшигчийг намын нийт гишүүдээс санал авах ажиллагааг цахимаар зохион байгуулах юм байна.


Х.ТЭМҮҮЖИН, Ц.ОЮУНГЭРЭЛ НАР ӨРСӨЛДӨХӨӨ ИЛЭРХИЙЛЭВ

НЭМЭЛТ: 13.00 цаг

АН-ын Дотоод сонгуулийн хороонд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин,  Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, өчигдөрхөн АН-д элссэн С.Ганбаатар нар өрсөлдөхөө илэрхийлж, материалаа хүргүүллээ.

Ингэснээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийг сонгох өрсөлдөөнд Р.Амаржаргал, С.Ганбаатар, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар өрсөлдөхөө илэрхийллээ. Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчийн хүсэлтийг тавдугаар сарын 1-н хүртэл хүлээж авах юм байна.


АН-ЫН ДСХ-НД Р.АМАРЖАРГАЛ НЭР ДЭВШИХ МАТЕРИАЛАА ХҮРГҮҮЛЭВ

Монгол Улсын 2021 оны Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуулийн хороонд Монгол улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал өрсөлдөхөө илэрхийлж, материалаа өнөөдөр /2021.04.30/ хүлээлгэн өглөө. Р.Амаржаргал "Ардчилсан нам өөрийн дүрмийн дагуу дотоод сонгуулиа зохион байгуулах гэж байна. Ардчилсан намын гишүүд та бүхний хариуцлагатай, сонголтоо зөв хийх нь нэн чухал учраас АН-ын нийт гишүүд маань цахим сонгуульдаа идэвхтэй, хариуцлагатай оролцож, олон том ялалтуудыг эхлүүлнэ гэж найдаж байна" хэмээн онцоллоо.

Монгол улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгууль 2021 оны тавдугаар сарын 1-нд цаxимаар явагдах юм байна.  Дотоод сонгуулийн хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид шаардлагын дагуу  материалаа бүрдүүлж өгөх бөгөөд тус хороо нь нэр дэвшигчийг намын нийт гишүүдээс санал авах ажиллагааг цахимаар зохион байгуулах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж