Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, 5 хүн амь үрэгдэв | News.MN

Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, 5 хүн амь үрэгдэв

Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, 5 хүн амь үрэгдэв

Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, 5 хүн амь үрэгдэв

Киргизстан, Тажикстан улсуудын хил дээр өчигдөр /2021.04.29/ зэвсэгт мөргөлдөөн гарснаас таван хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан байна. Мөргөлдөөн тус бүс нутаг дахь "Головной" усны нөөц хуваарилах байгууламжийн ус булаацалдсанаас болсон аж. Тажикстаны тал усны нөөц дээр хяналтын камер суурилуулах гэсэн ч Киргизстаны тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Хавар зуны улиралд хөдөө аж ахуйн ажил эхлэхэд усны хэрэглээ эрс нэмэгддэг бөгөөд дундаа нэг усны нөөцтэй хоёр улсын хил орчмын иргэдийн хооронд байнга маргаан дэгддэг байна.

Талууд харилцан гал нээх үеэр Киргизийн талаас нэг хүн алагдаж, 45 хүн шархадсан бол Тажикийн талаас гурван хүн алагдаж, 31 хүн шархаджээ. Амиа алдсан иргэдийн дунд 12 настай охин байсан гэнэ.

Киргизстан улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров шуурхай хуралдаан зарлаж, зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзсан байна. Ийнхүү нөхцөл байдал ширүүссэн учир Баруун Киргизийн хилийн ойролцоох тосгодод амьдардаг 800 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үдээс хойш талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч өнгөрсөн шөнө дахин буудалцсан гэнэ. Хоёр улсын хооронд ус, газар нутаг, бэлчээрийн маргаан байнга гардаг бөгөөд сүүлийн үед хилийн маргаанаа шийдэхээр олон удаа хэлэлцээ хийсэн ч бүтээгүй юм.

Зөвлөлтийн үед үржил шимт хөрстэй Ферганы хөндийг Киргизстан, Тажикстан, Узбекистан гурван улсад хуваахдаа хилийн зурвасыг нарийн тогтоож өгөөгүй нь маргааны үндэс болдог байна.  

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭЭХ ... 2021-04-30 202.179.25.23

ХОРВОО ЕРТӨНЦИЙН ХАМГИЙН ЯДУУ БЯДУУ ХОЁР УЛС БУУДАЛЦСЫМ БАЙНА ДАА … ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

>>>>>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Mongolhvv 2021-04-30 192.82.93.14

Say orosiin medeegeer kirgezd 13 hvn vhjee. Sharhaa daagui bololtoi doo.. odoogoor gal zogsood bna.. 2 taliin hiliin tsereg oroltsoj hariltsan buudaltssan bnaa..

Avatar

zochin 2021-04-30 43.242.243.25

us iim une tsenetei baina daa. tsashid manaih ch ene tal deer bodoltoi baih heregtei.

Avatar

Зочин 2021-04-30 139.5.216.10

ugaasaa l deer ueeesee neg dor tug amidarch baij bie bienee uzdegui humuusdee. kazak, kirgiz, uzbek , tajikuud geed l

Avatar

irgen 2021-04-30 66.181.191.148

UHAAN MUUTAI HUMUUS AMIDARDGIIM BNA TEND YVAANDA BIENEE ALAD DUUSAH YM BNA

Avatar

Зочин 2021-04-30 142.184.160.186

uhernuud deerdeh um bainu. ene tom gazar nutag deer amdarch baigaa caraig ni haraach. amdrah ch gejdee . zolbirch honog l tuurulj yavjij

Avatar

Зочин 2021-04-30 107.127.53.24

Оросын нөлөөнд байсан бүх улсууд хоцрогдсон ядуу буурай,хахууль авилгалдаа идэгдсэн,хөрштөйгөө аятайхан зохицоод хэн хэндээ харилцан ухаалаг буулт хийгээд хүн шиг амьдрах чадваргүй…юм л бол АК буугаа шүүрч аваад баруун солгойгүй шүршдэг өвчтөй…..

Avatar

Hurliiz hujaad 2021-04-30 202.55.191.42

End orosuud yamar hamaa bna.tusgaar uls bolood 31 jil bolj bna.hiliin asuudalaa shiidej chadahgui bgaa ene ulsuudiin buruu ch de.. margaantai gazraa yg hubaaj tohirood batlah heregtei ch de.hurliizuud yum bvriig orostoi holboj muulaha yumaa..

Avatar

Монгол хүн. 2021-04-30 103.10.21.50

Oросууд буруутай. Муу юм модон улаатай байдаг юм. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг Монгол үг мэдэх үү орос тролл оо?

Avatar

Зочин 2021-04-30 107.127.53.24

Оросууд хол ойрынхоо хөршшүдийн хооронд яс хаяж хутган үймүүлэхдээ гарамгай

Avatar

Аааш 2021-04-30 202.21.108.22

Америкад л өдөр болгон нэг нь нэгийгээ, нийтрүүгээ галлаж байдаг шд. Америкад харилцан буулт гэж бүүр ч байхгүй харилцан буудалт л гэж байдаг юм даа хөөрхөн нүдээ нээ хонгорхон бүсгүй минь

Avatar

Зочин 2021-04-30 107.127.53.24

Америк тусдаа асуудал….гэхдээ Америктай түншлээд ядуурлаас гарч өндийж босч ирсэн улсууд зөндөө хамгийн сүүлийн жишээ Вьетнам байна….улаан оросыг дагаж намирч байж ядуурч гуриатсан улс шүү дээ….саяханаас АНУ-тай харилцаагаа сайжруулсны хүчинд хүнсний картнаасаа саллаа…эдийн засаг нь урд өмнөхөөсөө хүчтэй өндийж байна

Avatar

Hudalaa buraad l. 2021-04-30 192.82.93.14

Shal hudalaa buraad bna.vetinamuud yg hyataduudiin zamaar ybj bna.ameriktai amerikgui hogjinoo.yagaad gevel aziiin ornuudiin hvmvvs mash uhaantai hodolmorch za.amerikiin dagsan azi afrik laten amerikiin olon oron dampuursan za. Ypon bol 1940 ond ih gvren bsan.solongos taivan singapuruud oorsdiin uhaan hodolmorch chanaraar ooorsdiin bodolgoor hogjson dee.vetinamd bol mash hyamd hodolmorloh hvchiig baruun ypon amerikuud l ashiglaj bna..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж