Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, 5 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, 5 хүн амь үрэгдэв

Киргиз-Тажикийн хил дээр мөргөлдөөн гарч, 5 хүн амь үрэгдэв

Киргизстан, Тажикстан улсуудын хил дээр өчигдөр /2021.04.29/ зэвсэгт мөргөлдөөн гарснаас таван хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан байна. Мөргөлдөөн тус бүс нутаг дахь "Головной" усны нөөц хуваарилах байгууламжийн ус булаацалдсанаас болсон аж. Тажикстаны тал усны нөөц дээр хяналтын камер суурилуулах гэсэн ч Киргизстаны тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Хавар зуны улиралд хөдөө аж ахуйн ажил эхлэхэд усны хэрэглээ эрс нэмэгддэг бөгөөд дундаа нэг усны нөөцтэй хоёр улсын хил орчмын иргэдийн хооронд байнга маргаан дэгддэг байна.

Талууд харилцан гал нээх үеэр Киргизийн талаас нэг хүн алагдаж, 45 хүн шархадсан бол Тажикийн талаас гурван хүн алагдаж, 31 хүн шархаджээ. Амиа алдсан иргэдийн дунд 12 настай охин байсан гэнэ.

Киргизстан улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров шуурхай хуралдаан зарлаж, зэвсэгт хүчнийхээ удирдлагуудтай уулзсан байна. Ийнхүү нөхцөл байдал ширүүссэн учир Баруун Киргизийн хилийн ойролцоох тосгодод амьдардаг 800 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үдээс хойш талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч өнгөрсөн шөнө дахин буудалцсан гэнэ. Хоёр улсын хооронд ус, газар нутаг, бэлчээрийн маргаан байнга гардаг бөгөөд сүүлийн үед хилийн маргаанаа шийдэхээр олон удаа хэлэлцээ хийсэн ч бүтээгүй юм.

Зөвлөлтийн үед үржил шимт хөрстэй Ферганы хөндийг Киргизстан, Тажикстан, Узбекистан гурван улсад хуваахдаа хилийн зурвасыг нарийн тогтоож өгөөгүй нь маргааны үндэс болдог байна.  

Эх сурвалж: AP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж