Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахгүй

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага зохион байгуулахгүй

Улсын хэмжээнд жил бүрийн хавар, намар цэрэг татлага зохион байгуулдаг. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж ирэх сард цэрэг татлагыг зохион байгуулахгүй болохыг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэв.

Тодруулбал, Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар энэ оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн алба хаагч татахгүй байх шийдвэрийг гаргажээ. Харин Хилийн цэрэг болон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж албаа хаасан хугацаат албаны дайчид удахгүй халагдах юм. Цэргийн татлагын бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сар болон тавдугаар сард багтаан зохион байгуулахаар төлөвлөсөн байжээ. Цар тахлын халдварын нөхцөл байдлаас шалтгаалж цэрэг татгалыг хэзээ зохион байгуулахаа товлох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж