24 хоног өлсгөлөн зарласан Навальный олон нийтийн өмнө гарав

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

24 хоног өлсгөлөн зарласан Навальный олон нийтийн өмнө гарав

24 хоног өлсгөлөн зарласан Навальный олон нийтийн өмнө гарав

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный давж заалдах шатны шүүх хуралд оролцжээ. Одоо шоронд хоригдож байгаа тэрбээр 24 хоног өлсгөлөн зарласныхаа дараа анх удаа олон нийтийн нүдэнд ил гарч байгаа нь энэ юм.

Шүүхийн танхимд байхдаа тэр “Би араг яс шиг болж турсан. Долдугаар ангид байхдаа л ийм жинтэй байсан байх” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард Навальныйг тусгай албаныхан маш хүчтэй химийн хорт бодис болох новичок бодисоор хордуулсан гэдэг. Ингээд тэр ухаангүй болсон Навальныйг гэр бүлийнхэн, хамтран зүтгэгчид нь Герман руу аваачиж эмчлүүлсэн юм. Германд эмчлүүлснийхээ дараа энэ оны нэгдүгээр сард эх орондоо буцаж ирээд баривчлагдсан юм. Учир нь 2013 онд тэр өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр тэнсэн харгалзах ял сонсч байсан ба Герман руу явсан нь тэнсэн харгалзах ялын нөхцлийг зөрчсөн хэмээн үзэж 2.5 жилийн хорих ял оноосон.

Мөн энэ оны хоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дахин сонгогдох боломжийг нээх үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж телевизээр ярьсан дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчны нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр Навальныйд 850 мянган рублийн торгууль оноосон. Өчигдөр болсон шүүх хурлаар Навальный ялагдаж, торгуулийг төлөхөөр болжээ.

Тэрбээр өчигдрийн шүүх хурлын үеэр ч Оросын Засгийн газар иргэдээ боолчиж байна хэмээн шүүмжлээд Путиныг үлгэрт гардаг “нүцгэн хаан”-тай зүйрлэсэн байна.

Удахгүй Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай Тэмцэх Санг тус улсын эрх баригчид экстремист байгууллага хэмээн зарлахаар төлөвлөжээ. Ингэснээр түүнийг дэмжигчдийг баривчлах, шоронд хорих боломжтой болох юм. Өчигдөр л гэхэд Навальныйн хамтрагчдын нэг Леонид Волков ОХУ даяар ажилладаг орон нутгийн 35 салбараа хаахаас өөр аргагүй болсныг зарласан байна.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж