"Усны судалгаанд 700 саяас тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай" | News.MN

"Усны судалгаанд 700 саяас тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай"

Live"Усны судалгаанд 700 саяас тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай"

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Posted by News.mn on Thursday, April 29, 2021

15 : 04
2021-4-30

"Усны судалгаанд 700 саяаас тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай"

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэлтэй холбоотой УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Усны менежмент хийх нь төрийн бодлогын хамгийн чухал хэсгийн нэг байх ёстой. Өнөөдөр экологийн тэнцвэр алдагдах аюул нүүрлээд байна. Говь, хангайн бүсийн ус ашиглалтын төлбөр ялгаатай болгосон байна. Энэ нь ямар учиртай вэ. Уул уурхай маш их хэмжээний ус ашигладгийн улмаас байгаль орчин бохирдох, экологийн тэнцвэр алдагдаж  байна. Энэ асуудалд цаашид ямар бодлого явуулах вэ. Газрын гүний усыг 2030 оноос ашиглахгүй байх бодлого барьж байна гэлээ. Үүнийг 2025 он болгож наашлууах  боломж бий юу. Оюутолгойн төсөл газрын гүний усыг ашигладаг. Газрын гүний усыг ашигласнаас үүдэн гарах хор хохирлыг тооцож гаргасан судалгаа байна уу.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: 

-Өнөөдрийн байдлаар усны  29 ай сав газраас гүний усны нөөц нь  тогтоогдсон газруудаас уул уурхайд гүний ус ашиглах зөвшөөрлийг өгч байна.Засгийн газрын 326, 327 дугаар тогтоолоор усны экологи эдийн засгийн суурь үнэлгээг 2012 онд тогтоож өгсөн. Ингэж тогтоохдоо усны экологи эдийн засгийн үнэлгээний хамгийн бага дүнгээр буюу 20 хувиар тогтоохоор шийдвэрлэсэн. Оюутолгойн хувьд Галба-Өөш, Долоодын говь сав газрын усны усны ашиглалтыг  20 хувиар бодоход  1598 төгрөг болж байна. Галба-Өөш, Долоодын говь сав хэсэгт уул уурхайн 17 ААН үйл ажиллагаа явуулдаг. Үнэ нэмэх үндсэн чиг үүрэг нь Засгийн газарт бий. Цаашид Засгийн газрын 326, 327 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах замаар ус ашиглалтын төлбөрийг нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Усны талаар ирүүлсэн мэдээлэлтэй танилцлаа. Эрхзүйн орчин бүрдүүлэх, үнэ тарифын бодлогоор усны хэрэглээг зөв зохистой болгох чиглэлд нэлээд амжилт гаргасан байна. Ард иргэдийн усны эрүүл ахуйн шаардлагын талаар асуумаар байна. Өвчлөл их байна. Ус эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд иргэд асуулт их ирүүлдэг. Иргэдийн хэрэглэж байгаа усны хэдэн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан бэ. Судалгаа шинжилгээний зардалд хэр их мөнгө зарцуулдаг юм бол. Шинжлэх ухаанч бодлогогүйгээр усны асуудлыг зохицуулж чадахгүй. Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил ямар шатанд явна вэ? 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: 

-Усны судалгаа шинжилгээний ажилд жилд 400 орчим сая төгрөгийн төсөв төлөвлөгддөг. Усны мэргэжилтэн, судлаачдын хэлж буйгаар гүний усны судалгаанд 700 саяаас 1 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай байдаг. Гэвч 2019-2021 онд гүний усны судалгааны ажилд нэг ч төгрөг төсөвлөөгүй. Нийт нутаг дэвсгэрийн дөнгөж 15 хувьд нь гүний усны нөөцийн судалгаа хийгдсэн. Монгол Улсын нийт хүн амын 82.5 хувийг ундны цэвэр усаар хангагдаж байна гэсэн судалгаа бий. Энэ тоог 2024 онд 85 хувьд хүргэх бодлого барьж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэх тал дээр Мянганы сорилтын сангийн 260 сая ам.долларын өртөг бүхий шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Зураг төсөл 92.5 хувьтай явж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-Ариутгал, цэвэрлэгээний технологи дээшилж байна уу. Цэвэрлэсэн болоод гол, ус руугаа хийгээд байна уу. 

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: 

-Ус бохирдуулсны төлбөр 2012 онд батлагдсан боловч 7 жилийн турш төлбөр авч чадаагүй. 2019 онд хуулийн төслийг шинэчлэн баталсан. Ингээд 2020 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулсан. Тус газар 2020 онд ус бохирдуулсны төлбөр 83 сая төгрөгийг төвлөрүүлсэн бол 2021 оны 1-р улирлын байдлаар 283 сая төгрөгийг авсан байна. Төлбөрийг тооцохдоо бохирдлын хэмжээнээс хамаарч шатлалтай тооцож авдаг.

Усны газрын дарга Ш.Мягмар:

Төв цэвэрлэх байгууламжаас гарсан хаягдал ус Туул голыг бохирдуулж байна. Улсын хэмжээнд 120  гаруй цэвэрлэх байгууламжийн 47 нь бүрэн ажиллаж чаддаггүй. Тиймээс цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагааг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Уул уурхайн компаниудын хувьд хаягдал бохир усаа хаягдлын санд төвлөрүүлж цэвэршүүлж эргүүлэн ашигладаг. Хоногт 50 метр куб хүртэлх бохир ус гаргадаг ААН байгууллагыг  сав газрын захиргаа, хоногт 50 метр кубээс их ус гаргаж байгаа газруудыг усны газраас дүгнэлтийг нь гаргаж хяналт тавин ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Говийн бүс усны нөөцгүй болчихвол яах вэ?

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

Гадаргын ус хуримтлуулах “Хөх морь”  төслийн хүрээнд монгол орны томоохон 10 голын 33 байршилд  10 цогцолбор барьж болох зураг төсөл гаргасан. Ингэж багцалснаар хөрөнгө санхүү гадаад, дотоодын эх үүсвэрээс шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Эдгээр төсөл эдийн засгийн хувьд өртөг өндөртэй хэдий ч бүх хүчин чадлаараа ажиллаж, эхнээсээ хэрэгжээд эхэлбэл үр өгөөж нь төдий чинээ их.Үүнийг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учраас бизнесийн төсөл болгох талаар эрчим хүч,уул уурхайн салбаруудтай нягт хамтарч ажиллаж төслүүдийг хөдөлгөнө. “Хөх морь” төслийг боловсруулсан эрдэмтэн судлаачдын  тооцооллоор энэ төсөл цогцоор хэрэгжихэд 8-10 жилийн хугацаа шаардлагатай. Хамгийн бага дүнтэй төсөл нь 90 сая ам.доллараас эхэлж байна. Говь руу ус татах, шугам хоолойг барих төсвүүд нь хүртэл өндөр өртөгтэй. Хамгийн ойрын төсөл нь Сайншандын аж үйлдвэрийн парк руу хэрэгжинэ. Энэ төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан. Цаашид хөрш орнуудтайгаа хамтран ажиллаж төслүүдийг урагшлуулна. Уул уурхайн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эдийн засагт ашигтай томоохон төслүүдийг дэмжих ажилд БОАЖ-ын салбар бусад эрчим хүч уул уурхайн салбаруудтай бодлогын хувьд нэгдмэл байж салбар дундын зохицуулалт хийж ажиллах шаардлагатай.

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар “Усны асуудал бол дэлхий нийтийн төдийгүй Монгол Улсын тулгамдсан асуудлын нэг. Онцгой ач холбогдол өгөх шаардлагатай. УИХ-аар 2010 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Ус” үндэстний хөтөлбөр хэрэгжих хугацаа энэ онд дуусна. Үүний хэрэгжилт үнэлгээний талаар ярьж цаашид “Ус” үндэстний хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар ярьсангүй. Тус хөтөлбөрийг шинэчлэн батлах шаардлагатай гэж бодож байна. Оюутолгойн ашигладаг гүний усны хэрэглээ, тайлангууд илүү нарийвчлалт харах гэж  өмнөх Засгийн газар усны агентлагийг шинээр байгуулсан. Хариулж байгаа хариулт нь хангалтгүй байна шүү. Бодож байгаа гэж их ярих юм. Та нарын бодож байгаа чинь бодлого биш. Шийдэл, гаргалгаа чухал” гэдгийг онцлов.

Ийнхүү УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул өндөрлөлөө.

14 : 33
2021-4-30

"2030 онд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна"

УИХ-ын чуулганы Баасан гаригийн үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан мэдээлэл хийв.

Тэрбээр “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу усны нөөцийн төлбөрт жилд 40-47 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байна. Гэвч ус рашааны нөөц  ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг усны орчныг хамгаалах, нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал, 2020 онд 45.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн ба 15.8 тэрбумаас багагүй хөрөнгийг усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээхэд зарцуулахаас 9.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Монгол орны нутаг дэвсгэрт олон жилийн дунджаар 608.4 км куб усны нөөц бүрэлдэн бий болдог байсан бол сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 564.8 км куб болон багасчээ. 2020 оны байдлаар 180 нуур, 116 гол горхи, 381 булаг шанд хатаж ширгэсэн байна. Манай орны ус ашиглалт хэрэглээ  жилд 500 гаруй сая метр куб  байдаг. Гэтэл сүүлийн жилд 570-590 сая метр болж нэмэгдсэн. Энэ байдлаарааа 2030 онд усны хэрэглээ 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Ус хангамжийг сайжруулах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд дараах арга хэмжээг авах шаардлагатай байна.

Үүнд,

-Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон урт дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө мөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэх,

-Гадаргын усыг хуримтлуулан усны нөөцийг нэмэгдүүлэх, усан цогцолбор байгуулах ажилд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх

-Говь хээрийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордыг улсын тусгай хамгаалалтад авах,

-Уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэрүүдэд 2030 оноос эхлэн газрын доорх ус ашиглуулахгүй байх.Энэ хугацаанд гадаргын усаар хангах төслүүдийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулах,

-Улаанбаатар хотын усан хангамжид газрын доорх уснаас гадна гадаргын усны нөөцийг ашиглах хосолмол эх үүсвэртэй болгох,

-Хот суурингийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

08 : 57
2021-4-30

УИХ-ын чуулган 14.00 цагт хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2021.04.30) 10.00 цагт эхэлнэ. Энэ өдөр дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,

  •  Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар
  • Бусад
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-30 192.82.67.24

Zuvhun sudalgaand terbum dollar orno gej yu baihav dee. jo amidraltai shaagaasai ene erguunuud.

Avatar

зочин 2021-04-30 192.82.67.112

Гоьвд ажилладаг хэдэн уурхайгаа улаан цайм рекетлэдэг болж дээ. 30 оноос говьд уурхайгүй болох нь л дээ.

Avatar

Зочин 2021-04-30 202.21.108.52

ГОЛОО САЛААЛЖ УРСГААД ОЛОН НУУРТАЙ БОЛГОДОО. МАНАЙХ ШИГ ОРОНД ӨӨР ЧАДАХ ЮМ БАЙХГҮЙ🌊❗

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

>>>>>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-30 192.82.89.145

Дахиад 10 жил худлаа ярьсаар, энэ хооронд олон засаг солигдоод дуусах юм байна даа.

Avatar

zochin 2021-04-30 58.108.51.214

Goviin gunii us duuslaa uurhai uugaad Nuguu Herlen, orhon tusluud haachsan be Tomchuud tag chig

Avatar

Зочин 2021-04-30 202.126.90.100

ОЛОН УСНЫ ЯАМД НЬ ХЭРЭЛДЭЖ БАЙХ ЗУУР УС ГОЛ ГОРХИУД НЬ ШИРГЭЭД ДУУС ДУУС !!!

Avatar

Зочин 2021-04-30 192.82.69.226

Усны асуудлаар ЗГ бодол болоод байх явадалгүй гэж бодож байна. 1. Гадагшаа урсгалтай гол мөрний усны тохируулга хийх. 2. Улирлын чанартай бороо, гар ус, цасны усны тодорхой хувийг нөөцлөх усан санг улс орны хэмжээнд олноор барь босгох, 3. Хэрлэн, Орхон зэрэг говийн бүс рүү ус татах төслийг яаралтай хэрэгжүүлэх, уг төсөлд өмнийн говьд уул уурхай эрхэлж байгаа бүх компаниас санхүүгийн чадамжийг нь тооцож их бага хэмжээгээр хөрөнгө гаргуулж хоёр хоолойгоор гадрагын ус татаж авах.

Avatar

Цөл бол сүйрэл 2021-04-30 192.82.70.133

Ус байгаа газар амьдрал, их ус байгаа хүчирхэг баялаг бүтээгддэг.Үүний жишээ нь Голлад ,Япон, Солонгос, Норвеги гэх мэт.Бид өөрт байг Эгийн гол, Сэлэнгэ мөрний усыг ашиглах гэхээр Орос түүний гар хөл болсон дотоодын малнуудаас асуухлаар зөвшөөрдөггүй.Ус бол үйлдвэрлэл, жимс ногоо, гурил, мах бүр ард иргэдийн нүүр царай гоо сайхан өндөр нуруу соёл хөгжил цэцэглэлт хүч чадлын үндэс.

Avatar

Batr 2021-04-30 202.126.90.142

Haavaas iim agentlga iim ch dargatai yostoi yavahgui, yavahgui gedegiig heleed l baan, hurdan ter myagmar gej ajiliin sadaag solij ajil hiij chadah huniig n tavi ouyn erdenee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж