Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 157 иргэн ирнэ

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2021.04.30/  Франкфуртээс хөөрч, маргааш өглөөний 06:00 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана. Тус онгоцоор 157 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Парк”, “Новотел”, “Тайж”, “Мөнх хустай”, “Кемпински”, “Туушин” зочид буудалд тусгаарлах аж. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлан ажиглах байранд 7 хоног гэртээ тусгаарлагдана.

Мөн вакцины 1,2 тун буюу бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон иргэд тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдахгүй, гэртээ 7 хоног тусгаарлах журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. 

Дашрамд дурдахад, тавдугаар сарын 10-ны өдрөөс  улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж