Танилц: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Танилц: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт

Танилц: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд МАН нэг өдрийн дотор өөрчлөлт оруулж, өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэхээр баталсан. Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагад одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр дэвшигчид оролцох боломжгүй гэх заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй гэж Цэц дүгнэсэн. Харин эрх баригчид Цэцийн дүгнэлийг хүлээж авах тогтоол баталж, Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан.

Гэвч Ерөнхийлөгчийн хоригийг МАН хүлээж авахгүйгээр сонгуулийн хуульдаа хоёр заалттай нэмэлт, өөрчлөлт оруулсан.

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулж буй өөрчлөлтийг ердөө долоон минутад танилцуулж, батлав.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

ӨМНӨ НЬ: 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

ӨӨРЧЛӨЛТ: “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг

5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

ӨМНӨ НЬ: 5.4. 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

ӨӨРЧИЛСӨН: 5.4. Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу өнөөдрөөс албан ёсоор мөрдөж эхлэхээр эцэслэн баталсан. Ердөө хоёрхон заалттай боловч өмнөх, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй болгож байгаа энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эрх баригчид хуулийн төслийн зүйл заалт бүрийг танилцуулахгүйгээр батлав. Нэг өдрийн дотор Ерөнхийлөгчийн хоригтой хамтатган хуулиа өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцсэн нь өнөөдрөөс Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэж эхэлж байгаатай холбоотой.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж