Хилээ нээсэн ч жуулчдаа аюулгүй угтахад бэлэн үү? | News.MN

Хилээ нээсэн ч жуулчдаа аюулгүй угтахад бэлэн үү?

Хилээ нээсэн ч жуулчдаа аюулгүй угтахад бэлэн үү?

Хилээ нээсэн ч жуулчдаа аюулгүй угтахад бэлэн үү?

Удахгүй аялал жуулчлалын улирал эхэлнэ. Хүн бүр covid-гүй зуныг хүлээж буй. Харин уналтад ороод буй аялал жуулчлалын салбарынхан хилээ нээгээсэй хэмээн  “залбирч” байна. УОК-оос олон улсын хилээ тавдугаар сарын 1-нд нээхээр төлөвлөсөн ч хугацааг тавдугаар сарын 10-н болгож хойшлуулахаар тооцож буйг дуулгасан.

Хилээ нээсэн цагт Монголд 40 мянган жуулчин аялах сонирхолтой байгааг аялал жуулчлалын салбарынхан онцолж байгаа юм. Энэ тоог цаашид нэмэгдүүлж 2022 онд 500 мянга, 2023 онд 800 мянга, 2024 онд нэг сая жуулчин хүлээн авах төсөөлөлтэй байгааг Байгаль очин аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн.

Хэрэв эл судалгаа биеллээ олох боломжтой бол манай улс тэрбумаар тогтохгүй ам.доллар олох боломж бий. Гэхдээ бодит байдал дээр тусгалаа олох уу гэдгийг цаг хугацаа, халдварын нөхцөл байдлаас хамаарна.

Манай улс тавдугаар сард агаарын хилээ нээсэн ч жуулчдаас илүү ажил хэргийн шугамаар ажиллах гадны иргэд ирэх хандлагатай байгааг агаарын тээврийн салбарынхан хэлж байгаа юм. Харин салбарын яамнаас долдугаар сараас жуулчдаа татаж эхэлнэ гэх мэдээллийг өгч байна.

ВАКЦИНЫ ХОС ТУНД ХАМРАГДАЖ, ДАРХЛАА ТОГТСОН ЖУУЛЧИД ТУСГААРЛАХГҮЙ, ШУУД АЯЛНА 

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.БАЯСГАЛАН: 

– Хилээ нээсэн цагт Монголд 40 мянган жуулчин аялах сонирхолтой байна. Үүнээс харахад 100 орчим тэрбумын орлого төвлөрүүлнэ гэж тооцсон. Манай улс хилээ нээхтэй холбогдуулан Үндэсний баяр наадмыг үзэх сонирхолтой жуулчид одооноос захиалгаа өгч эхлээд байна.  Нөгөө талаас цар тахлын үед бид өмнөх шиг олон зуун мянган жуулчин хүлээн авах боломжгүй. Манай улс хэчнээн хүн амаа вакцинд хамруулж, хилээ нээсэн ч бусад улс орнуудад вакцинжуулалт удаашралтай байна. Мөн жуулчид хүлээн авах аялал жуулчлалын компаниудаа бэлдэх шаардлагатай. Халдвар гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ, бэлэн байдлыг хэрхэн хангах вэ гэдэгт бүх ажилчид бэлтгэгдэх хэрэгтэй.

Иймд  Дэлхийн аялал жуулчлалаас гаргасан олон улсын Saved travel стандартыг бид Монгол Улсад нэвтрүүлж байгаа. Энэхүү стандартыг 11 чиглэлийн үйл ажиллагаан дээр гаргасан. Ингэснээр бид жуулчдад бүх шатанд аюулгүй үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Үүний дараа долдугаар сарын 1-ээс жуулчдаа шат дараатайгаар хүлээж авахаар УОК-оос шийдвэр гаргаж байна. Энэ хугацаанд бүх ажилчдаа бэлдэнэ гэсэн үг. Бидний хувьд, жуулчдыг хоёр шугамаар хүлээн авна. Вакцины хос тунд хамрагдаж, дархлаа тогтсон жуулчдыг тусгаарлахгүй, шууд аялах боломжийг бүрдүүлнэ. Харин вакцин тариулаагүй жуулчид хил нэвтрэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх ёстой, хилээр нэвтэрч ажиглалтад байх хугацаанд дахин PCR шинжилгээ өгнө.

Вакцинд хамрагдаагүй жуулчдад тусад нь зориулсан аялал жуулчлалын хөтөлбөр гаргасан. Иргэд жуулчид хооронд холилдохгүй гэсэн үг. Үүнийг олон улсад travel bubble буюу аялалын ногоон бүс хэмээн нэрлэж байгаа юм.

Аяллын ногоон бүсээр чартер нислэгээр жуулчид ирж болно. Бас вакцинд хамрагдсан бол энгийн нислэгээр ч ирэх боломжтой. Энэ жилийн хувьд  40 орчим мянган жуулчдыг хүлээн авснаар цар тахлын үед аялал зохион байгуулах дадал суулгаж, ирэх онд бэлдэж байна гэж ойлгож болно. Ойрын дөрвөн жилд жуулчдын тоог нэмснээр нэг саяд хүргэнэ гэсэн төсөөлөлтэй байна гэлээ.

"ААН-ҮҮД ЖУУЛЧДЫН ТОО НЭМЭГДЭНЭ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА" 

Жуулчдын тухайд, транзит нислэгээс илүү богино зайн нислэгийг илүүд үзэх болжээ. Халдварын эрсдэлтэй үед Монгол Улсыг зорихдоо бус  агаарын тээвэрт халдварт өртвөл яах вэ, нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэхдээ халдварт өртвөл яах вэ гэдэгт илүү айдастай байгаа тул жуулчдын урсгалыг сэргээхэд салбарын яамнаас анхаарч байгаа аж. Тиймээс жуулчдыг халдварт өртөхөөс сэргийлж  аяллын ногоон бүс буюу "travel bubble" хэмээх шинэ чиг хандлагыг аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх нь. Дэлхий дахинд шинээр нэвтрүүлээд буй энэхүү урсгал нь улс орнууд хоорондоо аялал жуулчлалын шугамаар зөвхөн жуулчдад зориулсан чартер нислэгээр, аялах боломжийг бүрдүүлэх юм.  Ингэснээр жуулчид халдварт өртөх эрсдэлийг багасгах давуу талтай гэнэ.

Гэхдээ аялал жуулчлалын салбарт ажилладаг 1300 орчим аж ахуйн нэгжийн төлөөллүүд  “Хилээ нээсэн ч энэ онд гадаадын жуулчдын урсгал сэргэхгүй” гэдэгт санал нэг байна. Өөрөөр хэлбэл,  жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ хангаагүй, зогсонги байдалтай байгаа бололтой.

Тухайлбал, “WENS Tour” ХХК-ийн зүгээс “Бид үйлчилгээний байгууллага, ажилчдаас гадна хос тунд хамрагдсан, дархлаа тогтсон жуулчдад үйлчилнэ. Одоогоор  гадаад, дотоодын жуулчдаас захиалга авч эхлээгүй. Учир нь, хил нээх талаар УОК-оос тодорхой шийдвэр гаргаагүй, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна” гэх тайлбарыг хэлсэн юм. Тус компани цар тахал дэгдэхээс өмнө 15 чиглэлд аялалын маршрутаар гадаад, дотодын жуулчид хүлээн авдаг байсан бол хөл хорионд  өнөөдрийг хүртэл хаалгаа барьсан хэвээр байна.

Мөн “Монгол аялал жуулчлал”  ХХК-тай холбогдоход “Хилээ нээсэн ч жуулчдын урсгал сэргэхгүй. Учир нь нэг жилийн өмнөөс аялах захиалгаа өгдөг. Гэтэл цар тахлын нөлөөгөөр хил хаалттай, үйл ажиллагаа зогсонги байлаа.

Тавдугаар сараас хил нээхтэй холбогдуулан Монголд аялахаар сонирхож буй цөөн хэдхэн жуулчин л байна. Гэхдээ УОК-оос тодорхой шийдвэр, журам гараагүй тул бид тодорхой мэдээллийг жуулчдадаа өгч чадахгүй байна. Ер нь захиалга өгсөн жуулчин алга. Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхөд УОК-ын заавар зөвлөмжийг дагана. 

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын компаниудтай холбоотой байж, уулзалт зохион байгуулах хэрэгтэй. Манай компанийн тухайд, БНХАУ, Сөүл, Япон, Америкаас жуулчид хүлээн авдаг байсан ч зогсонги байдалтай байна. Ерөнхийдөө гадаадын жуулчдад түшиглэн үйл ажиллагаа сэргэх боломжтой. Ирэх оноос л гадаадын жуулчид захиалга өгөх байх. Дотоодын жуулчид өөрсдийн машинаараа аялдаг болохоор тийм ч найдвартай биш” гэлээ. Түүнчлэн Бану Травел компанийн тухайд “Манайх гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авдаг. Хэдийгээр тавдугаар сараас хил нээгдсэн ч энэ онд гадаадын жуулчид өмнөх шигээ Монголоор аялна гэж бодохгүй байна. Жуулчдын урсгал энэ жил сэргэхгүй болов уу, ирэх оноос л гадаадаас жуулчид захилга өгөх байх. Одоогоор гадаад, дотоодын жуулдын захиалга авч эхлээгүй байна” гэх байр суурийг илэрхийлсэн билээ.

Товчхондоо, аялал жуулчлалын компанийн төлөөллүүд саалиа ч, саваа ч бэлдээгүй байгаа аж. Жуулчдын аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй аялал зохион байгуулахад зөвхөн УОК-ын журмыг мөрдөх нь хангалтгүй, хувь хүн, албан байгууллага хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сахиж, жуулчдад аюулгүй гэдгээ ойлгуулах ёстой.

АВРАЛ ЭРСЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН НАЙДВАР НЬ ХИЛЭЭ НЭЭХ 

Аялал жуулчлалыг дагаад үйлчилгээний байгууллага /ресторан, үзвэр үйлчилгээ, зочид буудал, амралтын газар/, тээвэр, малчид, орон нутгийн иргэд зэрэг бүгд орлоготой болж, ажлын байр ч нэмэгддэг. Тодруулбал, манай улсад нэг гадаад жуулчин ирэхэд 30 монгол иргэнийг ажилтай, орлоготой болгодог гэх.

Мөн улсын эдийн засагт ч үр өгөөжөө шууд өгдөг учраас аялал жуулчлалын салбарыг үл үзэгдэх экспортлогч хэмээн тодотгодог.

Тоон баримт сөхвөл, 2019 он бол манай улсын аялал жуулчлалын салбарын оргил үе байв.  Тухайн жилд 570.262 жуулчин Монголыг зорьсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Ингэснээр 607 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийг улсдаа оруулжээ. Энэ бол 2018 оны түвшнээс 10 хувь өссөн үзүүлэлт. Гэтэл цар тахлын улмаас 2020 оны эхний гурван сард л аялал жуулчлалын салбараас шууд олох боломжтой байсан 30.5 тэрбум, шууд бусаар олох байсан 325 тэрбум буюу нийт 113 сая ам.доллар алджээ.

Мөн тус салбар тэг зогссон нь ажилгүйдэл рүү олон мянган хүн гулсан орсон юм. Өнөөдрийг хүртэл  нийт 13-17 сар сул зогссоноор 2300 аж ахуйн нэгжийн 88.700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болжээ.

Тус салбарт шууд болон шууд бусаар хамаардаг 300 гаруй зочид буудал, 460 орчим тур оператор компани, 400 гаруй жуулчны бааз болон шууд бусаар ажилладаг хөтөч, жолооч, тогооч, малчид гэх мэт ажилчид нийлсэн 87 мянган хүн орлогогүй болсон юм.  Энэ ч үүднээс цар тахлын улмаас хамгийн их хохирол амссан салбар бол аялал жуулчлал. Харин одоо дахин хөл дээрээ зогсох боломж нь хилээ нээж, жуулчдын урсгалыг сэргээх гэдгийг аялал жуулчлалын салбарынхан онцолж байна. Гэхдээ эрсдэлээ тооцож, аюулгүй байдлаа хангахад хайнга загнаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баабар 2021-04-30 68.100.237.110

Боловсон жорлон, усанд орох шүршүүртэй болчихоод жуулчин гэж ярьлдаа…

Avatar

Зочин 2021-04-30 202.9.47.22

40к жуулчнаас олох орлого нь эрсдлээсээ илүү гарах уу? Ойрын 2 жилдаа Аялал жуулчлал бол сэхэхгүй байх, харин онлайн цахим үйлчилгээ бодсон нь хамаагүй үр ашигтай байж магадгүй

Avatar

Зочин 2021-04-30 202.21.109.121

ҮНЭН

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

! Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Зочин 2021-04-30 202.55.188.110

жуулчин энэ тэрээ Ногоон болсон гэдгээ зарласан хойноо л оруулж ирнэ биз тэгэхгүй бол асуудлууд үүснэ шүү

Avatar

Зочин 2021-04-30 192.82.89.145

Манайд бүх төрлийн вирусын халдвар тархсан жуулчид наашаа ир гэх юм уу?

Avatar

Зочин 2021-04-30 192.82.90.62

Аялял жуучлал спорт урлаг ойрын хэдэн жилдээ хэвийн байдалд орохгуй байх еер юм бодсон дээр. Хил нээхээр болчихгуй шуу оюутантууд ирж гарч байввл их юм

Avatar

Зочин 2021-04-30 103.26.195.18

жуулчин хамгийн гол нь ирэх үү?

Avatar

Зочин 2021-04-30 139.5.216.172

Үүргэвчтэй гуйлгачид, хятадууд ирнэ л дээ

Avatar

Зочин 2021-04-30 139.5.216.172

Вакцинд хамрагдаагүй жуулчинд тусдаа хөтөлбөр гэж юугаа донгосоод бна вэ? Хамрагдсан ч тээгч болж ирнэ, али болох их жуулчин оруулж али болох л их корона нэмж оруулах санаатай юу, бүр замбараагаа алдах байлгүй, өдийд бөөн бөөнөөр нь гаднаас оруулчихсан байж!!!!

Avatar

Зочин 2021-04-30 107.242.121.32

Tenegee hajuugaar heden myangaaraa Gadaadad gatsan Mongolchuud nutagtaa ochih bolomjtoi bolno. Yostoi duutsen mahan tolgoi ve chi!!

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-04-30 202.137.135.55

ДЭЛХИЙН БҮХ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ 3-Н ЖИЛИЙН ДАРААГААС БАГА БАГААР СЭРГЭЖ МАГАДГҮЙ ГЭЖ БАЙХАД МОНГОЛ ГАНЦААРАА ТЭДЭН САЯ ЖУУЛДЧИН АВНА . АНДЛАЛЫН ХӨШӨӨ БАРИНА ЧИНГИСИЙН МУЗЬЕ БАРИНА ГЭЖ БАЙГАА НЬ СОГТУУ ЮМ УУ ГАЛЗУУ ЮМ УУ НЭЖ ШИВШИГ БОЛЖ БАЙГАА НЬ САНААТАЙ УЛС ОРНЫГ ХОРЛООД БАЙНА УУ? ҮНЭХЭЭР МЭДРЭЛ МУУ ХҮМҮҮС ТӨР БАРИАД БАЙНА УУ?

Avatar

Хотын уугуул иргэн 2021-04-30 122.201.31.201

Гаднаас энэ жил жуулчин авч болохгуй. "Вакцины хос тунд хамрагдсан" гэх хуурамч гэрчилгээг барууны орнуудын нисэх буудлуудаар чөлөөтэй зарж байна гэсэн. Энэ жуулчны компаний нөхөд хэдэн халтар мөөгөнөөс болж улс орноо өвчинд нөмрүүлэх нь_ Хэрэв зэ, эд нарын шугамаар ирсэн гадаадын жулчнаас ковид илэрвэл тухайн компани нь үүнтэй холбогдуулж гарах бүх зардлыг хариуцна гэх гэрээ УОК-той байгууллах ёстой. Авдгийн авчихаад, халдварыг нь улсад тохох гэж байвал бүтэхгүй шүү.. жуулчны пяздукнууд минь..

Avatar

Zochin 2021-04-30 213.127.100.237

Bitgii hudlaa yum bicheed bai Baruund tiim yum ogt baihgui shuu

Avatar

Зочин 2021-04-30 202.131.225.197

Энд байгаа хэд нь гэрээсээ гарч чадахгүй коронодоо баригдчихсан байхад юун хилээ нээж аялал жуулчлал авах. Нөгөөдүүл нь онгоцны буудал дээр байж байгаад явах юмуу хаашаа юм.

Avatar

иргэн 2021-04-30 202.126.90.22

3 хан сая хүнээ нэгмөсөн үхүүлэх гээ юу. согтуу юм уу. АНУ эрдэмтэд энэтхэг африкийн вирус дэлхийд төрсөн бүх вакциныг дарангуйлан хүнийг үхүүлж магадгүй гэж айж байхад юун жуулчин. баахан вирусууд монголд ирээд одоо замбараагаа алдсан өвчлөлийг жинхэн солоирол болгох нь уу.

Avatar

Зочин 2021-04-30 192.82.93.13

uhsen hatsanii chin juulchin bitgii gadnaas uvchin guigaad baigaarai ene ayalal juulchlaliin kompani gesen novshnuud. uheh geegui yum bol duugui gertee hevt

Avatar

Зочин 2021-04-30 119.40.100.170

Тэнэг ОюунЭрдэнэ нь хэлэг

Avatar

28 ХОНОГ Хатуу Хөл Хориог ДЭМЖИЖ БАЙНА 2021-04-30 202.126.88.59

ЭНЭ ЖИЛ АЯЛАЛ ЗУГААЛГА УГААСАА ХУДЛАААА !!!!
ИРЭХ 2022 ОНЫ ЗУН Ч АЯЛАЛ ЗУГААЛГА ХЭЦҮҮ ДЭЭ !!!!
ЗАГВАРГҮЙ ЗОРИЛГОГҮЙ ЗАМБРААГҮЙ ЗОМБИ АМЬДРАЛАА ЮУНД САНАЖ ҮГҮЙЛДЭГ ЮМБЭДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ !!!
FORGET THAT ALL AND LET'S CHANGE !!!!

Avatar

Зочин 2021-04-30 192.82.64.248

БоАЖЯ жуулчидын тоог хэзээ ч зөв гаргаж байгаагүй. Манайд барилга барих гэж ирсэн Хятад ажилтаныг жуулчны тоондоо оруулж ажлаа хийдэг яам бидэнд хэрэггүй. Тэгснээ бас 1 сая жуулчин гэчжээ. Ичдэггүй ла лрууд.

Avatar

Зочин 2021-04-30 202.55.188.103

Juulchid iim gamshig bolson Mongold irehgui ee bitgii gorid. Gants 1-hen aminaasaa uidsan, barag mungu heregledeggui backpacker l irj magadgui, tegeed kovid haldaagaad ene teruugeer heseed yavna

Avatar

Зочин 2021-04-30 165.22.220.247

40 мянгаас яаж 1 жилийн дотор 500 мянгад хүргэх юм бол?

Avatar

Battushig 2021-04-30 64.119.19.147

Yun gadniihand hilee neeh ve.
PCR r ilerlehgui ,vaccined daragdahgui shine torliin mutatsid orson virus Enethegeer damjin Hong Kong bolon UK garch shuud uhel bolon haldvarig ers osgoj delhii niiteer dahin sandrald orson bhad Oyukaagiin Zagin gazar 2 sarid buh olon niun tsuglarah arga hemjee ,businessee neej haldvar8ig 40 shamam myangad uheliig 100 hol davuulsan gashuun turshlagaa dahin davtaj buh hunee hiaruulahaar shiidee yu.
Teneg shiidveruudee zogsoo….!!!

Avatar

Иргэн 2021-04-30 59.153.115.156

Энэ жил ч худлаа байхаа

Avatar

Баярсайхан 2021-04-30 202.9.46.251

Ямар юмнийхан жуулчид байх вэ дээ өөрсдөө гэрээсээ гараж чадахгүй байншдээ

Avatar

Зочин 2021-04-30 139.5.216.34

3 хоногийн емне Энэтхэгээс ирсэн 61 хvний 19 нь ковидтой. 1 нь монгол. 18 нь энэтхэг. Vлдсэн 10 монгол хvний 6 нь ковидтой ийм л байна даа

Avatar

zochin 2021-04-30 192.82.76.207

yanz buriin mutats d orson virustai humuus irj taraah bailgui de,daraa ni bid enetheg shig bolchikh vii de

Avatar

Зочин 2021-04-30 202.126.90.156

Аялал Зугаалга Энэ Зун Угаасаа ХУДЛАА !!!
Ирэх 2022 оны Зун ч ХЭЦҮҮ ДЭЭ !!!!

ЭЭ ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ ! УРЬДЫН ЗАГВАРГҮЙ ЗАМБРААГҮЙ АЖ АМЬДРАЛАА ЮУНД ҮГҮЙЛДЭГ ЮМ БЭ ДЭЭ !!!

Avatar

Зочин 2021-04-30 66.181.181.230

Odoo olon ulsaas mutatsi virus oruulj orj neg musun bidniigee chad hiilgeh yum bnaldaa. Shuud shiideed setgeliin huurluur ireh juulchin ogt bhgui, you dansaa medrel shiidver gargah yum

Avatar

Зочин 2021-04-30 64.119.16.189

haldvaraa hurdasgaj nemj 3say hundee haldvar avahuulah zam ruugaa ergelt butsaltguigeer oroh ni dee

Avatar

Зочин 2021-04-30 103.57.94.241

баахан халдвартай хүмүүс ороод ирэх вий!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж