Английн зохиолч John
Savage комик номын алдартай зохиолч Ricky Gervais-ыг өөрийн номын санааг хулгайлан "Flanimals" номоо
бичсэн хэмээн зарга үүсгээд байна. Тэрбээр 1998 онд “Captain Pottie"s Wildlife
Encyclopedia" номоо бичсэн ба түүний энэ номын гол санааг хулгайлан Ricky
Gervais "Flanimals"
номоо бичсэн хэмээн тэр үзэж байгаа аж. "Flanimals" нь хүүхдэд
зориулсан комик ном бөгөөд хэвлэгдэн гарсан даруйдаа борлуулалтаараа тэргүүлж,
шилдэг номын жагсаалтад орж байжээ.
Лондонгийн дээд шүүх энэхүү хэрэгтэй холбоотой нотлох
баримт, шинжээчийн дүгнэлтийг авч хэлэлцэж байгаа ба дараагийн шүүх хурлаар
шийдвэрээ танилцуулах гэнэ.
Н.Наран