Намууд 3 хоногт нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Намууд 3 хоногт нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлнэ

Намууд 3 хоногт нэр дэвшигчээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлнэ

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр /2021.04.30/-өөс эхлэн нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулах хугацаа эхэлж буй. Тодруулбал, хуулийн дагуу нам, эвсэлүүд 2021 оны дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 2-ны өдрийн хооронд нэр дэвшигчээ тодруулж, тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.

Харин Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм.

Хуулиараа энэ удаагийн УИХ-ын сонгуульд УИХ-д суудалтай намууд оролцох боломжтой. УИХ-д суудалтай МАН, АН, МАХН, ХҮН өрсөлдөх боломжтой.

Гэхдээ УИХ-д ганц суудалтай МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-аас нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлж, гар барьсан. Харин МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон С.Ганбаатар нь Ардчилсан намын гишүүнээр элссэн. Тиймээс МАХН тэргүүтэй намууд тоглоомоос гарч байна гэсэн үг. Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, ХҮН гэсэн “гурван тоглогч” оролцохоор болж байна. Гэхдээ хоёр талцсан, хоёр даргатай Ардчилсан нам гар барьж, хуулийн хугацаанд нэг талдаа гарч, учраа олох уу гэдэг том хүлээлт үүсээд буй.

МАН НЭР ДЭВШИГЧЭЭ ТАВДУГААР САРЫН 2-НЫ МОРИН ЦАГТ ТОДРУУЛНА

Монгол ардын нам Бага хурлаа тавдугаар сарын 2-нд морин цагт цахимаар хуралдаж, нэр дэвшигчээ тодруулахаар болжээ. Энэ удаагийн сонгуульд хамгийн их ач холбогдол өгч байгаа МАН-ын хувьд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлнэ гэсэн таамаг бий. Сүүлийн гурван ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН 100 жилийн ой дээрээ ялалт байгуулахаар бүх хүчээ зориулж буй. Тиймээс МАН-ын Бага хурлын товч, тодорхой болоод өнгөрөх болов уу.

ХҮН-ЫН НЭР ДЭВШИГЧЭЭ ТОДРУУЛАХ ХУРАЛ ТАВДУГААР САРЫН 2-НД БОЛНО

2020 оны УИХ-ын сонгуульд нэг суудал авч чадсан Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ нэр дэвшигчээ тодруулах хурлаа мөн тавдугаар сарын 2-нд товложээ. Тус намаас сонгогдсон Т.Доржханд, намын удирдлага нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нас хүрэхгүй учраас олон нийтээс санал авч нэр дэвшигчээ тодруулна хэмээн зарласан. Тиймээс тус намаас нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг нэр дэвшүүлнэ гэж буй. ХҮН-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Дефакто Д.Жаргалсайхан, Датакомын Д.Энхбат, Баабар нарын нэрс ч албан бусаар яригдаж байгаа юм.

АН ХУУЛИЙН ХУГАЦААНД УЧРАА ОЛЖ ЧАДАХ УУ?

Хоёр даргатай болсон Ардчилсан намыг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзаж, нам дотроо учраа ол хэмээн буцаасан. Намын дотоод сонгуулийн дагуу Ардчилсан нам М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон. О.Цогтгэрэлийн хувьд М.Тулгат тэргүүтэй намынхантай уулзаж, нэгдэх асуудлаар зөвшилцөх хэд хэдэн удаагийн уулзалт хийж буй гэх. Гэвч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нам, эвслийн нэр дэвшигчээ тодруулах хугацаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж, гурав хоногийн дотор тодруулах ёстой учраас АН яаралтай дотооддоо учраа олж, Ерөнхийлөгчийн сонгуульдаа анхаарлаа хандуулах шаардлага үүсч байна. Хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулж чадахгүй бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болно.

2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль: 26 дугаар зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

  • 26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.
  • 26.2.Нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна
  • 26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх
  • 26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх
  • 26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх
  • 26.3.Нэр дэвшигч дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна
  • 26.3.1.төрийн жинхэнэ албан хаагч
  • 26.3.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан
  • 26.3.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал
  • 26.3.4.Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн
  • 26.4.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно
  • 26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно
  • 26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж