“Талийгаач халдварын голомтод 2 дахь хоногоо ажиллаж байсан” | News.MN

“Талийгаач халдварын голомтод 2 дахь хоногоо ажиллаж байсан”

COVID-19

“Талийгаач халдварын голомтод 2 дахь хоногоо ажиллаж байсан”

“Талийгаач халдварын голомтод 2 дахь хоногоо ажиллаж байсан”

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг /2021.04 28/ гарсан. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, тэрээр халдварын голомтод хоёр дахь хоногоо ажиллаж байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө ажлаа хэвийн хийж байсан аж.

Талийгаач 2020 оны тавдугаар сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн сувилагчаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, туршлагатай сувилагч байжээ.

ТУСГААРЛАЛТЫН БҮСЭД ХОЁР СУВИЛАГЧ ТАВАН ЦАГААР ЭЭЛЖЛЭН АЖИЛЛАДАГ

Монгол Улсад covid-19 халдварын тархалт эрс нэмэгдэж, эмнэлгийн ачаалал, эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ дутмаг байгааг албаныхан мэдээлж буй. Энэ цаг үед ийм харамсалтай хэрэг гарсан нь олныг цочроов.

Цар тахалтай холбоотойгоор Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрт шинээр баригдсан өргөтгөлийн хэсэгт Covid-19 халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэмэлтээр 90 ор дэлгэсэн гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлсэн юм. Тус эмнэлгийн эмч, ажилчдын нэг баг 30 гаруй хүнтэй. Нэг тасагт ойролцоогоор 30 орчим хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хоёр сувилагч тав таван цагаар ээлжлэн ажилладаг байна.

Эмнэлгийн улаан бүсэд ажилласан эхний баг 14 хоног ажиллаж, тусгаарлагдсан. Өнгөрөгч Даваа гаригаас хоёр дахь ээлжийн 34 эмч, ажилтан ажиллаж эхэлжээ.

“СУВИЛАГЧИЙН ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН БАЙСАН”

УНТЭ-ийн дарга Д.Хишигбаяраас тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч Covid-19 халдвар авсан эсэхийг тодруулахад “Халдварын улаан бүсэд ажиллаж байсан сувилагч орохоосоо хоёр хоногийн өмнө шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Эмч ажилчдын хоёр дахь ээлжинд ажиллаад хоёр хонож байсан” гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас хэргийн талаар мэдээлэл өгч болохгүй гэж хэлсэн. Шалтгаан нь тодорхой болохоор албан ёсны мэдээлэл хийх байх. Тэр болтол хэвлэл мэдээллийн байгууллагад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

 “ХЭРГИЙГ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС ШАЛГАЖ БАЙНА”

Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унасан байдалтай нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Талийгаач 42 настай, тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хэргийн газрын урьдчилсан үзлэгээр тус эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас унасан байж болзошгүй байгаа. Бид үүнийг бүрэн шалгасны дараа эцэслэн тогтооно" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Гэрэл зургийг Д.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу—— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

Өвчтөн 2021-04-30 64.119.25.67

Ажлаа хийж яваад амь насаа алдана гэдэг ар гэрийн хүмүүс хамт сэтгэлээрээ үхдэл болдог байх. Сайн мэргэжилтэн сайхан эмэгтэй цаг бусаар явж дээ. Гэр бүл үр хүүхэд ажлын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад ми хум.

Avatar

Зочин 2021-04-30 66.181.161.12

Ажлын дарамт стресс гээд бүх л юм нөлөөлсөн байх. Тэр хамт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг сайн шалгах хэрэгтэй. Дээр нь ар гэрийн дарамт байсан эсэх, нөхөр сүүдэр нь харддаг эсэхийг шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-30 139.5.216.52

Энэ анхны тохиолдол биш. Хөөрхий сувилагч удаан хугацаанд хорогдон бугшсан сүнсэнд хорлогдчихож. Тэр газар нь дахиж ийм үйлдэл гаргахгүйг бодож сайн ном уншуулах хэрэгтэй

Avatar

zochin. 2021-04-30 68.174.151.151

ooroo nom unshdag ail hides hun uu.

Avatar

ИРГЭН 2021-04-30 66.181.191.148

1 EMNELEG NAAD EMNELGIIHEE OIR ORCHMIIG ZASAJ YNZLAJ TSEVERLEECHEEEE YMAR MUUHAI ORCHINTOI YM BEEEEE

Avatar

эмнэлгийн ажилчдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаар 2021-04-30 64.119.26.49

Энэ хүн нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллаж явсан хүн байна ажлын байран дээрээ нас барсан байна энэ хүнд хэцүү эмнэлгийн ачаалал их үед мэргэжлийн сувилагч хүн ингэж амиа алдсан нь үнэхээр харамсалтай
Энэ мэргэжлийн байгууллагын ажилчдийнхаа сэтгэцийн эрүүл мэндийн тал лээр хэрхэн анхаарал хандуулж сургалт зөвлөгөө өгч байна вэ ЭМЯамнаас бодлого байдагуу олигтой цалин ч үгүй олон хоногоор сэтгэл зүйн асар дарамттай л ажиллаж байгаа шдэ

Avatar

Өвгөн Балдан 2021-04-30 122.201.21.67

Энэ болсон явдал ч гэдэг юмуу, учрал ч гэдэг юмуу хэлж болно шдэ, хэрэг гэдэг чинь хүмүүст гэмт хэрэг гэж ойлгогдоод айлгаад байна. Хэвлэлийнхэн. Энэ мэдээлэл ер нь олон түмэнд ямар ач тустай мэдээлэл юм бэ. Хэн та нараас хаана ямар гэмт хэрэг, зөрчил, алаан хядаан болоод байгааг мэдээд хэлээд өгөөч гээд байгаан. Энийг хэвлэлийн эрх чөлөө, мэдэх эрх гэдэг юм бол чи өнөөдөр гэртээ хаашаа харж баасан бөгсөө ямар алчуураар арчсан хэлээд өгөөч. Мэдмээр байна.

Avatar

чогсом 2021-04-30 124.158.81.27

үнэхээр стрессийн мэдээлэл хэрэггүй байна. өвчин аюултайг мэдсээр байж дэглэм зөрчигчид мэдээллийг сонирхож айж эмээх хүмүүс биш юм. Иймд энэ дарга нарын маргааны хов, үхэл хагацлын мэдээлэл нийгэмд сөрөг үр дагавар өгч байна.Хүмүүсийн сэтгэл гутранги, өс хонзон,атаархал,хорсол,хорлолд автуулах эрсдэлтэй болж эхэлж байна шүү. Ялангуяа хөлсний бичээч троллууд х****л зүхэл,дормжлол нийтэд хэзээч хэлэгдэж байгаагүй үг хэллэг бий болгож монголын нийгмийг бузартуулж,хүүхэд,залуучуудад муу нөлөөлнө

Avatar

Зочин 2021-04-30 202.126.94.99

Иргэдийн бухимдал, стресс маш их бна. Энэ мэдээллийг хэрэгсэлууд ухэл хагацал, дандаа серег мэдээ, улс терчдын хэруулийг нийтлэхээ болимоор бна!!!

Avatar

Ард Аюуш 2021-04-30 122.201.21.67

Муу муухай зүйл сонсохыг хэнч ХҮСЭХГҮЙ байгаа. Мэдэх шаардлагатай юмаа хаанаас ч асуугаад мэдчихнэ. Сэтгүүлч гэдэг сайхан мэргэжлийг их муухай харагдуулж байна. Ийм мэдээллүүд.

Avatar

Зочин 2021-04-30 192.82.67.179

Энэ ханиад ч олон талын хөнөөлтэй жинхэнэ гамшиг юмаа.

Avatar

Зочин 2021-04-30 192.82.74.163

Хог новшийг нь ээ. Манайхан нүднээс далд газар хогоо хайр найргүй хаядаг улс. Яаж цэвэр цэмцгэр эмх журамтай амьдралд суралцана даа бүү мэд.

Avatar

төрөө 2021-04-30 192.82.82.38

уначихаад байхад болзошгүй гээд байхым да

Avatar

Гэгээн 2021-04-30 94.234.37.97

Харин тийн 6-н давхараас унаж нас барсан гээд байхад л 6-н давхраас унасан байж болзошгүйг тогтооно гэх юм . Уг нь хэргийг яагаад хийсэн эсвэл хүн амины хэрэг үү гэдгийг тодруулах ёстой баймаар юм

Avatar

Зочин 2021-04-30 202.126.90.41

Улс төрийн явуулга байх ,эрүүл мэндийн бохир үйл ажиллагааг мэдсэн болхоор түлхчив үү? Хэрэв нөхөр сүүдэр хүчирхийлээд амиа хорлох үндэс болсон бол сэтгэл санааны хүчирхийлэл гээд эмэгтэй талаас баахан зарга хийж байгаа биздээ. Хэвлэл мэдээллээр миний охин гээл зарлаж байгаа

Avatar

Зочин 2021-04-30 192.82.93.13

uher

Avatar

Зочин 2021-04-30 66.181.161.100

Илжиг

Avatar

ЗОЧИН 2021-04-30 64.119.24.60

ХЭТЭРХИЙ УЛС ТӨРЖИЖ АМЬДРАХ ХОРТОЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2021-04-30 202.126.90.78

хайран эмэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж