“Эсрэг бие илрүүлэх шинжилгээ өгөх гэж туйлшрах хэрэггүй” | News.MN

“Эсрэг бие илрүүлэх шинжилгээ өгөх гэж туйлшрах хэрэггүй”

“Эсрэг бие илрүүлэх шинжилгээ өгөх гэж туйлшрах хэрэггүй”

Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад нэг сая 80 мянган иргэн хамрагдаад байгаа. Үүний 782 мянга нь нэгдүгээр тунд, 298 мянга нь хоёрдугаар тунд хамрагджээ. Хоёр тунгаа бүрэн хийлгэсэн иргэд өөрт нь эсрэг биет үүссэн эсэхийг хэрхэн мэдэх, цаашид ямар горим баримтлах вэ. Энэ талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.


-Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн хүмүүс өөрт нь эсрэг биет үүссэн эсэхээ мэдэхийг хүсч байгаа. Тэд хаана шинжилгээ өгөх вэ гэж маш их асууж байна. Тэгэхээр энэ асуултад хариулт өгөхгүй юу?

-Нийт хүн амын дунд дархлаа тогтолт хэр байгааг, мөн суурь өвчтэй хүмүүс болон эмнэлгийн ажилчдын дунд ямар байгааг тогтоохоор олон хүнийг хамруулсан судалгааг улсаас хийж байгаа. Тиймээс иргэд өөрсдөө очиж эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Нийт хүн амын дунд дархлаа тогтолт ямар байгааг судлаачдад даатгах хэрэгтэй. Сайн дураараа эсрэг биетийн шинжилгээ өгч, цаг зав, мөнгө санхүүгээ үрэх шаардлагагүй.

-Гэхдээ иргэд өөрсдөд нь эсрэг биет үүссэн эсэхийг мэдмээр санагдвал хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш хэд хоногийн дараа, хаана шинжилгээ өгөх боломжтой вэ?

-Эсрэг бие илрүүлэх шинжилгээг хепатит В, С ч юм уу вирус илрүүлэх шинжилгээг хийж байгаа бүх газруудад хийх боломжтой. Уг нь хүмүүс эсрэг биетийн шинжилгээ өгөх гэж туйлшраад байх шаардлагагүй.

-Иргэд хувийн эмнэлгүүдэд уг шинжилгээг өгөөд эхэлсэн байна. Зарим хүний эсрэг биет маш өндөр үзүүлэлттэй гарч байна. Энэ нь хэр найдвартай хариу вэ. Ер нь эсрэг биет ямар хэмжээнд байвал боломжийн гэж үзэх вэ?

-Эсрэг биет үүссэн эсэхийг үзэх нэг хэрэг.  Харин дархлаа тогтоц хэр хэмжээнд үүссэн байгааг тогтоох нь амаргүй. Хэдэн хувьтай тогтсоныг лаборатори бүр хийх боломжгүй. Вакцин тариулснаар хүний биеийн дархлааны эд эсүүд ажиллаж, санамжийн эсүүд үүснэ. Ингэснээр эсийн дархлаа, шингэний дархлаа оролцоно. Тиймээс хоёр тунгаас хойш 14 хоногийн дараа зөвхөн эсрэг биет үүссэн үүсээгүйг мэдэх гэж сэтгэл санаагаа чилээж, туйлшрах шаардлагагүй.

Ер нь эсрэг биет үүссэн эсэхийг гурван сарын дараа, зургаан сарын дараа, есөн сарын дараа, нэг жилийн дараа хэр хэмжээгээр үүссэн байна гэж удаан хугацаанд судалдаг.

-Өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр дотоодод халдвар гарахаас өмнө зарим иргэнд эсрэг биет үүссэн байсан гэх судалгааг танилцуулсан. Тэгэхээр вакцин хийлгээгүй иргэд эсрэг биетийн шинжилгээ өгч болох уу. Магадгүй нэгэнт эсрэг биет үүссэн байвал вакцин хийлгэх шаардлагагүй юм биш үү?

-Энэ судалгаагаар массын дунд эсрэг биет үүссэн байх магадлал тун бага гэсэн дүн л гарсан. Тиймээс хүн бүр дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Харин дархлаа тогтсон эсэх, хэр хэмжээнд тогтсон зэргийг судлаачдад нь үлдээ.

-Бүрэн тунгаа аваад 14 хоносон иргэд орон нутаг руу явахдаа шинжилгээ, бусад зүйлийг шаардахгүйгээр зорчих журам боловсруулж байгаа гэсэн. Энэ нь вакцинд хамрагдаагүй хүмүүст халдвар тараах эрсдэлийг бий болгож байгаа юм биш үү. Ер нь хоёр тун вакцин хийлгэсэн хүн нийгмийн харилцаанд орохдоо юун дээр анхаарах вэ. Хэзээнийг хүртэл маск зүүх вэ?

-Вакцинаа бүрэн хийлгэсэн ч халдварт өртөж хөнгөн өвчлөх, бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тиймээс хүүхдүүд, харшилтай иргэн зэрэг вакцин хийлгээгүй хүмүүсээ халдвараас хамгаалах учиртай. Үүний тулд халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Ер нь бүрэн тунд хамрагдсан ч 2023 оныг хүртэл маск зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа баримталж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг тогтмол авах хэрэгтэй. Таны асуусан журамд энэ талаар дэлгэрэнгүй дурдсан байгаа. Сайдын тушаал гарсны дараа бид олон нийтэд мэдээлэх учиртай болохоор журмыг батлагдахаас нь өмнө мэдээлж болохгүй.

-Зарим орны хувьд хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон хүнийг тусгаарлахгүй, харин Энэтхэг, Өмнөд Африк, Их Британи зэрэг мутацид орсон вирустэй газраас ирсэн иргэнийг хоёр дахь тунгаа хийлгэсэн байсан ч тусгаарлаж байгаа юм билээ. Харин Монголд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Бид одоогоор агаарын хил нээхтэй холбоотой тушаал, шийдвэр дээр ажиллаж байгаа. Үүнийг удахгүй танилцуулна. Одоогоор манайд хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон хүнийг тусгаарлахгүй байгаа.


ЭСРЭГ БИЕ ИЛРҮҮЛЭХ ШИНЖИЛГЭЭГ 40-50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХИЙЖ БАЙНА

Сонирхуулахад, эсрэг биеийг судлаачид дараах байдлаар тайлбарлажээ.  Бидний биед нэвтрэн орж өвчин үүсгэдэг гадны биетийг antigen буюу эсрэгтөрөгч гэдэг. Дархлааны системийн В лимфоцит хэмээх эсүүд биед халдвар үүсгэгч орж ирэхэд өвөрмөц уургийг нийлэгжүүлж эхэлдэг бөгөөд үүнийг эсрэг бие гэж нэрлэдэг байна.

Эсрэг биет цусаар эргэлдэх явцдаа биед гаднаас нэвтэрсэн эсрэгтөрөгчтэй холбогдох бөгөөд эсрэгтөрөгч болон эсрэг биет хоорондоо холбогдсоныг “дархан бүрдэл” гэж нэрлэдэг ажээ.

Улмаар үүссэн “дархан бүрдлийг” дархлааны системийн залгиур эсүүд устгаснаар биеийг халдвараас хамгаалдаг. Эдгэрсний дараа тухайн өвөрмөц эсрэгтөрөгчид тохирох эсрэг биет ялгаруулсан В лимфоцитууд санамжийн эс болж хувирах бөгөөд харилцан адилгүй хугацаанд (вирусээс шалтгаалж) цусанд хадгалагддаг байна.  Өөрөөр хэлбэл, халдвар биед дахин нэвтрэх үед дархлааны систем өвөрмөц эсрэг биетээ шууд ялгаруулахад бэлэн болсон байдаг байна. Үүнийг л дархлаа тогтох гэж нэрлэдэг ажээ.

Эсрэг биет илрүүлэх шинжилгээг “Сонгдо”, “Интермед” зэрэг хувийн эмнэлгүүдэд 40 мянган төгрөг, “Сан медикал центр”-т 50 мянган төгрөгөөр тус тус хийж байгаа юм.

Тус шинжилгээг аль ч төрлийн вакцинд хамрагдсан, вирусийн халдвар аваад эдгэрсэн иргэд хийлгэж болох бөгөөд вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа цусаар өгөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-30 202.9.40.37

Эсрэг биет үүссэнийг үзүүлэх шаардлагагүй эсрэг биет үүс үүс гэж хэлээд түрүйвчээ 3 далла

Avatar

Зочин 2021-04-30 66.181.161.81

Мөнгө үрэхсээд байх юм байхгүйшдэ мэргэжлийн хүн байж яаж ингэж хэлж байнаа. Хүн хүний дархлалын систем огт өөр үнэхээр дархлаа тогтож уу үгүй юу мэдэж авах л хэрэгтэй шдэ. Аль болох л тогтоолгоод авсаннь дээр. Маш өндөр тогтсондархлаа ч байна бага тогтсон дархлаа ч бас байна.

Avatar

Иргэн 2021-04-30 103.26.193.198

Hun uneheer darhlaa togtson uu gedeg medeh heregtei shdee. Tsag zavaa ureh hereggui sudlaachdad uldee l gsn hariu ih ugluu doo. Hariulah tun durgui gj oilgolooo

Avatar

Эмч хүн 2021-04-30 202.126.90.7

Та бүхэн эмнэл зүйн хит их мэдээлэл өгч ард түмэнд байцаагдаад байгаад харагдах юм шиг

Avatar

banana 2021-04-30 124.158.83.225

2023 on xurtel mask zuu gene uu ? haha

Avatar

Зочин 2021-04-30 66.181.179.83

наад хүүхэн чинь их мэдлэг муутай юм байна. Хүн үнэмшихээр хариу өгчихөж чадахгүй өөрөө хариултаа мэдэхгүй байна шүү дээ.

Avatar

Зочин 2021-04-30 77.111.247.72

>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу— https://tinyurl.com/27hxa9zz

Avatar

зочин 2021-04-30 103.57.95.137

Хятад вакцины NO-,г илрүүлэхгүйн тулд эсрэг биетийн шинжилгээ өгөх гээд яарсны хэрэггүй гээд хүмүүсийн толгой угаахаа болиоо.ЭМЯ-хан

Avatar

Зочин 2021-04-30 49.0.142.187

Дархлааны түвшин тогтоох шинжилгээг ганцхан Хаппи веритас хийж байна лээ.

Avatar

Зочин 2021-04-30 66.181.184.73

Korono tesch uldehiin mutatsid orj butetsee bainga oorchuulj baigaa bolohoor vaktsin hiilgesen ch gesen ooriigoo bainga hamgaalah heregtei!

Avatar

Зочин 2021-04-30 66.181.176.15

Хувийн эмнэлгийнхэн худлаа шинжилгээ аваад аваад цаад өрөөндөө ороол зоос хаяад шинжилгээний хариуг бөглөнө дөө

Avatar

Зочин 2021-04-30 202.55.188.40

Угаасаа тэгж байгаа энэ хүн ковид вакцин тариулсан бна уу гүү юу гээд хөсүүтээс мэдээлэл авна тариулсан бол эсрэг биет үүснэ гэнэ харин тариулаагүй бол үүсээгүй бна гээ ингэжил наадуул чинь хоорондоо холбоотой ажилдаг

Avatar

зочин 2021-04-30 139.5.218.87

балайрдаг МАНАН бэ энэ чинь, дархлаа тогтсон эсэхээ бас үзэж болохгүй гэнээ ийм малнуудыг бой руу ачихсан

Avatar

Зочин 2021-04-30 202.55.188.91

Юу солиороод байгаа ноовш бэ…эсрэг биет үүссэн хүнд вакцин хийвэл маш хүнд урвал өгч үхэлд ч хүргэж болдог юм шүү дээ

Avatar

солироорой 2021-04-30 202.126.89.101

Маскс удаан зүүснээс болж хүчил төгрөгчийн дутагдалд орж зүрэх судасны өвчнөөр хүн ам чинь үхэж цөөрөх болно ёстой гудамжинд нүүрээрээ харуулдаж унаж үхнэ

Avatar

Зочин 2021-04-30 192.82.73.115

Битгий солиор. Маск зүүлээ гээд үхэх үү. Мэдрэл н**ш вэ?

Avatar

Эрбо 2021-04-30 202.126.90.82

Хэний талд ажиллаад байгаа сармагчиэ бэ? Мэдээжийн юм асуухаар үгүйсгээд байх юм. Эсвэл энэ лабораториуд чинь худлаа үздэг юм уу? Бусад улс яахаараа вакцин хийхээс урд эсрэг бие үзээд байгаа юм?

Avatar

Зочин 2021-04-30 202.21.108.22

Эсрэг биетийн шинжилгээ өгөх гэж яарсаны хэрэггүй гэдэг нь Хятад вакцины НО илэрч олон нийтэд шуугиан үүсэхээс л айж байгаагын шинж.

Avatar

Зочин 2021-04-30 192.82.71.240

Bitii hudlaa shaatsgaa muu trolluud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж