Улсын онцгой комиссын даргын тушаалын дагуу тавдугаар сарын 1-нээс “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомтыг хэвийн горимд шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Харин Улсын онцгой комисс өчигдөр дахин хуралдаж, тавдугаар сарын 10-аас хилээ нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болжээ.
Өөрөөр хэлбэл, халдварын тоо, нөхцөл байдлыг хянаж, хугацааг нь ийн хойшлуулахаар санал гаргаж байгаа юм байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар хил нээхийг хойшлуулж, Улсын онцгой комиссоос тодорхой журам гаргах юм.
Хил нээхтэй холбоотойгооор Хил хамгаалах ерөнхий газраас Covid-19 цар тахлын үед боомтоор зорчих иргэдийг дараах журмын дагуу улсын хилээр нэвтрүүлэх ажээ.
- Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр сөрөг гарсан /72 цагийн дотор гарсан сүүлийн шинжилгээний хариу/ эсвэл дархлаажуулалтын бүрэн тун авсан, өвчлөөд эдгэрсэн тухай нотлох баримт бичигтэй иргэнийг энгийн болон хялбаршуулсан журмаар нэвтрүүлнэ
- Улсын хилээр нэвтрэх зорчигчийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэний мэдээллийн сан”-аас тулгалт хийж, хилээр нэвтрүүлнэ. Зорчигч дархлаажуулалтад хамрагдаагүй бол мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлнэ.
- Дэлхийн улс орнууд түр хугацааны визтэй иргэдийг хүлээж авахгүй байгаа тул тодорхой тооны зөвшөөрсөн улс руу иргэд харилцан зорчино.
- 2021 оны тавдугаар сард харилцан тохиролцсон 16 нислэг төлөвлөгдөөд байгаа бөгөөд Токио, Сөүл, Франкфурт, Станбул чиглэлд тусгай үүргийн хуваарьт нислэг үйлдэнэ.
Холбоотой мэдээ