Хятад улс тойрог замд өөрийн станцтай болох эхний алхмаа хийв

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Хятад улс тойрог замд өөрийн станцтай болох эхний алхмаа хийв

Хятад улс тойрог замд өөрийн станцтай болох эхний алхмаа хийв

Хятад улс Үндэсний сансрын станцынхаа үндсэн модулийг "Long March -5B" зөөгч пуужингаар тойрог замд гаргалаа. Энэ нь тус улс дэлхийн тойрог замд өөрийн станцтай болох эхний алхмаа хийж буй явдал юм.

“Tianhe” тойрог замын станц нь гурван модультай байх бөгөөд 2021-2022 онуудад 11 удаагийн хөөргөлтөөр бүх хэсгийг зөөж, угсарч дуусгахаар төлөвлөжээ. Харин энэ удаа 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй, 22 тонн жинтэй үндсэн модулийг тээвэрлэж байгаа юм. Энэ нь одоогоор тус улсад бүтээсэн хамгийн том сансрын аппарат юм.

Тус улс нь тойрог замын станцаа тойрог замд 340-450 км-ын өндөрт барихаар төлөвлөж байгаа ба энэ станц нь T хэлбэртэй байх аж. Станцын нийт жин 66 тонн байх бол лабораторийн модулиудтай хамт станцын нийт эзлэхүүн 110 шоо метр байх гэнэ.

Мөн сансрын гурван нисэгч станц дээр байнга ажиллах бол багаа солих үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой юм байна. Одоо ажиллаж буй 15 жилийн настай Олон улсын сансрын станцын дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээтэй гэсэн үг юм.

Эх сурвалж: BBC, CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж