2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 369,899,277 төгрөгийн үнийн дүн бүхий 1,307,397 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ган хийц" ХК (GHC+14.93%) болон "Монгол шуудан" ХК (MNP +11.36%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -15.00%) болон "Хай би ойл" ХК (HBO -9.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 267,954 ширхэг нэгж эрхийг нийт 91,466,098 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 299 ширхэг үнэт цаасыг 29,900,000 төгрөгөөр арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.42 хувиар өсөж, 36026.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,721,964,182,157 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ