Баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нь Засгийн газрын туйлын зорилго" | News.MN

Баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нь Засгийн газрын туйлын зорилго"

Баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нь Засгийн газрын туйлын зорилго"

Баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх нь Засгийн газрын туйлын зорилго"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийв.

Уулзалтаар төсөл тус бүрийн ажлын хэсгийн ахлагч нарын төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнүүлж, зарим үүрэг даалгавар өглөө.

Монголд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадвар сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхарга бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулсан юм. Энэхүү Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангуудтай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэв.

Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилготой. Үүнээс гадна Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд ургашлуулах нь Засгийн газрын туйлын зорилго гэдийг Ерөнхий сайд онцлов.

Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл, баялгийн нөөц, хөгжлийн түүхтэй төстэй улс орнууд, бусад улсад амжилттай хэрэгжиж, туршигдсан туршлагуудыг ч мөн анхааралтай судалж ажиллах ёстой талаар саналаа хэлэв. Иргэд нь ажилтай, орлоготой, орлого нь амьдралд нь хүртээмжтэй, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэхэд эдгээр санг хэрхэн бүрдүүлж, хуримтлалыг юунд, яаж зарцуулахаас шууд хамаарна. Үүнийг л хууль эрх зүйн болон зохион байгуулалтын талаас нь зөв хийх хэрэгтэй юм.  Уудам газар нутаг, уул уурхайн баялагтай, цөөн хүн амтай Монгол орны хувьд энэ боломжтой зүйл гээд төслийн боловсруулалтыг дахин нягталж, нэмэлт саналуудыг тусган богино хугацаанд эргэн танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Онолт 2021-04-29 202.126.89.99

Ард иргэд дотор цагиин ажил хиидэг ны их шvv цалин бага цагиин ажлиин холсииг немегдvvлэх хэрэгтэи холс багаар ажлуулчихаад монго огодггvи баигуулга нэгжииг дор шалгадаг тортои болмоор бна

Avatar

Зочин 2021-04-29 192.82.67.179

Нийт иргэдэд өгч болку ээ!! Нутгиын иргэдэд өгөх нь зөв!!

Avatar

Зочин 2021-04-29 202.55.188.103

Bitgii s*** s*** s*** bas dahin bitgii s***!!!

Avatar

Зочин 2021-04-29 202.55.188.103

Bitgii s.h.a.a s.h.a.a s.h.a.a bas dahin bitgii s.h.a.a!!!

Avatar

Настан 2021-04-29 203.91.115.48

МАН д хэдэн хөгшид байнга саналаа өгдөг Одоо МАН тэтгэвэрийн доод хэмжээ авдаг 300 мянган ахмадаа баярлуулж доод хэмжээг нь ядаж нэг 500 мянга болгоод өгчих Сонгуулийн өмнө болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-29 192.82.76.61

Man garuud olon san baiguulj huvaaj ideh gj bodoj bgaa biz odoogiin bdlaar neg ch san ni mungu hurimtlal bhgui hoosolson bgaa ulgeriin dalainuud

Avatar

зочин 2021-04-29 202.9.41.17

ерөнхий сайд маань дэндүү мундаг шүү энэ хүний ачаар бид тог усны мөнгөө хүүхдийн мөнгөө бас 300000 төгрөгтэй одоо бид гол нь итгэж ажлыг нь дэмжээд явах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-29 66.181.178.249

хөдөлмөрийн сайд хүүхэн маань асуудлаа ойлгохгүй байна яана даа. ёолконы чимэглэл аятай л юм яриад байх юм даа хөөрхий…

Avatar

Зочин 2021-04-29 202.9.40.102

Гөлөг чинь ажил хийхгүй шүү шоу хийгээд ядаж тэр богд хаан төмөр замын зардлыг шийдлээ гэсэн бол бас яахав

Avatar

/*-*/ 2021-04-29 49.0.142.169

Ёстой унгавaa

Avatar

иргзн 2021-04-29 202.179.26.180

МАН Сонгуулийн шоу хийж байна хэзээ байтлаа МАН, Ард иргэдтэйгээ хувааж идээд байдаг билээ, Татвар Торгуулиар дарамталж, удахгүй Иргэдийн цалингаас нэмэгдсэн НДШ нэрээр Хулгай хийх гэж байж, МАН Хууль хулгай хийнэ, Улсаасаа хулгай хийнэ, Иргэдээсээ хулгайлна, Хулгайч МАН ш дээ

Avatar

салбарынхан 2021-04-29 202.9.46.242

ашигт малтмалын тухай хуулийнхаа хуулийн шинэчлэлтийг хийснийхээ дараа баялгийн сангийн хуулиа хийх ёстой шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж