Ерөнхийлөгчөө гутаахгүйн тулд дэлгүүрт дараалал үүсгэхийг хориглов | News.MN

Ерөнхийлөгчөө гутаахгүйн тулд дэлгүүрт дараалал үүсгэхийг хориглов

Ерөнхийлөгчөө гутаахгүйн тулд дэлгүүрт дараалал үүсгэхийг хориглов

Ерөнхийлөгчөө гутаахгүйн тулд дэлгүүрт дараалал үүсгэхийг хориглов

Туркменистаны орон нутгийн захиргааны байгууллагууд Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр олгож буй хүнсний барааг авахаар дэлгүүрүүдийн гадна урт дараалал үүсгэхийг хоригложээ.

Тус улсын Ерөнхийлөгчийн хүү, Шадар сайд Сердар Бердымухамедов иргэдийн үүсгэсэн урт дараалал аавынх нь нэр хүндийг сэвтүүлж байгааг шүүмжилсний дараа ийм арга хэмжээ авч эхэлсэн байна. Ингэснээр дэлгүүрийн гадна дөрвөөс дээш хүн дугаарлахгүй байхаар болжээ. Хэрэв журмыг зөрчвөл дарааллаас хүчээр гаргаж, баривчлах арга хэмжээ авна гэжээ.

Байгалийн хийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг тус улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засаг нь илтэд доройтож буй. Үүний улмаас иргэддээ төрийн өмчит дэлгүүрүүдээрээ дамжуулан хөнгөлөлттэй үнээр хүнсний бараа авах эрх өгч байгаа юм. Гэхдээ хөнгөлөлттэй барааг зөвхөн өглөөний 6.00-8.00 цагийн хооронд олгодог тул ийнхүү урт дараалал үүсдэг байна.

Нэг хүн сард нэг удаа нэг литр наранцэцгийн тос, килограмм элсэн чихэр болон будаа авах эрхтэй. Маш ховор тохиолдолд өндөг, тахианы мөч зэрэг бараа ирдэг аж. Хааяахан ирдэг тахианы мах авахын тулд хэдэн зуугаараа дараалал үүсгэн зогсох явдал ч гарах болжээ.

Эх сурвалж: Znak.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 2021-04-29 192.82.70.198

Хүрэлсүх болон Женког шүтдэг бда нар Монголыг нэг иймэрхүү болохыг мөрөөдөөд байгаа шүү

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.79

Манай Женко жоохон удсан бол ч улс орноо нэг иймэрхүү л болгочих байсан шүү …
Одоо цагийн Монгол хүн нэг дарангуйлагч болоод авах юм болч хүн төрөлхтөний түүхэнд байгаагүй харгислал үйлдэх байх шүү !! Ер нь ч Монгол хүн харгис хэрцгийгээрэй ертөнцөд их дээгүүр орох байх шүү .

Avatar

зочин 2021-04-29 202.179.26.191

Дундад Азийн бас нэг Ким . Хойд Солонгосын нэг хувилбар

Avatar

Б 2021-04-29 202.131.225.197

ЕР НЬ БОЛ ЗӨВ. ТУХАЙН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НЭР ХҮНД БУСАД УЛСЫН ӨМНӨ УНАХ БОЛ БАЙЖ БОЛШГҮЙ ЯВДАЛ. ЖИШЭЭ НЬ ХОЙД СО ЭНЭ КОВИДООС БОЛЖ МАШ ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРСОН. ГЭХДЭЭ АУГАА ИХ УДИРДАГЧИЙНХАА НЭР ТӨР АЛДАР СУУГ НЬ ГУТААХГҮЙН ТУЛД ЭНГИЙН ИРГЭД НЬ ЗҮДЭРЧ БАЙГАА. ЭНЭ БОЛ ТҮР ЗУУРЫН Л ЯВДАЛ, ЕРДӨӨ 10-20 ЖИЛ Л ҮРГЭЛЖИЛНЭ ШД. ХАРИН АУГАА УДИРДАГЧИЙН НЭР ҮҮРД ҮЛДЭНЭ. ҮҮНИЙ ТӨЛӨӨ 25ХАН САЯ ХҮН ЗОВОХ НЭЭГ ИХ АСУУДАЛ БИШ. ТУРКМЭН ЧИНЬ ЕРДӨӨ 6ХАН САЯ ШД.

Avatar

монгол берды хүрэлмангар 2021-04-29 66.181.160.31

саяхан БЕРДЫГИИН аав нас барсан юмаа ер нь ХҮРЭЛСҮХ шиг хиитэй иодын дутагдалтай мангарсүхиин ждү ачаар бид 400гарсан өндөг 14000 давсан мах хэрэглэж байна даа

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.63

Удахгүй Монгол нөөцийн маханд оочерлохдоо ийм болох байх дах

Avatar

Зочин 2021-04-29 66.181.179.78

Уг нь гайгүй дуулдыш дээ тэр нөхөр

Avatar

Зочин 2021-04-29 192.82.66.172

kartiin baraand ortson yum bish uu

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.94

Ерөөс 1 хүний дарангуйлал, тэр тусмаа мунхаг хүний дарангуйлал тогтвол ингэдэг юм даа!!! Манай төрийн хатуу гар мөрөөдөөд байдаг байхаа??? Ямар ухаантай дарагуйлагч их удаад ирэхээр заавал мунхаг систем бий болдог нигууртай!!!!

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.94

Ерөөс 1 хүний дарангуйлал, тэр тусмаа мунхаг хүний дарангуйлал тогтвол ингэдэг юм даа!!! Манайхан төрийн хатуу гар мөрөөдөөд байдаг байхаа??? Ямар ч ухаантай дарагуйлагч их удаад ирэхээр заавал мунхаг систем бий болдог нигууртай!!!!

Avatar

Зочин 2021-04-29 150.129.142.79

Huuk turd udval bid ch iimerhuu bolno.

Avatar

болдоо 2021-04-29 103.26.195.220

ард тумнээ жинхэнэ доромжилж байна аа …. манай монгол ч дэргэд нь улс шиг улс юм байна өө …..

Avatar

Зочин 2021-04-29 64.119.23.228

Ardchilaliin l buyan yum daa !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж