Ерөнхийлөгчөө гутаахгүйн тулд дэлгүүрт дараалал үүсгэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчөө гутаахгүйн тулд дэлгүүрт дараалал үүсгэхийг хориглов

Ерөнхийлөгчөө гутаахгүйн тулд дэлгүүрт дараалал үүсгэхийг хориглов

Туркменистаны орон нутгийн захиргааны байгууллагууд Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр олгож буй хүнсний барааг авахаар дэлгүүрүүдийн гадна урт дараалал үүсгэхийг хоригложээ.

Тус улсын Ерөнхийлөгчийн хүү, Шадар сайд Сердар Бердымухамедов иргэдийн үүсгэсэн урт дараалал аавынх нь нэр хүндийг сэвтүүлж байгааг шүүмжилсний дараа ийм арга хэмжээ авч эхэлсэн байна. Ингэснээр дэлгүүрийн гадна дөрвөөс дээш хүн дугаарлахгүй байхаар болжээ. Хэрэв журмыг зөрчвөл дарааллаас хүчээр гаргаж, баривчлах арга хэмжээ авна гэжээ.

Байгалийн хийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг тус улсын хувьд сүүлийн жилүүдэд эдийн засаг нь илтэд доройтож буй. Үүний улмаас иргэддээ төрийн өмчит дэлгүүрүүдээрээ дамжуулан хөнгөлөлттэй үнээр хүнсний бараа авах эрх өгч байгаа юм. Гэхдээ хөнгөлөлттэй барааг зөвхөн өглөөний 6.00-8.00 цагийн хооронд олгодог тул ийнхүү урт дараалал үүсдэг байна.

Нэг хүн сард нэг удаа нэг литр наранцэцгийн тос, килограмм элсэн чихэр болон будаа авах эрхтэй. Маш ховор тохиолдолд өндөг, тахианы мөч зэрэг бараа ирдэг аж. Хааяахан ирдэг тахианы мах авахын тулд хэдэн зуугаараа дараалал үүсгэн зогсох явдал ч гарах болжээ.

Эх сурвалж: Znak.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж