Синофарм, Синовак компаниуд вакцинаа хольж тарих уу?

Хуучирсан мэдээ: 2021.04.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Синофарм, Синовак компаниуд вакцинаа хольж тарих уу?

Синофарм, Синовак компаниуд вакцинаа хольж тарих уу?

Covid-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэгч Хятадын гол хоёр компани вакциныхаа үр дүнг нэмэгдүүлж, халдвараас хамгаалах чадварыг ихэсгэх аргыг судалж байгаа аж. Улмаар тэд өөрсдийн болон бусад компанийн үйлдвэрлэсэн вакцинуудыг хольж, нэгтгэх талаар судалж, ярилцаж байгаа гэв.  Энэ дөрөвдүгээр сарын эхээр Хятадын өвчний хяналтын төвийн дарга Гао Фу хэлэхдээ одоо хэрэглэж байгаа бага үр дүнтэй Covid-19-ийн эсрэг вакцинуудыг хооронд нь хольсноор хамгаалах чадварыг нь нэмэгдүүлэх тухай ярьсан юм. Түүний мэдэгдэл маргаан дагуулсны дараа тэрбээр вакцины үр дүнг ерөнхийд нь ярьсан хэмээн тайлбарлажээ. 

Хятадын үндэсний биотехнологийн группээс вакциныхаа давтамжит хэрэглээний төлөвлөгөөг боловсруулсан тухай тус группийн олон улсын харилцааны компанийн дарга Ли Мэнг мэдэгджээ. Хятадын төрийн өмчийн Синофарм группын охин компани Covid-19-ийн хоёр идэвхжүүлээгүй вакциныг үйлдвэрлэсэн ба гурав дахь нь туршилтын шатандаа яваа аж. Харин Бээжинд төвтэй Синовак хувийн компани нь “CoronaVac“ вакциныг бусад вакцинуудтай холих талаар Хятадын өвчнийг хянах төвтэй хамтран судалгаа хийж байгаа гэж мэдэгджээ. Хэд хэдэн төрлийн вакциныг хольж тарих арга нь дархлаажуулалтын үр дүнг нэмэгдүүлэх стратеги гэдгийг Сингапурт төвтэй анагаах ухааны сургуулийн дархлаа судлаач Ашли Сэнт.Жон тайлбарласан байна. 

Синофармын вакциныг Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт болон Уханийн биологийн бүтээгдэхүүний институтээс 72-79 хувийн үр дүнтэй гэж тайлагнажээ. 

Бусад орнуудад ч вакциныг хольж хэрэглэх аргыг судалж байгаа аж. Тухайлбал, Их Британийн эрдэмтэд “АстраЗенека” болон “Файзер” вакциныг хольж хэрэглэх талаар судалж байгаа гэнэ. Түүнчлэн вакцины тун хоорондын зайг 4-12 долоо хоногт хэрхэн үйлчилж байгааг судалж эхэлжээ. Олон улсад вакцинжуулалт удааширч, саатсан энэ үед энэ мэт судалгаа нь олон хүний амийг аварна гэж таамаглаж байна. 

Үүний зэрэгцээ Бразилийн эрдэмтэд Синовакийн вакциныг өөрсдийн оронд клиникийн туршилтад оруулж үзээд үр дүн нь 50.7 хувийн үр дүнтэй байгааг мэдээлжээ. Мөн Хятадын өөр нэг компани болох “CanSino“ өөрсдийн бүтээсэн аденовируст суурилсан вакцины эхний тунг хийснээс хойш зургаан сарын дараа дархлааг нэмэгдүүлэх тунг тарих талаар судалгаа явуулж байна. Тус вакцин нь “АстраЗенекатай” ижил технологиор бүтээгдсэн ба 65.3 хувийн үр дүн үзүүлжээ.

Хятад нь дэлхийн 60 оронд 80 сая гаруй тун вакциныг хандивлаж, худалджээ. Олон улсад Хятадын Синофарм болон Синовак гэсэн хоёр үйлдвэрийн вакциныг ихэвчлэн худалдан авч байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж