Нисдэг тавцан энэ зун хэрэглэгчдэд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Нисдэг тавцан энэ зун хэрэглэгчдэд хүрнэ

Нисдэг тавцан энэ зун хэрэглэгчдэд хүрнэ

Олон жилийн нөр их судалгаа, хөдөлмөрийн эцэст өмнө нь мөрөөдөл, таамаг төдий байсан нисдэг тавцан бодит биелэлээ олж, худалдаанд гарахад бэлэн болсон байна. Гэхдээ хэрвээ та нисдэг тавцантай болохыг хүсвэл багагүй мөнгө хуримтлуулах шаардлагатай бололтой.

“Ирээдүй рүү буцсан нь” кино үзэгчдийн хүртээл болсон цагаас хойш тавцан дээр зогсоод хүссэн зүгтээ хурдлан нисэхийг хүн бүр хүссээр өнөөдрийг хүрчээ. Хэдийгээр шинээр бүтээгдэж буй нисдэг тавцан кинон дээр гардагтай ижил харагдахгүй ч яг ижил үүрэг гүйцэтгэх чадвартай аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр, "Omni Hoverboards" компани анхны бүтээгдэхүүнээ энэ онд худалдаанд гаргахаар зэхэж байгаа аж. Компанийг үүсгэн байгуулалцсан Александру Дүрү, Филипп Маалуф нарын хэлснээр эхний ээлжийн цөөн тооны бүтээгдэхүүн энэ зуны сүүлээр худалдаанд 36 мянган ам.доллар орчим үнэтэй гарах аж. Эхний ээлжийн бүтээгдэхүүн 10 сэнстэй байх хэдий ч цаашид илүү авсаархан, найман сэнстэй загвар бүтээх ажил хэдийн эхэлжээ. Шинэ загварын үнэ арай хямд буюу 26 мянган ам.доллар байх бололтой.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж