Азийн аваргад оролцох Монголын боксын тамирчид

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Азийн аваргад оролцох Монголын боксын тамирчид

Азийн аваргад оролцох Монголын боксын тамирчид

Олон улсын тэмцээн уралдаанд оролцож, хамтарсан бэлтгэл хийх төлөвлөгөөтэй Монголын насанд хүрэгчдийн шигшээ багийн I ээлжийн тамирчид өнөөдөр (2021.04.29) "Амжилтын төлөө хамтдаа" уриан дор Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас ниссэнийг Монголын боксын холбооноос мэдээллээ.

Монголын боксын насанд хүрэгчдийн үндэсний шигшээ баг тамирчид тавдугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд Чех улсын Усти-над-Лабем хотод зохион байгуулагдах 51 дэх удаагийн эрэгтэй, эмэгтэй "Гран -При" олон улсын тэмцээнд оролцоно. Үүний дараа тавдугаар сарын 9-нөөс 20-ны өдрүүдэд Герман улсад Герман-Кубын шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж, тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулагдах Азийн аваргад оролцох аж.

Хуваарийн дагуу Энэтхэг улсад Азийн аварга зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас Дубай хотноо явагдах болсон юм.

Багийн бүрэлдэхүүнд:

  • Ахлах дасгалжуулагч: Ж.Энхтөр
  • Эрэгтэй багийн дасгалжуулагч А.Гантулга
  • Эмэгтэй багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир

Эрэгтэй тамирчид:

  • Х.Энхмандах 52 кг
  • Х.Энх-Амар 56 кг
  • Э.Цэндбаатар 60кг (63кг)
  • Б.Чинзориг 64 кг
  • Б.Мишээлт 69 кг
  • О.Бямба-Эрдэнэ 75 кг

Эмэгтэй тамирчид:

  • Л.Алтанцэцэг 51 кг
  • О.Есүгэн 57 кг
  • М.Намуун 60 кг
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж