Pfizer: Оны сүүлээр Covid-19 өвчний эм бэлэн болно | News.MN

Pfizer: Оны сүүлээр Covid-19 өвчний эм бэлэн болно

Pfizer: Оны сүүлээр Covid-19 өвчний эм бэлэн болно

Pfizer: Оны сүүлээр Covid-19 өвчний эм бэлэн болно

Covid-19 авсан ч хүндрэхээс нь өмнө эмийн сангаас авч, гэртээ уух эм энэ оны сүүлээр бэлэн болно гэжээ. Энэ талаар Pfizer компанийн Гүйцэтгэх захирал Алберт Бурла энэ долоо хоногт зарлав. Түүний хэлснээр, халдварын эхэн үед гэрээр ууж, өөрийгөө эмчлэх боломжтой эм бүтээгдэж буй юм байна. Улмаар энэ оны сүүл гэхэд бэлэн болж, худалдаанд гарах төлөвтэй байгаа ажээ.

Туршилтын явцаас харахад шинэ эм SARS-CoV2 вирусийн хэд хэдэн шинэ төрлүүдийн эсрэг үр дүнтэй байгаа тул ноцтой түвшинд хүртлээ хүндрээгүй өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах бүрэн боломжтой гэнэ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, шинэ эм халдварын тохиолдлыг бууруулахаас гадна халдвар авсан хүмүүс заавал ачаалал ихтэй эмнэлэгт хандаж, цаг алдалгүй өөрийгөө эмчлэх боломж олгож буй нь том давуу тал юм.

Шинэ эмийг одоогоор “PF-07321332” хэмээн нэрлэж, Протеазын дарангуйлагч хэмээх эмийн ангилалд багтаажээ. Эл ангиллын эмүүд биед ормогцоо вирусийн ферментүүдтэй холбогдон, хүний эсэд үржихийг нь зогсоох зарчмаар үйлчилдэг аж. Тухайлбал, дээрх эм биед ормогцоо SARS-CoV2 вирусийн өргөсийн уургийг дарангуйлж, биед үржихээс сэргийлдэг байна. Энэ төрлийн эмүүдийг ХДХВ, Гепатит С зэрэг өвчнүүдийн эмчилгээнд өргөнөөр ашигладаг.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2021-04-29 192.82.69.46

shinjleh uhaan, choloot setgehui, buteegchdiin niigem bolson agu ANU l delhiig avrah yum da.

Avatar

Ovgon 2021-04-29 192.82.69.46

Omno ni aguu Amerik anhnii antibiotikiig uidverlej delhiig avarch baisan tuuhtei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж