"Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан анхны тохиолдол"

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

"Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан анхны тохиолдол"

"Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан анхны тохиолдол"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Өөрөөр хэлбэл, ​Ерөнхийлөгч өөрийг нь нэр дэвшүүлэхийг хориглосон УИХ-ын тогтоолд хориг тавьсан гэсэн үг. Уг хоригийг өнөөдөр (2021.04.29) Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. Энэ үеэр байнгын хорооны зарим гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ЫН ГИШҮҮН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН:

-Ерөнхийлөгчийн тавьсан хориг сонин зүйл болоод байна. Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 29 жил болж байна. Энэ хугацаанд Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавилаа. Цэцийн шийдвэр эцсийнх бөгөөд УИХ хүлээж аваад л эцсийн шийдвэр болдог. Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан анхны тохиолдол. Цэц УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэрийг хянадаг байгууллага. Гэтэл өөрийнхөө шийдвэрийг хянадаг байгууллагын шийдвэрт хориг тавьж болох уу. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:

-Ерөнхийлөгч хоригтоо хууль зүйн үндэслэлээс илүүтэй улс төрийн гэж хэлж болохоор үндэслэлүүдийг тусгасан байна. Үндсэн хуульд "Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад, УИХ-д оруулна. Энэхүү гаргасан дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзээд, эцсийн шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Хэрэв УИХ хүлээж авбал Цэцийн шийдвэр эцсийнх болно гэсэн үг. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авсан учраас Цэцийн эцсийн шийдвэр гарчихсан. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. Ерөнхийлөгч өөрийг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн шийдвэрийг хэлэлцсэн УИХ-ын шийдвэрт хориг тавих хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж