Ипотекийн зээлийн 4.8 хувь нь чанаргүй зээл байна

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн 4.8 хувь нь чанаргүй зээл байна

Ипотекийн зээлийн 4.8 хувь нь чанаргүй зээл байна

Монголбанкнаас мэдээлснээр, энэ оны гуравдугаар сарын байдлаар 100867 зээлдэгч нийт 5.020.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй байгаа ажээ. Үүнээс хөтөлбөрийн эх үүсвэрээр 75570 зээлдэгч 3.749.2 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 74.7 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 3.6 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Ипотекийн нийт зээлийн 17 хувь буюу 851.7 тэрбум төгрөгийн зээл орон нутагт ногдож байна. Орон нутгийн ипотекийн зээлийн 76.2 хувь нь хөтөлбөрийн хүрээнд, 21.7 хувь нь банкны өөрийн эх үүсвэрээр, 2,1 хувь нь бусад эх үүсвэрээр олгогджээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 93.9 хувь нь хэвийн, 1.3 хувь нь хугацаа хэтэрсэн, 4.8 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 65.3 хувийг хөтөлбөрийн зээл, 34.3 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон, 0,4 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлжээ. Гуравдугаар сард 1870 зээлдэгчид 149,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон бөгөөд үүний 71.5 хувийг хөтөлбөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна.

Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеийнхээс 3.5 нэгж хувиар багасч, өмнөх сарынхаас 2.1 нэгж хувиар буурч, 8 хувьд хүрчээ.

Ипотекийн зээлээр борлуулсан орон сууцны 88.8 хувийг 80 хүртэлх мкв талбайтай байр бүрдүүлж байгаа аж. Борлуулсан орон сууцны 75.5 хувийг 2011 оноос хойш баригдсан орон сууц эзэлж буй нь ипотекийн нийт зээлийн 80 хувийг эзэлжээ. Зээлдэгчдийн 72.1 хувийг, нийт зээлийн үлдэгдлийн 57.9 хувийг 2.,5 сая төгрөг хүртэлх өрхийн орлоготой иргэд бүрдүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж