Санкт Петербург дэх Навальныйн хөргийг арилгажээ | News.MN

Санкт Петербург дэх Навальныйн хөргийг арилгажээ

Санкт Петербург дэх Навальныйн хөргийг арилгажээ

Санкт Петербург дэх Навальныйн хөргийг арилгажээ

ОХУ-ын Санкт Петербург хотод барилгын ханан дээр нэг шөнийн дотор хэн нэгэн шоронд хоригдож буй Алексей Навальныйн хөргийг томоор зуржээ. Гэвч эрх баригчид энэ талаар мэдсэн даруйдаа хүний хөл хөдөлгөөн ихсэхээс урьтаж тус хөргийг яаралтай арилгасан байна.

Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн хотод Кремлийг эсэргүүцэгч Навальныйн инээмсэглэсэн, гараараа зүрх дүрсэлж буй зургийг зурж, дэргэд нь “Шинэ цагийн баатар” хэмээн бичсэн нь эрх баригчдын дургүйг хүргэсэн бололтой. Сүүлийн үед Навальныйн багийнхныг хэт туйлширсан үзэлтэй хэмээн аливаа улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гарч байгаа билээ.

Цагдаа нар дээрх хэргийн талаар мэдээлэл авмагцаа нутгийн цагаар энэ сарын 28-ны 09:00 цагт “хэргийн газарт” очоод, 90 минутын дотор зургийг дээрээс нь шар будгаар битүүлэн арилгажээ. Навальныйн зургийг чухам хэн зурсан нь тодорхойгүй байна.

Путиныг хамгийн ихээр шүүмжилдэг сөрөг хүчний том төлөөлөгч энэ жил хоёр жил, зургаан сар хорих ял сонсож, чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж буй. Навальныйн холбоотон Льюбов Собол дээрх үйл явдлыг “Оросын эрх баригчид ингэж амьд, сайхан бүхнийг дарж, устгаж үхүүлдэг. Ард түмэн бидний хувьд эх орондоо аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол тэдний хувьд эх орон бол эрх мэдэл, мөнгөний хэрэгсэл” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-29 192.82.76.222

Orosiin ard irgediin umnuus haramsah yumdaa,
Putin gedeg lalriin daranguilagch gichiid ingeed darluulaad yavah gej…

Mani hed ni Battulga ch bai Khurelsukh ch bai daranguilah gesen henii ch sarisan honshooriig tas tsohichih ardchilliin darhlaatai garuud.

Avatar

Зочин 2021-04-29 192.82.76.61

Davarsan muu eh ornoosoo urvasan urvagch baruunii tejeever gulug ulsiinhaa mungiig hulgailsan hulgaich eniig odoo shuud tsaazaar avbal taarna Mongold ch bas baruunii tejeever gulugnuud ih bgaa bayr bayrtsogt saihanbalag elbegdorj naraas avhuulaad

Avatar

Зочин 2021-04-29 192.82.76.222

Battulga chin udahgui shorond orloo, heniigee dagaj tenegtenedee …

Avatar

Зочин 2021-04-29 139.5.216.34

Ккк чи Путиний телее боогоод vхчихээч

Avatar

Зочин 2021-04-29 64.119.18.20

Эрх баригчдын үнэнийг хэлж ,дуугарсан хүнийг ийм байдалд оруулж байгаа нь Орос орон аймаар болсон гэдэгээ дэлхий нийтэд харуулж байна , Ийм оронд хориг тавилгүй яах билээ дээ ! Манайх дууриах гэж их оролдоод байгаа шүү!!!!!!!

Avatar

Зочин 2021-04-29 202.126.90.93

Хотын өнгө үзэмж гутааж байгаа бол арилгах нь зөв шд. Манайх гэхэд Ленин гэх орос хулгайчийг зайлуулсан юмдаг.

Avatar

болдоо 2021-04-29 103.26.195.220

цуст дарангуйлагч нийгэм ямар аймаар бна ээ … арай арай … цуст хулмас путлер тонилох болтугай …

Avatar

Зочин 2021-04-29 64.119.22.158

Барууны хөрөнгөтөн орнууд ОХУ, мөн Хятад рүү илэрхий дайрч давшлан,бүр басамжлан ,дорд үзэх хандлага олон удаа гаргасаар байгаа нь байдлыг маш хурцдаж, аюултай байдалд хүргэж болзошгүй байна . ОХУ-д нөхөрсөг бус ханддаг орнууд гэж жагсаасан улс дотор азаар одоохондоо манайх ариа алга. Одоо тавих гээд байгаа барууны хоригийг улсынхаа үндэсний аюулгүй байдалд дайсганасан үйлдэл буюу түрэмгийлэл гэж үзэхэд хүрч байгаа бололтой.Манайхан хирээ мэдэхгүй хэвлэлээр элдэв зүйл чалчдагаа болимоор юм.

Avatar

Зочин 2021-04-29 103.57.95.69

арай дарангуйлал уу

Avatar

Зочин 2021-04-29 124.158.96.136

Дарангуйлагчын ээлжит тэнэглэл.

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.79

Ингээд Орос орон авилагадаа живлээлдээ хөөрхий…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж