Санкт Петербург дэх Навальныйн хөргийг арилгажээ

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Санкт Петербург дэх Навальныйн хөргийг арилгажээ

Санкт Петербург дэх Навальныйн хөргийг арилгажээ

ОХУ-ын Санкт Петербург хотод барилгын ханан дээр нэг шөнийн дотор хэн нэгэн шоронд хоригдож буй Алексей Навальныйн хөргийг томоор зуржээ. Гэвч эрх баригчид энэ талаар мэдсэн даруйдаа хүний хөл хөдөлгөөн ихсэхээс урьтаж тус хөргийг яаралтай арилгасан байна.

Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн хотод Кремлийг эсэргүүцэгч Навальныйн инээмсэглэсэн, гараараа зүрх дүрсэлж буй зургийг зурж, дэргэд нь “Шинэ цагийн баатар” хэмээн бичсэн нь эрх баригчдын дургүйг хүргэсэн бололтой. Сүүлийн үед Навальныйн багийнхныг хэт туйлширсан үзэлтэй хэмээн аливаа улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох шийдвэр гарч байгаа билээ.

Цагдаа нар дээрх хэргийн талаар мэдээлэл авмагцаа нутгийн цагаар энэ сарын 28-ны 09:00 цагт “хэргийн газарт” очоод, 90 минутын дотор зургийг дээрээс нь шар будгаар битүүлэн арилгажээ. Навальныйн зургийг чухам хэн зурсан нь тодорхойгүй байна.

Путиныг хамгийн ихээр шүүмжилдэг сөрөг хүчний том төлөөлөгч энэ жил хоёр жил, зургаан сар хорих ял сонсож, чанга дэглэмтэй хорих ангид ялаа эдэлж буй. Навальныйн холбоотон Льюбов Собол дээрх үйл явдлыг “Оросын эрх баригчид ингэж амьд, сайхан бүхнийг дарж, устгаж үхүүлдэг. Ард түмэн бидний хувьд эх орондоо аз жаргалтай амьдрахыг хүсдэг бол тэдний хувьд эх орон бол эрх мэдэл, мөнгөний хэрэгсэл” хэмээн шүүмжилжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж