FIBA Skills Challenge: Монголын багууд эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

FIBA Skills Challenge: Монголын багууд эхний хожлоо авлаа

FIBA Skills Challenge: Монголын багууд эхний хожлоо авлаа

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр дэлхийн таван тивийн 55 улсын 106 баг өрсөлдөж буй FIBA U15 Skills Challenge тэмцээнд Монголын баг амжилттай оролцож байна. Дэлхий даяар цар тахал тархсан нөхцөлд онлайнаар өрсөлдөж буй энэхүү тэмцээн 55 улсад зэрэг маш амжилттай зохион байгуулагдаж буй юм.

Монгол Улсын эрэгтэй U15 шигшээ баг эхний тоглолтоо Шинэ Зеландын эсрэг хийж, 125:111 харьцаатай хожил байгууллаа.

Харин Монголын 15 хүртэлх насны эмэгтэй баг Таити улсын эсрэг эхний тоглолтоо хийж, 165:148-аар хожлоо.

Тэмцээний дүрмийг танилцуулбал нэг тоглолтод таван тоглогч оролцох ба таван тоглогч сагсан бөмбөгийн үндсэн элементүүдийг ФИБА-гаас өгөгдсөн даалгаврын дагуу гүйцэтгэнэ.

Эхний тоглогчоос сүүлийн тоглогч барианд ортол даалгавар гүйцэтгэсэн цагийг секундэд шилжүүлэн, тухайн багийн үндсэн оноо гарна. Жишээ нь, 2 минут 25 секундэд гүйцэтгэсэн гэвэл 145 оноо болно. Үүнээс тоглогч бүр даалгавраа амжилттай гүйцэтгэн оноо цуглуулж, 5 тоглогчийн авсан нийлбэр оноог хасч, тухайн багийн эцсийн оноог гаргаж өрсөлдөх дүрэмтэй юм.

Бага оноотой нь хожно гэсэн үг.

Оноо цуглуулах:

Дамжуулалтыг эхний оролдлогоороо гүйцэтгэвэл 3 оноо, 2 дахиараа амжилттай болговол 2 оноо, 3 дахиараа амжилттай гүйцэтгэвэл 1 оноо авна. Чөлөөт шидэлт буюу дундын зайн шидэлтээс 2 оноо, 3 онооны шидэлтээс 3 оноо. Нэг тоглогч нийтдээ 8 оноо, багаараа 5-уулаа 40 оноо авч, үндсэн цагаасаа хасуулах дээд боломжтой.

Дээрх жишээгээр багийнхаа оноог гаргавал:

Гүйцэтгэсэн цаг: 2 минут 25 сек. Үүнийг секунд рүү шилжүүлж үндсэн оноогоо гаргавал 145 оноо. Үүнээс бүх даалгавраа 5 тоглогч амжилттай гүйцэтгэж, 40 оноо авсан гэвэл тухайн багийн эцсийн оноо 145-40=105 оноо болж буй юм. Хоёр багийн эцсийн оноо тэнцвэл бага цагт гүйцэтгэсэн нь биш даалгавруудаас хэн өндөр оноо авсан нь хожно.

Тэгэхээр хурдан бага хугацаанд гүйцэтгэх чухал ч шидэлт, дамжуулалтын гүйцэтгэлээс авах оноо ч чухал болчихож байгаа ухаалаг дүрэмтэй. Бага, дунд сургуулийн багш энэхүү "Skills Challenges"-ийг ашиглан хичээл болон сагсан бөмбөгийн сургалтаа явуулбал багаар ажиллах чадвар, мөн сагсан бөмбөгийн үндсэн техникүүд маш сайн хөгжих даалгавар гэж ФИБА дүгнэсэн нь Covid-19-ийн дэвшилтэт сургалт.

Дараагийн тоглолтуудын үр дүнгүүдийг FIBA дөрөвдүгээр сарын 30 болон тавдугаар сарын 2-ны өдрүүдэд зарлана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж