Банкууд 3 хувийн хүүтэй зээлээ зогсоосон гэв

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Банкууд 3 хувийн хүүтэй зээлээ зогсоосон гэв

Банкууд 3 хувийн хүүтэй зээлээ зогсоосон гэв

Арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан нийт хоёр их наяд хүртэл төгрөгийн, гурван хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс олгож эхэлсэн.

Орон нутгийн банкууд гурван хувийн хүүтэй зээлээ зогсоосон гэх мэдээ гарав. Энэ талаар Хаан банкнаас тодруулахад "Санхүүжилт зогсчихсон байгаа" гэсэн бол Төрийн банк "Удахгүй энэ талаар мэдээлэл хийнэ" гэлээ.

Банкууд уг зээлийн хүсэлтийг цахимаар болон хөдөө орон нутгийн зарим салбар нэгжүүдээрээ дамжуулан авч байгаа аж.

Монголын банкны холбооноос гаргасан мэдээлэлд "Одоогийн байдлаар банкууд дээр 34.2 мянган зээл хүсэгчээс нийт олгохоор төлөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их буюу 4.2 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн" гэв.

2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 525.6 тэрбум төгрөгийн зээлийг нийт 7356 зээлдэгчид олгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж