АН: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг маргаашаас бүртгэнэ | News.MN

АН: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг маргаашаас бүртгэнэ

АН: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг маргаашаас бүртгэнэ

АН: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг маргаашаас бүртгэнэ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, ДоСX-ны дарга X.Алтанxуяг нар цаг үеийн асуудлаар өнөөдөр (2021.04.29) мэдээлэл хийлээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд болоx Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль, нэр дэвшигчдийн бүртгэл, Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг батламжлаx 12 дугаар цаxим иx хурлын талаар мөн Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарx мэдээллүүдийг xүргэлээ.

ДоСX-ны дарга X.АЛТАНXУЯГ:  Нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар зохион байгуулалтын ажлыг хангаж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчдийн бүртгэл 09.00-15.00 цаг хүртэл явагдана. Харин санал хураалт тавдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалтыг гарсан. Үүнд:

  • Нэр дэвшигчийн өргөдөл, маягт
  •  Ажил, албан тушаалаас чөлөөлсөн тухай шийдвэрийн хуулбар,
  • ТЕГ-ын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн намтар,
    Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Төрсний гэрчилгээ,
  • Хил, хамгаалах байгууллагын тодорхойлолт,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл
  • Ял эдэлсэн эсэх тодорхойлолт,
  • ХОМ-ийг урьдчилсан байдлаар бичгээр өгөх,
  • Цээж зураг хоёр хувь,
  • Сонгуулийн зардал тушаасан баримт
  • Зээл төлөлттэй холбоотой эсэх баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

АН-ын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ. Одоогоор нэр дэвшихээ олон нийтэд илэрхийлсэн хоёр хүн байна. Маргааш бүртгэл дууссаны дараа 15.00-16.00 цагийн хооронд Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай танилцаж, дүгнэлтээ гаргана. 16.00 цагаас нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулаад, 17.20 цагаас халз мэтгэлцээн зохион байгуулна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ олон нийтэд зарласан хоёр хүн бий. Бусад нэр дэвшигчдийн хувьд маргааш тодорхой болно. Тавдугаар сарын 1-нд дотоодын сонгууль явагдаж, нийт 140 мянган гишүүн нэр дэвшигчийг тодруулна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод болон маргаантай асуудалд оролцохгүй гэсэн зарчим барьсан. Бид энэ асуудлаар шүүхэд хандах хууль зүйн гаргалаа бий. АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт яваад байна. АН УИХ-д суудалтай, бүлэгтэй. Өнөөдөр хуучин намын даргын өмнөх бүртгэл хууль зүйн хувьд хүчинтэй байгаа. Хэрэв шинэ дарга бүртгэгдсэн бол хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн намын гэрчилгээ дээр шинээр бичилт хийж, мэдээллийг нь өөрчлөх байсан. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг нь төрийн сонгууль. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу явагдана. Түүнээс биш АН-ын дотоод асуудал дүрмээр зохицуулагдана. АН-ын дотоод маргаантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт нь ташаа гэдгийг хэлмээр байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШИГЧИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

  1. Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.
  2. Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.
  3. 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна.
  4. Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачилга гаргахгүй байна.
  5. Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
  2. Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.
  3. Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.
  4. Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.
  5. Хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн байна.

Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.
  2. Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.
  3. Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.
  4. Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
  5. Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-29 103.26.194.118

ИЙМ ЭВ ТҮНЖИНГҮЙ НАМЫГ ЯМАР ЮМНЫ АРДЧИЛАЛТАЙ ГЭХ ЮМ БЭЭ БҮЛЭГ БҮЛЭГ ДЭЭРЭМЧИД ХООРОНДОО ХЭРЭЛДЭЖ ЗОДОЛДОХ БҮР АЛЖ ХЯДХЫГ АРДЧИЛАЛ ГЭХ ЮМУУ БАС УЛСЫН ТЭРГҮҮНЭЭР 2 УДАА АРД ТҮМЭН ИТГЭСЭН ОДОО УЛС ОРОН ЯМАР БОЛГОСНОО САНАДАГГҮЙ ЮМ УУ ӨМХИЙ ЖОРЛОН

Avatar

ЗЧин 2021-04-29 66.181.184.77

Ингэж балайрч байхаар зүгээр л Баттулга гэсэн нэртэй байж болохгүй, МАН-аас захиалсан хүн бна гээд биччээч

Avatar

Зочин 2021-04-29 103.212.116.73

мангартаад л бай

Avatar

Зочин 2021-04-29 139.5.218.27

Авилгал хээл, хауулаас ангид байна, ямао нэг санхүү, эд материалын сонирхолгүй байна гээд зоригтой оруулчхаж чадахгүй байна уу

Avatar

Зочин 2021-04-29 103.229.123.45

яагаад тэнэг юм шиг хоёр хуваагдаад яваад байгаа юм бэ зориуд ман намыг гаргах жүжиг байна даа

Avatar

Zochin 2021-04-29 202.9.46.235

xuue ardchilsan nam gej bgaa yum uu.

Avatar

ok 2021-04-29 49.0.142.52

ta nar bol Hurelsukhiin zahialgatai AN iig songuulid oruulahgui gsn tohirootoi adgiin shaaruud

Avatar

Zochin 2021-04-29 192.82.78.102

Та нар болиорой. Хэн ч та нарыг дэмжихгүй. Яасан албан тушаалд дуртайн. Эрдэнэ намыг даргаа намаа ёроолд нь тулгаад өгсөн. Одоо УИХ дахь намын бүлэг, гишүүдийнхээ эсрэг ажилаад шунал чинь арай дэндээд байна шүү. Боль одоо

Avatar

Зочин 2021-04-29 64.119.16.148

Хүзүүгүй хүн АНыг дуусгасан

Avatar

🌷🌷🌷 2021-04-29 202.126.90.1

ЗАА СОНГУУЛЬ Ч ЯАХАВ БОЛООД Л ӨНГӨРНӨ….ХАРИН АМЬДРАЛ ЦААШ ҮРГЭЛЖИЛНЭ…ДАЯН ДЭЛХИЙН ХАМАГ АМЬТАН БҮХЭН АЙХ АЮУЛГҮЙ АМГАЛАН ЖАРГАЛАНГИЙН ЦАГ ЭРИНТЭЙ ЮУНЫ ТҮРҮҮНД ЗОЛГООСОЙ !!! АЮУЛГҮЙ ЭНХ ТАЙВАН ЦАГ ЭРИНЭЭС ӨӨР ХҮСЭЖ МӨРӨӨДӨХ ЮМ БАЙХГҮЙ !!!!

Avatar

Зочин 2021-04-29 59.153.114.86

Хууль давсан шаардлага нэмж болохгүй ээ.

Avatar

Лорд 2021-04-29 103.26.195.4

Пяхлуу юмаа нээрээ. Зүгээр л тэр Ц.Оюунгэрлийг дэвшүүлээч!

Avatar

АН гишүүн 2021-04-29 124.60.115.152

МАНАН бүлэглэлийн бункер

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:МОНГОЛЫН АРДЧИЛЛААС ИЛҮҮ ЯМАР АШИГ СОНИРХОЛ ИНГЭЖ ХАГАРАЛДУУЛДАГ БАЙНА АА. 2021-04-29 150.129.143.172

Дээд шүүхийн шийдвэр зөв. АН дотоод асуудлаа, зөрчлөө Дээд шүүхээр шийдүүлэх санаа агуулаад байгаа юм. АН даргаа өөрснөө сонгож чадахгүй, ингэж мунгианаж байхын оронд хоёр тал яриад ойлголцоод даргаа сонгож болох хугацаа өчигдөр, өнөөдөр байсан.Гэтэл тэгсэнгүй. Өөрсдийнхөөрөө зөрүүдлээд байгаа юм байна. Баттулга их буруутай.Баттулга ТУВААН, ЦОГГЭРЭЛ ХОЁРТ ЗӨВШИЛЦ ГЭЖ ХЭЛЭХ ЁСТОЙ БАЙСАН..Гэтэл тэгсэнгүй.МОНГОЛЫН АРДЧИЛЛААС ИЛҮҮ ЯМАР АШИГ СОНИРХОЛ ИНГЭЖ ХАГАРАЛДУУЛДАГ БАЙНА АА.

Avatar

zochin 2021-04-29 139.218.63.183

alin an nam yum hulhi erdeniihn yumuu jonhuuginhn yumuu zavaartsan nam bnaa

Avatar

Zochin 2021-04-29 103.26.193.82

Neeree tolgoi ergeed bna shu de,naminhan gishuud ali n ali gedgiig yalgadag uym bga bz,busad n sain yalgahgui bna,esvel hamtraad ner devshigchidee songon shalgaruulahaar bolson uym u

Avatar

МАН 2021-04-29 64.119.27.99

Аль Ардчилсан Нам нь мэдэгдэл хийгээд байнаа? Овогоо хэлээч ТУВААННЫ эсвэл ЭРДЭНИЙН гэж эцгийн нэрээ хэлж мэдэгдэл хийнэ үү, АН-Алцагар Намаа!!!!!

Avatar

Зочин 2021-04-29 103.26.195.23

МАНГАРУУД

Avatar

Зочин 2021-04-29 192.82.83.208

z**l muu Jencogin troll llrraa

Avatar

Зочин 2021-04-29 66.181.181.92

Муухай амьтад, байнга бусдыг доромжилж, гүтгэх араншинтай, Хүрэлсүхийг муу харагдуулах ганц чаддаг ажлаа эхлээд бараг сар болж байна.

Avatar

Зочин 2021-04-29 202.126.89.244

Эхлээд жонхуу алтанхуяг батзандан луболд гэсэн галзуучууд,албин чөтгөрүүдийг төрүүлдэг нам тарж бутарч байна.Муу ч МАН нь арай дээр юм.Дараагийн удаа МАН нь АН шиг арчаагүй байдалд орж өөрсдөө хэдэн хэсэг хуваагдаж хог болох нь дараагийн асуудал.

Avatar

Баяр 2021-04-29 66.181.176.54

За даа шулуухан хэлэхэд Оюунгэрлийг нэр дэвшүүлж чадвал ХУЛХИ ХУРАНДАА ХҮРЭЛСҮХИЙГ УНАГАХ БОЛОМЖ БАЙНА

Avatar

C ,BAYAR 2021-04-29 174.246.48.50

zov l bainaa

Avatar

Зочин 2021-04-29 204.28.126.146

АН бас татан буугдах ёстой биш үү. Гадаадын зөвлөх клмпанитай гэрээ хийсэн гээд баримтууд гараад байгаа биз дээ.

Avatar

зочин 2021-04-29 202.9.47.3

Хүрэлсүхийн Бээлий Эрдэнээгийн нам

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.94

АН-ынхан ХҮН-тай хамтран нэр дэвшүүлбэл горьдлоготой доо!!!

Avatar

Зочин 2021-04-29 64.119.16.148

За тэр Бангладеш гай л болно

Avatar

Иргэн 2021-04-29 202.9.46.102

Энэ олон АН-н дарга,нэр дэвшигчдийн аль нь жинхэнэ аль нь хуурамч гэдэг нь мэдэх хүн байна уу таминээ…..

Avatar

Иргэн 2021-04-29 202.9.46.102

АН өөрсдөө ч мэдэхгүй эээ

Avatar

РАВДАН 2021-04-29 66.181.161.36

АА ЭНЭ ОЮУНДАРЬ ЧИНЬ ЯАСАН ЗОВЛОНТОЙ ГАСЛАНТАЙ ЦАРАЙЛЧИХАА ВЭ?

Avatar

РАВДААН 2021-04-29 103.26.195.23

РАВДААН ЭНХБАЯРЫН ЧАВГАНЦЫН ДЭРГЭД БОЛ МИСС БАЙХГҮЙ ЮУ ДАА .

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.100

Элбэгдоржийн л элэгдсэн гудас шүү дээ.

Avatar

зочин 2021-04-29 124.158.81.27

Элбэгдоржийн хүүхдийг хоёр удаа устгуулсан а******н хүүхэн бас АН-ыг устгуулахаар чармайж чармаа нүцгэн Оюундарь хаанаас гараад ирэв.ҮОНТВ-ээс овоо хэдэн ногоон суйлсан гар энэ хэрэгт унахгүйн тулд усанд хаясан чулуу шиг алга болсон билээ.Эрдэнээг дарга биш гэж Дээд шүүх тогтоогоо биздээ.Юун хүчинтэй хэрэг болчихов оо.Аль хэдийн хүчингүй болсон бүртгэл, тамга нь ч байхгүй, тэгээд хүний нэр дэвшүүлэх юм гэнэ.

Avatar

уншигч 2021-04-29 103.212.117.185

Хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн байна.гэжээ бас хэл устай мөртлөө ард түмэнээ боддоггүй нэр хүнд муутаай хүн дэвших ёстой юм гэнээ…БАХ ЭРДЭНЭЭГИЙН лаларуудын журам гэнээ …жишээ нь Хүрэлсүх тийм олон хэлтэй юмуу???
хүчтэй ард түмний төлөө дуугарах хүн нь Алтанхуяг л байна..Алтанхуягаа дэмжижч гээе хүмүүсээ

Avatar

Зочин 2021-04-29 64.119.16.148

Хэл ус чухал юм бол Арго багшийг дэвшүүлчих, үгүй гэвэл гадаад хэлний багш нар, орчуулагч нар олдох байлгүй

Avatar

Мөнхжаргал 2021-04-29 64.119.27.61

Эвлэрсэн эсэх талаар таг.

Avatar

Зочин 2021-04-29 192.82.90.143

АН нэр цэвэр зоригтой зорилготой улс орноо гэсэн сэтгэлтэй эх оронч хүнийг Хүрэлсэхийн эсрэг тавиарай.

Avatar

Зочин 2021-04-29 103.26.194.118

ТИЙМ ХҮН БАЙХГҮЙ Л ДЭЭ

Avatar

Зочин 2021-04-29 192.82.73.115

Оюунгэрэлийгээ гаргавал аврал чинь тэр.

Avatar

C ,BAYAR 2021-04-29 174.246.48.50

TEP YHEH

Avatar

zochin 2021-04-29 103.57.93.224

Devshix xun baixgyi shdee XUN namiin ner devshigchiig demjee.

Avatar

Жуураг 2021-04-29 202.55.188.34

Дээд шүүх мэдэн будлиад байна уу даа. Намыг Дээд шүүх л бшртгэдэг биз дээ. Эсвэл энэ хооронд АН -ын ДЭЭД ШҮҮХ ДЭХЬ БҮРТГЭЛ НЬ АЛГА болчохсон юм бол уу??? Ингээд цаамааш нь үгик дүгнэлтүүд гарахаар байна Шүүгчид маань бага боловсролтой өвгөн надаас арай дор баймааргүй юм….

Avatar

rt 2021-04-29 43.242.243.104

hogiin nam

Avatar

Зочин 2021-04-29 203.91.115.48

бүүр тараач ээ танай нам гэж жорлон шүү дээ

Avatar

Зочин 2021-04-29 98.37.80.18

Hurelsuh bol shorond baih estoi hun

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.29

3 дагч хөршийн бодлогыг тууштай дагаж 2 хөршөөсөө зай барьсан хүн дэвшинэ гэж ойлгож байна. Тийм нэгэн нь ерөнхийлөгч болбол Оросоос шатахуунгүй, урдаас бараагүй амар сайн суух нь ээ.

Avatar

Зочин 2021-04-29 94.198.40.74

Хаха. Цогтгэлэрийн талаас хэдэн хүн дэвших юм бол

Avatar

Irged 2021-04-29 109.70.100.36

МАН-ын байрны 6 давхарт хөл хориог үл тоомсорлон Хүрэл SUKH хүн олноор цуглуулж, Ковид тараах нөхцөл үүсгэж байна. Ялангуяа 4 сарын 26-30-ны өдрүүдэд ЭМЭГТЭЙ төрийн албан хаагч хүнийг дуудаж авчрахыг!! Энэ бол ажлын байрны шууд дарамт, албан тушаал эрх мэдлийн хүрээнд элдэв дарамтыг үзүүлдэг Хүрэл SUKH ичмээр юм… намын дарганцар хүн..өрөвдүүлэн байж сонгуульд орохгүй ээ, чамайг ард түмэн аль хэдийнээ таньж мэдсэн Хүрэлээ…ulun hun um daa ene er ni….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж