Флорида генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавина | News.MN

Флорида генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавина

Флорида генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавина

Флорида генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавина

Флорида мужийн эрх баригчид эрдэмтдийн генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавихаар болсныг иргэд ихээр эсэргүүцэх болжээ.

Шумуулын генийг инженерчлэх туршилтыг Нэгдсэн Вант улсад төвтэй био технологийн "Oxitec" компани удирдан зохион байгуулсан байна. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар, генийг нь зориуд өөрчилсөн 750 сая эр шумуул сул тавих энэ ажлын зорилго нь тус нутагт олноор нутагшсан халдварт өвчин тээгч шумуулын тоо толгойг хязгаарлахад оршиж байгаа аж.

Ард иргэд “Юрийн галвын цэцэрлэгт хүрээлэн шиг” эл туршилтын нэг хэсэг болж буйдаа сэтгэл таагүй байгаагаа илэрхийлжээ. Төслийн эхний шатанд хэдэн мянган шумуулыг нийт зургаан цэгт энэ долоо хоногт сул тавих бөгөөд үргэлжлүүлэн ойрын 12 долоо хоногийн хугацаанд нийт 144000 шумуул сул тавих төлөвлөгөөтэй байгаа аж.

Төслийн гол зорилго нь шар чичрэгийн шумуул буюу Флоридагийн нийт шумуулын тоо толгойн дөрвөн хувийг бүрдүүлдэг, шар чичрэг, Денге, Зика тэргүүтэй шумуулаас хүнд халддаг ихэнх вирусийн тээгч болдог, шинжлэх ухааны Аедес Аегипти нэршилтэй шумуулын тоо толгойг хязгаарлах явдал юм. Тус шумуул дээрхээр үл барам гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад зүрхний шимэгч хорхой болон бусад үхлийн аюултай өвчин халдаах эрсдэл өндөр байдаг аж.

Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар зөвхөн эмэгчин шумуул л өндөгнүүдээ боловсруулахын тулд цусны хэрэгцээгээ хангах зорилгоор хүн хаздаг нь вирус тархах гол шалтгаан болдог байна. Харин "Oxitec" компанийн генийг нь инженерчилсэн эр шумуулууд тусгай уураг тээдэг, үржлийн явцдаа уургаа эм шумуулуудад тарааснаар тэдгээр нь хүн хазах шаардлагатай болдог үеэсээ өмнө үхэх аж. Харин эр шумуулууд зөвхөн ургамлын шүүсээр хооллодог бөгөөд тээж буй уураг нь өөрт нь ямар ч аюулгүй юм.

Туршилтын төслийг эхлүүлэхийг АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг нэгэнт зөвшөөрсөн бөгөөд Флорида мужийн байгаль орчны эвслийн Барри Врэй “Флоридагийн ард иргэд энэ төслийн нарийн учрыг сайн ойлголгүйгээр хүмүүст хийж байгаа туршилт хэмээн бодож, эсэргүүцэж байна” хэмээн хэлжээ.

Гэвч ард иргэд мэргэжилтнүүдийн өгч буй шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбаруудыг үл тоон, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Жишээлбэл, Исламорада хотын оршин суугч Меган Халл “Ард түмнийг зөвшөөрөлгүйгээр туршилтад оруулах нь гэмт хэрэг гэж би үзэж байна” хэмээн ярьжээ.

"Oxitec" компани “Бид олон жилийн өмнөөс энэ ажлыг эхэлж, өдгөө олон оронд хэдэн тэрбум шумуул сул тавиад байна. Тиймээс энэ төсөл хүн төрөлхтөн болон байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүйг бид баталж чадна” хэмээн хариулжээ.

Тус компанийн өөр орнуудад генийг нь инженерчилсэн шумуул сул тавьсан туршлагаас үзэхэд бусад байгальд ашигтай эрвээхэй тэргүүтэй шавжуудад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүйгээс гадна вирус тээгч шумуулын тоо толгой эрс буурсан аж. Жишээлбэл, Бразилд ижил төсөл хэрэгжүүлсний үр дүнд шар чичрэгийн шумуулын тоо толгой 95 хувь буурч, Денге вирусийн халдвар ч огцом багассан байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unshigch 2021-04-29 202.9.46.241

ene niitlelch odoo bolio, deerees hoish yrn dan hudla ym bichne!

Avatar

Will Smith 2021-04-29 202.55.191.43

Бэлгийн замын өвчтэй 750 сая шумуул тавих юм биздээ.

Avatar

Зочин 2021-04-29 64.119.25.63

Jiliin umnuh medee bna!!!

Avatar

Өвгөн 2021-04-29 139.5.218.35

Иррээдүйн хөгжил дэвшил бас болзолшүй үхэл мөхөл гарцаагүй ШУ-аасл шалтгаална. Иймд ШУ-ны ололт амжилт ил тод хүн төрлөхтөнд нээлттэй бас хяналттай хариуцлагтай байх ёстой.

Avatar

Ovgon 2021-04-29 192.82.69.46

шинжлэх ухаанын хөгжил гэж гайхамшигтай болж байна даа. Хүний эрүүл мэндийн төлөө шинжлэх ухаанч ажил гэдгийг мухар сүсэгтэнгүүд, тэр дундаа хуйвалдааны онол, даяарчлалыг эсэргүүцэгчдийн онол шүтэгчид мунхагууд хэзээч ойлгохгүй тул тэдэнд ойлгуулах гэж охолдохын хэрэггүй, үгийн ч сонсох шаардлагагүй лдээ.

Avatar

Зочин 2021-04-29 66.181.185.59

.Манай оронд яалт ч үгүй хэдэн инженер ирэх л байхдаа

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.14

Инжнерчиллээ гэдгийг юу гэж ойлгоод байгаа олгой вэ

Avatar

Энхээ 2021-04-29 66.181.188.240

ДАЯАРЧЛАГЧИД ДЭЛХИЙГ ЗАХИРАХЫН ТӨЛӨӨ БИОЛОГИЙН ДАЙН, ТУРШИЛТ РУУ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ОРЖ БАЙНА, ТАНАЙ САЙТ Л ҮҮНИЙГ ДЭМЖИХ БИЗ

Avatar

Зочин 2021-04-29 64.119.20.13

baigaliin tentsver aldagdaad hun.amiin ogtsom osolt bolood delhii ni daahgui Angaragruu mongotei humuus ni nuuj bur balrah ym baina da

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж