Флорида генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавина

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Флорида генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавина

Флорида генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавина

Флорида мужийн эрх баригчид эрдэмтдийн генийг нь инженерчилсэн 750 сая шумуул сул тавихаар болсныг иргэд ихээр эсэргүүцэх болжээ.

Шумуулын генийг инженерчлэх туршилтыг Нэгдсэн Вант улсад төвтэй био технологийн "Oxitec" компани удирдан зохион байгуулсан байна. Эрдэмтдийн мэдээлж байгаагаар, генийг нь зориуд өөрчилсөн 750 сая эр шумуул сул тавих энэ ажлын зорилго нь тус нутагт олноор нутагшсан халдварт өвчин тээгч шумуулын тоо толгойг хязгаарлахад оршиж байгаа аж.

Ард иргэд “Юрийн галвын цэцэрлэгт хүрээлэн шиг” эл туршилтын нэг хэсэг болж буйдаа сэтгэл таагүй байгаагаа илэрхийлжээ. Төслийн эхний шатанд хэдэн мянган шумуулыг нийт зургаан цэгт энэ долоо хоногт сул тавих бөгөөд үргэлжлүүлэн ойрын 12 долоо хоногийн хугацаанд нийт 144000 шумуул сул тавих төлөвлөгөөтэй байгаа аж.

Төслийн гол зорилго нь шар чичрэгийн шумуул буюу Флоридагийн нийт шумуулын тоо толгойн дөрвөн хувийг бүрдүүлдэг, шар чичрэг, Денге, Зика тэргүүтэй шумуулаас хүнд халддаг ихэнх вирусийн тээгч болдог, шинжлэх ухааны Аедес Аегипти нэршилтэй шумуулын тоо толгойг хязгаарлах явдал юм. Тус шумуул дээрхээр үл барам гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдад зүрхний шимэгч хорхой болон бусад үхлийн аюултай өвчин халдаах эрсдэл өндөр байдаг аж.

Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар зөвхөн эмэгчин шумуул л өндөгнүүдээ боловсруулахын тулд цусны хэрэгцээгээ хангах зорилгоор хүн хаздаг нь вирус тархах гол шалтгаан болдог байна. Харин "Oxitec" компанийн генийг нь инженерчилсэн эр шумуулууд тусгай уураг тээдэг, үржлийн явцдаа уургаа эм шумуулуудад тарааснаар тэдгээр нь хүн хазах шаардлагатай болдог үеэсээ өмнө үхэх аж. Харин эр шумуулууд зөвхөн ургамлын шүүсээр хооллодог бөгөөд тээж буй уураг нь өөрт нь ямар ч аюулгүй юм.

Туршилтын төслийг эхлүүлэхийг АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг нэгэнт зөвшөөрсөн бөгөөд Флорида мужийн байгаль орчны эвслийн Барри Врэй “Флоридагийн ард иргэд энэ төслийн нарийн учрыг сайн ойлголгүйгээр хүмүүст хийж байгаа туршилт хэмээн бодож, эсэргүүцэж байна” хэмээн хэлжээ.

Гэвч ард иргэд мэргэжилтнүүдийн өгч буй шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбаруудыг үл тоон, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Жишээлбэл, Исламорада хотын оршин суугч Меган Халл “Ард түмнийг зөвшөөрөлгүйгээр туршилтад оруулах нь гэмт хэрэг гэж би үзэж байна” хэмээн ярьжээ.

"Oxitec" компани “Бид олон жилийн өмнөөс энэ ажлыг эхэлж, өдгөө олон оронд хэдэн тэрбум шумуул сул тавиад байна. Тиймээс энэ төсөл хүн төрөлхтөн болон байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүйг бид баталж чадна” хэмээн хариулжээ.

Тус компанийн өөр орнуудад генийг нь инженерчилсэн шумуул сул тавьсан туршлагаас үзэхэд бусад байгальд ашигтай эрвээхэй тэргүүтэй шавжуудад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүйгээс гадна вирус тээгч шумуулын тоо толгой эрс буурсан аж. Жишээлбэл, Бразилд ижил төсөл хэрэгжүүлсний үр дүнд шар чичрэгийн шумуулын тоо толгой 95 хувь буурч, Денге вирусийн халдвар ч огцом багассан байна.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж