"Иргэд халдварын нэн хүнд хэлбэрээр нас барж байна"

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

COVID-19

"Иргэд халдварын нэн хүнд хэлбэрээр нас барж байна"

"Иргэд халдварын нэн хүнд хэлбэрээр нас барж байна"

Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2021.04.29/ мэдээллээ хийлээ.


Өчигдөр нийт 11145 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 864, орон нутагт 149 хүнээс, эмнэлгийн ажилтан болон дөрөвдүгээр сарын 23-нд Казакстан улсаас ирсэн иргэнээс халдвар илэрсэн. Өнөөдөр нийт 1015 хүнээс Covid-19 илэрсэн. Сүүлийн 24 цагт 686 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол таван хүн нас барсан.

COVID-19-ИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ТУХАЙД:

  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 55 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын  10-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 78 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй нар эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

ХАЛДВАРЫН УЛМААС 4768 ХҮН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГААГААС:

  • Хөнгөн – 2632
  • Хүндэвтэр – 1590
  • Хүнд – 437
  • Маш хүнд – 109 хүн байна.

Монгол Улсад батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 34623, эдгэрсэн 18719, халдварын улмаас нас барсан хүмүүс 102-т хүрээд байна. Сүүлийн 24 цагт Дарханд шинээр 39 тохиолдол, Төв аймаг 36, Эрдэнэт 13, Завхан 2, Ховд 3, Говь-Алтай 33, Өвөрхангай 11, Сэлэнгэ 4, Булган 4, Говьсүмбэр, Дундговь аймгуудад нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн. Өнгөрсөн хугацаанд 20 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн 24 цагт 65240 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Вакцины хоёрдугаар тунг 283162, нэгдүгээр тунг 627740 хүн хийлгэсэн.

НАСНЫ БҮЛГЭЭР НЬ АВЧ ҮЗВЭЛ:

  • 40-49 насны 223914
  • 50-59 насны 196240
  • 60-69 насны 102814
  • 70-79 насны 30594
  • 80-84 насны 5465
  • 85-аас дээш насны 2313 хүн вакцинжуулалтад хамрагджээ.

Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг тэргүүлж байгаа бол Сонгинохайрхан дүүрэг удаалж байна. Баянзүрх дүүрэгт 172852 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд 73740 хүн хоёрдугаар тунгаа хийлгээд байна. Сонгинохайрхан дүүрэг 96360 хүнээс 53641 хүн хоёрдугаар тунгаа хийлгэжээ. Харин Багахангай дүүрэгт вакцинжуулалт удаашралтай байна.

Анагаах ухааны дотктор, дэд профессор Ч.Баттогтох “2020 оны аравдугаар сарын 15-наас хойш судалгаа хийгдэж байна. Нэг хүнийг жил орчим дагах судлах судалгааны загварыг ашиглаж байна. Найман аймаг, хоёр хотыг хамруулсан 5000 хүний нас насны бүлгээс сонгож судалгаа хийсэн. 2021 оны арваннэгдүгээр сард судалгааны ажил дуусна. Гурван сарын зайтай хоёр удаа 5000 хүний цусыг цуглуулж, асуумж судалгаа авсан. 5000 хүнд шинжилгээ хийж үзэхэд хүн амын маш бага хувь буюу 1.2 хувьд Covid-19-ийн эсрэг бие илэрсэн. Энэ дотоодод халдвар гарахаас өмнөх үе гэсэн үг” гэлээ.

Дээрх судалгаа нь эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүйгээр бүдэг балархай шинжээр Covid-19-өөр өвчилж байгаа хүмүүсийг илрүүлэх, эсрэг биеийн генетик жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж байгааг гаргах үнэн бодит судалгаа болж байна хэмээн ДЭМБ дэмжиж буй аж.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Wednesday, April 28, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж