Сувилагч нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна | News.MN

Сувилагч нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Сувилагч нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Сувилагч нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний 00.23 цагт Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан. Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна" гэв.

Эх сурвалжийн өгч буй мэдээллээр, амиа алдахаасаа өмнө цагийн тариа хийгээд, ажлаа хэвийн хийж байсан аж. Тэрбээр 40 гаруй настай бөгөөд тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт олон жил ажилласан туршлагатай сувилагч байжээ.

Цар тахалтай холбоотойгоор УНТЭ-ийн зүүн жигүүрт шинээр баригдсан өргөтгөлийн хэсэгт Covid-19-тэй өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа юм. Мөн уг хэсэгт үйлчилж буй эмч, сувилагч, ар гэрийнхэн нь халдвар авсан хэд хэдэн тохиолдол гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-04-29 202.131.230.107

Гадны нөлөөтэй байх оо, цонхоор өөрөө үсрэв л гэж үү…

Avatar

Зочин 2021-04-29 192.82.77.50

Халдвар аваад эмчлүүлж байгаа хүмүүст сэтгэл зүйч эмч хэрэгтэй дээ. СЭМҮТ-ээс нэг эмч багт нь ажиллуулах хэрэгтэй ш дээ. Зарим нь ингээд дуусдаг байж гээд юу ч хийж мэднэ шүү.

Avatar

Зочин 2021-04-29 202.55.188.103

Том гарууд алсан бол "гадны нелеегуй амиа хорлолт" болоод хэрэг хаагддым даа

Avatar

Арай ч дээ 2021-04-29 192.82.89.51

Код алдахгүй алхаж явахдаа салбарын сайд яамны дарга нартаа гомдох сэтгэл төрсөн даа

Avatar

Зочин 2021-04-29 202.9.46.61

салбараараа тэмцээч өөрсдийнхөө эрхий төлөө

Avatar

Зочин 2021-04-29 73.231.128.120

Эмч, эмнэлгийн ажилтнуудаа сайн амрааж байхыг шаардах ёстой.

Avatar

Зочин 2021-04-29 202.126.89.102

Samarsaihan alchihlaa!

Avatar

zochin 2021-04-29 202.21.113.146

бурхан минь яасын болдоо, камер байгаа байлгүй дээ

Avatar

Зочин 2021-04-29 64.119.19.253

Харамсалтай юм бэ! Нэг л дохио өгөөд байна даа

Avatar

Зочин 2021-04-29 202.55.188.91

Эмч сувилагч биш байсан ч хамаагүй бөөнөөрөө хүн хүнийхээ төлөө сайн дугарцгаая! Угаасаа хөндлөнгөөс харахад л маш хэцүү байгаа нь харагдаж байна шүү дээ. Нойргүй, хоолгүй дээрээс нь гэрлүүгээ алхаад явж байна шүү дээ тэд.. Өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэх ч завгүй яваа тэднийхээ төлөө бүгд ямар нэг юм хэлцгээе, уриалцгаая, асууцгаая тэгэх үү?😭

Avatar

Зочин 2021-04-29 202.55.188.91

😢Мөнгө гэхээсээ илүүтэй шөнийн нойр амралт маш чухал. Нойргүй ажиллаж байгаа хүний сэтгэлзүйн эрүүл мэнд шууд будаа болно шүү дээ. Хэвийн ч бус ийм дарамттай нөхцөлд байх тусам… Олон эмч сувилагч нарт ийм зүйл тохиохгүйн тулд холбогдох дарга, салбарынхан яаралтай ажлын график, хангамж цалинг нь харгалзан шийдэж өгөөч. Гуйж байна! Сэтгүүлчид мөн энэ талаар сайн пугарч өгөөч! 🙏🙏🙏

Avatar

Зочин 2021-04-29 124.158.82.170

Эмч нараас сувилагч нарын ачаалал ендер. Тйимдээ ардчилал зев хегжсен улсад хеделмерийнх нь унэлэмж ендер байдаг. Манайд бол диплом буюу цаасаар хунийг унэлдэг системтэй. Тиймээс дампуурч байгаа улс шуу дээ.

Avatar

Зочин 2021-04-29 165.232.182.82

Нөгөө хар танхи хэрэглэсэн Женкогийн хүү Хүлэгү нэг охиныг цонхоор түлхээд алчихсан нь санаанд орлоо.

Avatar

Зочин 2021-04-29 103.57.93.131

Baatarhuugiin huu, ohin bish.

Avatar

Зочин 2021-04-29 202.21.100.210

Сувилагч нар ингэж өдөр шөнөгүй халдвартай нөхцөлд ажиллаж байж сарын 500-600 мянган төгрөг хүрэхгүй гар дээр авч байна даа. Сайн халамжтай нөхөртэй суухгүй бол хэзүү шүү

Avatar

Зочин 2021-04-29 103.212.119.142

Ар гэрт маш их дарамт байж байгаа!!! Цалин бага гэрийн бараа харахгүй. Халдварт өвчиний голомтонд байх. Үр хүүхэд ар гэрээсээ тусдаа ажиллах гэх мэт олон хүндрэл байх магадлалтай. Нөхөртэй бол нөхөр араар тавина архи ууна. Дээр нь цалин бага!!!!!

Avatar

Зочин 2021-04-29 66.181.160.15

Хөөрхийс үнэхээр туйлдаж байна ш дээ. Манайх эмнэлгийн ажилтнуудаа урамшуулалаа ар гэрт нь өөрсөд нь сайн өгөөчэээээээээээээээээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж