Өмнөд Солонгосын эрх баригчид Covid-19-ийн эсрэг вакцины тунгаа бүрэн хийлгэсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах журмаа ирэх сараас цуцлах тухайгаа өчигдөр (2021.04.28) зарлажээ. Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараа бүрэн дархлаажсанд тооцож байгаа аж.
Гэхдээ зөвхөн Өмнөд Солонгост хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулсан гадаадын болон дотоодын иргэдэд дээрх шинэ журам үйлчлэх юм байна. Одоогоор тус улсад “Pfizer”, “AstraZeneca”, “Johnson & Johnson” вакцинуудад зөвшөөрөл олгоод байгаа юм.
Мөн Бразил, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа орнуудаас ирж буй иргэдэд шинэ журам үйлчлэхгүй юм байна.
Энэхүү журам тавдугаар сарын 5-наас эхлэн үйлчлэх ба гадаад орнуудаас ирж байгаа болон халдвар авсан хүний ойрын хавьтал болсон хүмүүс хэрвээ бүрэн дархлаажсан бол 14 хоног тусгаарлагдахгүй нь. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх ёстой аж.
Тус улсын эрх баригчид цаашдаа бусад улс орнуудын засгийн газартай хэлэлцэж, шинэ журмынхаа хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: KOREA TIMES
Сүрү 2021-04-29 202.126.89.245
Хятад вакцин тариулсан хүнийг оруулахгүй гэдэг нь худлаа юм уу
Zochin 2021-04-29 202.9.46.67
Hyatad oros vakciniig batalgaajuulahad avilgal uu esvel Uls tor heregtei yu nogoo ardchilal ene uu yalgavarlan gaduurhal
Badarch taxar 2021-04-29 192.82.90.88
Solongos yawah shaardlaga baihgvi ee
хотын уугуул иргэн 2021-04-29 122.201.31.201
"Өмнөд Солонгост хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулсан гадаадын болон дотоодын иргэдэд дээрх шинэ журам үйлчлэх юм" гэнээ. Энэ бол хүнийг үндэс гарлаар нь ялгаварлан гадуурхах гэсэн харгис бодлого байна. Бусад улс орны хүмүүс заавал Өмнөд Солонгост хүлээн зөвшөөрөгдсөн эм тариа хэрэглэх ёстой юм уу. Тэнэг солонгосчууд Америк ах нарынхаа амыг харж байгаа. Тэд "зөвшөөр" гэвэл Орос, Хятад вакциныг зөвшөөрөх л байх. Алива өвчинд хий хязгаар үгүй гэдгийг муусайн кимчинууд мэддэггүй юм уу.
Зочин 2021-04-29 139.5.218.239
тэнэг хөлдүү үхэр монгол юм даа,бид нар барууны вакцин авах онолын хувьд боломж байсан,одоо ч байгаа
Зочин 2021-04-29 139.5.216.10
Tenegee solongost ochij baigaa humuust gej baigaag oilgodogui yumuu
зочин 2021-04-29 103.57.94.87
Хятад вакцин хийлгэсэн хүмүүс яах болж байна монголчууд бүгд хятад хийлгэсэн солонгос хилээрээ нэвтрүүлэхгүй вм байна даа
Зочин 2021-04-29 202.55.188.103
China vaccine hiilgesen humuust China-s busad buh uls haalttai
Визээ буцаажхэвийн болго 2021-04-29 59.153.115.95
Визээ хурдан буцааж хүчинтэй болгооч Солонгос