БНСУ хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгаарлахгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

COVID-19

БНСУ хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгаарлахгүй

БНСУ хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүсийг тусгаарлахгүй

Өмнөд Солонгосын эрх баригчид Covid-19-ийн эсрэг вакцины тунгаа бүрэн хийлгэсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлах журмаа ирэх сараас цуцлах тухайгаа өчигдөр (2021.04.28) зарлажээ. Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараа бүрэн дархлаажсанд тооцож байгаа аж.

Гэхдээ зөвхөн Өмнөд Солонгост хүлээн зөвшөөрөгдсөн вакцин тариулсан гадаадын болон дотоодын иргэдэд дээрх шинэ журам үйлчлэх юм байна. Одоогоор тус улсад “Pfizer”, “AstraZeneca”, “Johnson & Johnson” вакцинуудад зөвшөөрөл олгоод байгаа юм.

Мөн Бразил, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа орнуудаас ирж буй иргэдэд шинэ журам үйлчлэхгүй юм байна.

Энэхүү журам тавдугаар сарын 5-наас эхлэн үйлчлэх ба гадаад орнуудаас ирж байгаа болон халдвар авсан хүний ойрын хавьтал болсон хүмүүс хэрвээ бүрэн дархлаажсан бол 14 хоног тусгаарлагдахгүй нь. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд шинжилгээний хариу нь сөрөг гарсан байх ёстой аж.

Тус улсын эрх баригчид цаашдаа бусад улс орнуудын засгийн газартай хэлэлцэж, шинэ журмынхаа хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж