“Төгс хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага (ТББ) нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтын ажлыг иж бүрэн шинэчлэх аяныг гуравдугаар сарын эхээр эхлүүлсэн.
Тохижилтын ажилд нийт 500 гаруй сая төгрөг шаардлагатай бөгөөд өдгөө иргэд, аж ахуйн нэгжүүдээс 9 сая 600 мянган төгрөгийг хандивын дансанд байршуулжээ. Засгийн газраас иргэн бүрт олгосон 300 мянган төгрөгийг залуус өөрсдийн санаачилгаар Богдхан уулыг тохижуулахад хандивлаж байсан удаатай. Дээрх аяны хүрээнд хийгдэх ажил, тулгарч буй асуудлын талаарх хандивын нэвтрүүлгийг тавдугаар сарын 1-нд 19.30 цагаас NTV-ээр, (Монгол HD, Боловсрол, UBS, Парламент) тв сошиал пэйжүүдээр, мэдээллийн News.mn сайтаар нэгэн зэрэг орон даяар шууд дамжуулах юм байна. Мөн энэ өдөр шаардлагатай төсөв, хандивын дансанд цугларсан мөнгийг иргэдэд нээлттэй танилцуулах бөгөөд аяны бүтээн байгуулалт дууссаны дараа үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр төлөвлөж байгаа аж.
“Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалан “Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг үүдний хэсгийг маш сайн тохижуулна. Цаашлаад хогийн цэгүүдийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох, нүхэн жорлонг илүү ая тухтай мастер эко 00 болгоно. Уул өөд алхахаар 25 өөр төрлийн сандал бүхий амрах цэгүүдийг бүгдийг нэг стандартад оруулна. Элэгдэж хуучирсан саравчийг нэгдсэн брэнд өнгө төрхтэй болгоно. Богдхан уулын тохижилтыг наадмаас өмнө хийж гүйцэтгээд иргэдэд харуулахыг хүсч байна. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг уулын аялагчид маань хайрлаж гамнан, зөв соёлтойгоор ууланд аялах нь чухал. Тохижилтын хариуд бид ийм л зүйл хүсч байна” хэмээн онцлов.
"Дуслыг хураавал далай" гэдэгтэй адил иргэн, ААН-үүдийн хандивлах мөнгөний хэмжээ чухал биш учраас “Хандлагаа өөрчилье” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Зулаа 2021-04-29 192.82.80.210
👏👏👏
Битгий л цементлээрэй 🙏
Битгий л тэр дөрвөлжин хавтангаар зам талбай бүрчхээрэй.
Зочин 2021-04-29 122.201.21.90
БОЛТУГАЙ
боол 2021-04-29 202.9.46.212
гоё сайхан нэр өгч байгаад хулгаагааа хиихэндэээ төриин нэр зүүсэн б**с долоогч эр эм газарын хулгаачууд
а 2021-04-29 122.201.24.199
500 гаруй сая нь ч юу юм бээ зүгээр хэдэн саравч хогий сав сандал нэмэхэд л болийшдээ тэгээд хогоо хаяхгүй байхад болчихноо
Зочин 2021-04-29 103.10.23.119
Бүгд гүйлдэж очоод самарыг нь дээрэмдчихээр тэндэх хэрэм, жирх, шувууд алга болно. Богд уулын хормойноос хулгайчуудыг хөөж гүүлгэхээс уулаа хамгаалах ажлаа эхлүүлэх нь дээр байхаа. Амьтадыг нь устгачихаад юун хамгаалалт, хайрлалт! Зүгээр л бүгд холхон шиг байвал байгальд ээлтэй дээ.
Хотын уугуул иргэн 2021-04-29 122.201.31.201
5 жилийн өмнө та нарын хийх гээд байгаа ажлыг чинь хотоос мөнгийн гаргаж 3-5 тэрбум төгрөгөөр машины зогсоол тохижуулж, хэдэн сандал нэг модон гүүр суурилуулж, өгсүүр зам дагуу хэдэн самбар байрлуулсан гээд хэвлэл мэдээллээр зөндөө сурталчилж байсан. Тэгээд одоо ийм цаг бас юу хийх гээд байгаа нөхөд вэ. Тийм л юм хийх гээд байгаа юм бол ядаж хөдөө руу чиглэсэн тусламжийн ажил хийсэн нь илүү бодит байх. Явган хүний зам, гэрэлтүүлэг г.м. зүйл бол одоогийн тулгамдсан асуудал биш.
Зочин 2021-04-29 202.9.40.118
Чадахгүй ээ, тэгэж ирээдүйн авлигач нарын амьдрах газрыг тохижуулахгүй шүү. Тохижуулж дуусаад л газрыг нь аваад барилга барьчихна.
явган алхагч 2021-04-29 66.181.181.161
Сайхан санаа байна. Гэхдээ гаргасан мөнгө оновчтой байхын тулд Богд ууланд байнга алхдаг хүмүүсээс санал авах хэрэгтэй