Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэв | News.MN

Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэв

Шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус Улсын Их Хурал дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ.

Иймд  Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтэд тусгасан  Шүүхийн тухай хуулийн өөр зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж Цэц үзлээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-04-29 66.181.185.97

Цэцэд Ж.Эрдэнэбулган гэдэг хүн очоод Үндсэн хуулийг уландаа гишгэж ө***г Одбаяраас давж МАН-ын дуулгавартай гүйцэтгэгч болж цэцийг самарч байгааг эргүүлэн татах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-04-29 202.9.47.3

Байхгүй хуульд дүгнэлт гаргадаг б**с Одбаяр байгаа цагт ЦЭЦ гэдэг байгууллага эрх зүйн чадамжгүй

Avatar

Зочин 2021-04-29 64.119.24.111

Үндсэн хуулийн цэцэд ёс зүйн зөрчилтэй Одбаяр гэгч хүн байна шүү дээ. Ингэхлээр хууль яаж хэрэгжих вэ дээ

Avatar

Зочин 2021-04-29 64.119.25.67

Хонгил нурсангүй ээ. Ман хүчтэй байна

Avatar

зочин 2021-04-29 66.181.161.12

О.Мөнхсайхан мэтийн намын гар хөл болсон хуульчдын боловсруулж батлуулсан хуулиуд эхнээсээ хүчингүй болоодл эхэлж байна даа, сургууль дээрээ оюутнууддаа их сайхан ардчилал хүний эрх, эрх чөлөө гэх мэт сайхан юм ярина, гэсэн мөртлөө намын даалгавараар улс төрчдийн гар хөл болж бүүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулдаг О.Мөнхсайхыг хуульч багш гэх үү, нэр төрөө худалдсан н**ш

Avatar

irgen 2021-04-29 66.181.185.97

МАН-н шүүхийн хууль будаа болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж