Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх Монголын 5 бөх

Хуучирсан мэдээ: 2021.04.29-нд нийтлэгдсэн

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх Монголын 5 бөх

Олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх Монголын 5 бөх

"Токио-2020" олимпийн наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Монголын чөлөөт бөхийн шигшээ баг багш дасгалжуулагч, тамирчид нийлсэн 43 хүний бүрэлдэхүүнтэй баг Казахстаныг зорьсон юм.

Хоёр тэмцээний дараа Монголын баг тамирчид эх орондоо ирсэн бөгөөд тавдугаар сарын 6-наас 9-ний өдрүүдэд Болгар улсын Софи хотноо болох "Токио-2020" олимпийн наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд оролцохоор Монголын таван тамирчин, гурван дасгалжуулагч Казахстан улсад үлдэж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна.

Энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн:

  • Б. Баттулга – Шигшээ багийн ахлах дасгалжуулагч
  • А. Цэдэнсодном – Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч МУГДасгалжуулагч
  • Ө. Ууганбаяр – Шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагч
  • Эрэгтэй 57 кг-ын жинд МУГТ Э.Бэхбаяр
  • Эрэгтэй 74 кг-ын жинд Б.Бямбадорж
  • Эрэгтэй 86 кг-ын жинд МУГТ П.Өнөрбат
  • Эрэгтэй 97 кг-ын жинд Ч.Алтангэрэл
  • Эмэгтэй 62 кг-ын жинд Х.Болортуяа

Монгол Улс одоогоор чөлөөт бөхийн спортоор олимпийн долоон эрх аваад байна. Чөлөөт бөхийн олимпийн эрхийг тухайн тамирчинд бус холбоонд нь олгодог. Тэгэхээр дээрх тамирчид олимпод оролцох уу, эсвэл өөр тамирчид оронд нь оролцох уу гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбоо шийднэ. Т.Тулгын хувьд Г.Мандахнарантай нэг жинд хүч үздэг.

Монгол Улсад чөлөөт бөхийн олимпийн эрх авчраад буй тамирчид:

  • Эрэгтэй 65 кг – Т.Тулга
  • Эрэгтэй 125 кг – М.Лхагвагэрэл
  • Эмэгтэй 50 кг – Ц.Намуунцэцэг
  • Эмэгтэй 53 кг – Б.Болортуяа
  • Эмэгтэй 57 кг – Б.Хонгорзул
  • Эмэгтэй 68 кг – С.Батцэцэг
  • Эмэгтэй 76 кг – О.Бурмаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж