Засгийн газар, Улсын онцгой комисс (УОК)-оос олон улсын хилээ тавдугаар сарын 1-нээс нээхээр төлөвлөж буй. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна” хэмээн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг танилцуулахдаа (2021.04.08) хэлсэн билээ. Одоогоор агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй талаар УОК-оос мэдээлэв.
Тус комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хил нээх асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Харилцан агаарын хилээ нээхэд ОХУ, Турк, Казахстан гурван улс бэлэн байгаа юм. Бусад улс орнууд байнгын оршин суух визтэй иргэдийг л нэвтрүүлж байгаа тул иргэд тавдугаар сарын 1-нээс транзит нислэг хийх боломжтой гэж шууд ойлгож болохгүй. Ерөнхийдөө вакцины хоёр тундаа хамрагдсанаас хойш 14 хоногоос дээш хугацаанд дархлаа бүрэн тогтсон хүмүүст хил нээлттэй байхаар зохицуулалтууд хийж байна” гэсэн юм.
НИСЛЭГИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭСЭХ НЬ НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАМААРНА
Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Монгол Улс хэдхэн хоногийн дараа хилээ нээх бололтой. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээхтэй холбогдуулан нислэгийн хуваарийг баталсан тул бэлтгэл ажлыг хангаж дууссан гэж мэдээлэв. Урьдчилсан байдлаар тавдугаар сард хилээ нээснээр таван чиглэлд 16 нислэг үйлдэх хуваарь гарсан.
Тухайлбал, Сөүл, Токио, Франкфурт, Истанбул зэрэг таван чиглэлд 16 удаагийн нислэг үйлдэхээр тавдугаар сард нислэгийн товыг баталсан. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн сацуу гадаад, дотоодын зорчигчдын урсгал, тусгаарлах байрны нөөцөөс хамаарч долоо хоногт 1-2 нислэг үйлдэх нь.
Энэ талаар тус газраас “Халдварын нөхцөл байдлаас хамаарч цаашид нислэгийн тоо нэмэгдэх эсэхийг шийдвэрлэнэ. Өдөр бүр тогтмол нислэг товлох нь зорчигчдын урсгал, тусгаарлах байр, халдварын эрсдэл зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хил нээхтэй холбогдуулан авиа компаниуд бэлэн байдлаа хангах нь чухал. ИНЕГ-аас нислэгийн аюулгүй байдалд хяналт тавих, айропорт дахь үйлчилгээний сервис бэлэн байдлыг хангаж, бэлтгэлээ базаасан. Тогтмол ариутгал хийж, зорчигчидтой харьцах ажилтнууд бүгд вакцинд хамрагдсан. Тавдугаар сарын нислэгийн хуваарь дотоодод болон олон улсад зарлагдсан. Одоо хилээ нээхийг хүлээж байна” гэсэн юм.
ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ТОГТМОЛ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ШИЛЖИЖ БАЙНА
Хил нээхтэй холбогдуулан тавдугаар сарын нислэгийн хуваарь гарснаас хойш нутаг буцах хүсэлтэй монголчууд их байгаа аж. Мөн ажлын шугамаар Монголыг зорих шаардлагатай иргэд ч бас бийг холбогдох албаны хүмүүс хэлж буй. Хэрэв тавдугаар сарын 1-нээс хил нээгдвэл тусгай үүргийн нислэг тогтмол нислэгийн хуваарьт шилжих тул иргэд шууд тийзээ захиалан зорчих боломж бүрдэж байна. Энэ талаар Иргэний нисэхийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяагаас тодрууллаа.
-Агаарын хил нээхтэй холбогдуулан ирэх сард нислэгийн хуваарь батлагдсан. Гэхдээ тавдугаар сарын 1-нээс хил нээх эцсийн шийдвэр гараагүй болохыг УОК-оос мэдээлж буй. Тусгай үүргийн нислэг үргэлжилнэ гэсэн үг үү. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Бид агаарын хил нээхтэй холбогдуулан түр журам боловсруулж, Улсын онцгой комисст хүргүүлсэн. Агаарын хил нээхтэй холбогдуулан бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан.
Тусгай үүргийн нислэгээр зөвхөн Монгол Улсын иргэдээ татан авч байсан бол агаарын хилээ нээснээр гадаад, дотоодын иргэд Элчин сайдын яамдаар дамжихгүй, тийзээ захиалаад ирэх боломжтой.
Өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн нислэгээр гадаадад гацсан иргэдээ үе шаттайгаар татаж дууссан. Иймд тусгай үүргийн нислэг тогтмол нислэгийн хуваарьт шилжиж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, ирэх сараас нислэгийн давтамжийг илүү нэмэгдүүлсэн гэсэн үг. Тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээхтэй холбогдуулан нислэгийн хуваарь гарч, Иргэний нисэхийн ерөнхий газраас төлөвлөгөөг баталсан тул борлуулалт эхлээд байна. Гэхдээ өмнөх шиг долоо хоногт 10 нислэг үйлдэхгүй, хязгаартайгаар 2-3 удаа нислэг үйлдэнэ.
Тусгай үүргийн нислэгээс ялгаатай нь гадаадаас иргэдээ татан авахад мэргэжлийн хяналтын байгууллагаас онгоцонд хамт зорчдог байсан бол тавдугаар сараас нислэгүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид хяналт тавихгүй болж байна. Нисэх буудлуудад хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлнэ.
-Цар тахлын амаргүй үед хилээ нээхээр зорьж байгаа нь эрсдэл дагуулж байна гэх шүүмжлэл дагуулах болсон. Халдварын эрсдэлтэй үед гадаадын иргэдэд хил нэвтрэхэд ямар шаардлага тавих вэ?
-Цар тахлын үед бүх улс орон эрсдэлтэй бүс нутаг болсон. Манай улс ч бас халдварын голомтот бүс болсон. Агаарын хил нээснээр гадаадын иргэд Монгол Улсыг зорих боломж нь нээлттэй болж байгаа юм.
Халдварын нөхцөл байдал амаргүй байгаа ч ажлын шугамаар Монгол Улсыг зорих шаардлагатай гадаадын иргэд байгаа. Энэ дагуу Энэтхэг улсын Засгийн газрын шугамаар газрын тосны үйлдвэр байгуулах ажилд оролцохоор ирсэн тус улсын иргэдийг ч бас тусгаарлаад байна. Мөн Оюутолгой компани ажилчдаа авчирсан, тусгаарлалтын горим мөрдөж байна. Хил нэвтрэх журмын дагуу гадаад, дотоодын иргэдийг гэрээр болон ажиглах байранд тусгаарлана.
Нислэгийн хуваарийг батлахдаа тусгаарлах байрны нөөц, хүрэлцээтэй уялдуулж байна. Тавдугаар сарын нислэгээр 3000 хүн ирэх боломжтой гэж УОК-оос тооцож байна. Ерөнхийдөө тусгай үүргийн нислэгээс харахад ихэнх хүн вакцинд хамрагдсан байна.
-Монгол Улс агаарын хилээ нээсэн ч олон улсын нөхцөл байдлаас шалтгаална. Одоогоор гурван улс руу шууд нислэг үйлдэх боломжтойг УОК-оос мэдээлсэн. Харин тавдугаар сард таван чиглэлд 16 удаагийн нислэг үйлдэхээр хуваарь гарсан. Ялангуяа транзит нислэгийн асуудал анхаарал татаж байна?
-Монгол Улс хилээ нээсэн ч бусад улс орнуудын нөхцөл байдлаас хамаарч байна. Гэхдээ бид тавдугаар сард төлөвлөсөн нислэгийн хуваарийн дагуу нислэг үйлдэнэ. ОХУ, Япон, Солонгос, Герман, Турк руу харилцан адил нөхцөлөөр хил нээх боломжтой гэж үзэж байна. Гадаад харилцааны яамнаас БНСУ-тай транзит нислэгийн асуудлаар хүсэлт явуулж, харилцан зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна.
Одоогоор Япон улс хатуу хөл хориотой байна. Виз олголт хязгаарлалттай байгаа юм. Мөн Турк улс тавдугаар сарын 18-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон ч нислэг тогтмол үргэлжилнэ.
ХИЛЭЭ НЭЭХ ШИЙДВЭР ГАРСАН БОЛ УОК-ООС НИСЛЭГИЙН ХУВААРЬ БАТЛАХГҮЙ БАЙСАН
Хэдийгээр тавдугаар сард агаарын хил нээхтэй холбогдуулан нислэгийн хуваарь баталсан ч тодорхой чиглэл өгөөгүй талаар МИАТ компаниас мэдээлж байгаа юм. Тус компаниас “Тавдугаар сарын 1-нд хил нээгдэнэ гэж яригдаж байгаа ч УОК-оос шийдвэр гарсан талаар чиглэл өгөөгүй. Өнөөдрийн байдлаар УОК-оос баталсан хуваарийн дагуу тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлж байна. Уг нь тавдугаар сард хил нээгдэнэ гэж бодсон ч УОК-ын баталсны дагуу нислэгийг хуваарийн дагуу үйлдэхээр болж байна.
Хэрэв хил нээхээр байсан бол УОК-оос нислэгийн хуваарь батлах шаардлага байхгүй. Хил нээснээр УОК-оос бизнесийн үйл ажиллагаанд оролцохгүй, бид зорчих урсгалаас хамаарч нислэгийн хуваарь батлах юм.
МИАТ тээвэрлэгч компани тул УОК-ын шийдвэр, олон улсын баримталж буй бодогын дагуу л зохицуулалтаа хийж ажиллана. Жишээ нь, хил нээгдсэн ч Хонгконг руу шууд нислэг үйлдэх боломжгүй тул эхний ээлжинд Сөүл, Токио, Москва руу нислэг үйлдэнэ” гэлээ.
МИАТ компанийн тухайд УОК-ын баталсан нислэгийн хуваарийн дагуу тийзний борлуулалтаа эхлүүлжээ. Зорчигчдыг тээвэрлэхэд давхар хяналт тавихдаа Covid-19-ийн эсрэг шинжилгээ өгсөн эсэх, бичиг баримтыг нь шалгаж байгаа аж. Цар тахлын улмаас дэлхий дахин хилээ хааж, хөл хорио тогтоож, одоо ч халдварын нөхцөл байдал хүндхэн байна. Хэдийгээр зарим улс орнууд хөл хориог сулруулж эхэлсэн ч хилээ нээхээс болгоомжилж буй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад хилийн хязгаарлалт үргэлжилж байна. Харин манай улс тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх талаар эцсийн шийдвэр гараагүй ч салбарынхан бэлэн байдлаа хангажээ.
Зочин 2021-04-29 202.9.46.90
…. Солонгосын тал хятад, орос вакцинд хилээ нээх тал нь тиймэрхүү байгаа, тэр асуудал одоогоор юу болж байна вэ.
юу вэ 2021-04-29 172.90.229.225
энэ онцгой миат али ли нь лбан ёсоор яаг ямар шаардлага тавиад байгаа юм бэ Хэн ирж болох юм тест өгсөн байх юмуу эсвл вакцинд хамрагдсан байх ёстой юму тодорхой мэдэлэл өгч болохгүй юу
хаана хэд хоног карантинд орох юм
Zochin 2021-04-29 139.5.218.191
Baktsinjulslta duusgchad 7 sariin 1 es neegeeche malnuda
Zochin 2021-04-29 139.5.218.191
Dotoodiinhoo holiig horichod gadaad hilee neene ged zutged bh um
Зочин 2021-04-29 202.179.21.228
Гадаадад1-2тун вакцин хийлгэнэ гэж бхгүй шүү, дотоодын хүмүүсээ вакцинд хамруулж дуусаад хилээ нээх хэрэгтэй, гаднаас ирж бга хүмүүст үнэ төлбөртэй вакцинд хамруулах хэрэгтэй
Зочин 2021-04-29 49.0.130.130
Bolioochee naad gadnaas irex nislegee.Endex xumuus chn uxeed duuslaa.Mongol daxi baidal chn ulam xetsuudeed duuslaa.Gadnaas buun mutatstai virus orj irex n oilgomjtoi.Uxsenii chn vaktsin xiilgsen xumuus geed soliorood bgn bee.Xaa saigui vaktsin xiilgesen xumuus virus xaldaad bnshdee maluudaaaa
Зочин 2021-04-29 202.9.40.108
Турк чинь 100кд ноогдхоороо Монгол Энэтхэгийн дараа ороод ирсэн шүү дээ бусад нь маниусаас айгаад байгаа
олон улсын мэдээ 2021-04-29 202.21.108.221
Яагаад ОХУ, Казахстан, Турк бэлэн гэж байгаа юм бол доо? Салбар аа аврах гэж хяналтаа алдсан дотоодын байдлыг улам хүндрүүлэх вий дээ? БНХАУ, БНСУ, Япон улс манай Монголд харьцангуй аюул багатай, эдийн засгийн хувьд ч ашигтай байж болох юм. ОХУ одоо хүртэл нийт хүн амынхаа 10% орчим хувийг л вакцинжуулж байгаа, яаж бусад улс орнуудад Спутник V нийлүүлэх гээд байгаа юм бүү мэд?! ОХУ өөрөө Турк рүү зорчихыг хориглосон, БНТурк улс нь өөрөө улс даяар хөл хорио тогтоож байна. Казахстан ялгаагүй байх
со 2021-04-29 202.21.109.48
зө ашгүй дээ сөүл рүү гээ зайлах минь
Зочин 2021-04-29 202.21.109.43
эрүү минь чамайг сөүл хүлээж авахгүй
Зочин 2021-04-29 202.9.46.135
Харин тиймээ. Сөүл рүү явмаар байна.
Ф 2021-04-29 202.9.40.108
Өдрийн 100$р 14 хоног карантин байгаа
Tttt 2021-04-29 66.181.161.74
Tged yahu tapia hiilgeegu jipmsen humuus yahu bas ywj tend uldsn yuma ynzaldiin bgzde yun dupaapa yum ypidi
Зочин 2021-04-29 46.242.70.252
Юу ч ойлгосонгүй
Zochin 2021-04-29 203.91.115.48
Harnee biech bas yuuch oilogsongvie neree shv ene jil gerlemeer bn shv barag 2jil bolchilloo nz ohindoo absan bogj min toos darlaa daa
Зочин 2021-04-29 98.37.80.18
Ene Amarsaihan Sumyabazar gesen medleggui shunaliin tulam mahan tolgoinuud ogtsoroosoi
Би Монгол хүн 2021-04-29 203.23.49.49
Эрх мэдэлтнүүд хамаатан садангийнхаа хэдэн хүнийг аврахаар Энэтхэгрүү онгоц нисгэж 3 сая иргэдээ эрсдэлд оруулж байгаа юм биш үү. Хэний шийдвэрээр ямар зайлшгүй зорилгоор Энэтхэгрүү онгоц нисгэж 70 гаран хүн авчирсаныг тодруулж шалгах хэрэгтэй байна.. Энэ Амарсаханы шийдвэр мөн үү. Эсвэл Хүрэлсүх үү
Зочин 2021-04-29 202.131.237.137
Gazriin tosnii uildveriig barikh ajilchid irsen yumaa. Jinkhene khulduu tolgoi ve!!!!!
Зочин 2021-04-29 192.82.71.230
Дэлхийн мэдээнуудэд онцын шаардлагагуй тохиолдолд Монгол яваад хэрэггуй, covid тархалт ендер ,level 4 , very high gej дугнэгджээ.
Зочин 2021-04-29 192.82.73.27
Ер нь бол халдварыг л яаж хурдхан дарах тал дээр бүх анхаарлаа хандуулах нь зөв байх. Халдваргүй айдасгүй ,эрүүл бол хаашаа ч зорчих нь цаг хугацааны л асуудал шүү дэ. Хэдэн төгрөгөө гадаадад аваачиж үрэх гэж юундаа яарах вэ
Өөр юу хэлэх вэ дээ 2021-04-29 192.82.70.222
Одоо нээдэг нь ямар ч учиртай юм. Хэдэн сараар хаачихаад… Элгийн ч юм аа даа. Одоо энд тархаад нэмэргүй болсон болохоор гадаад дотоод хамаагүй гэсэн утгатай юм уу
Зочин 2021-04-29 66.181.161.100
Дарга нарын гэр бүлийнхэн Монголос нутаг буцах нь ээ?
Т.Болд 2021-04-29 64.119.19.147
Gadaadaas irj bgaa irgediig zaaval tusgaarlaj 3 s dooshgui udaa PCR shinjilgeend hamruulj nevtruuleh heregtei.
Gadnaas orj bgaa dotood bolon gadaadiin irged 2 vaccine hiilgsen gesen bichig haanaas avah magadlatai.
Ylangiua Orosoos.
Bid anh Oroosoos Mongolin tomor zam shinjilgeenii bicgeer orosuudiig nevtruuleed Mongold haldvar degdeesen gedgee martaj bolohgui.
Iimees ene haldvar barij avah hurtelee gadaadin irgeded neehgui baih ni zuitei.
Зочин 2021-04-29 202.126.94.99
Хилээ нээх нь зев. Хел хориогоо ч цулруулах, иргэдийн дархлааг дэмжих, стрессгуй амьдрах нехцлийг бага ч гэсэн нэмэгдуулэхгуй шаардлагатай!!! Цеехен хунтэй маш том давуу талаа ашиглах естой! Боловсрол, эруул мэндийн салбарыг онцгойлон дэмжээ.
Зочин 2021-04-29 139.5.216.10
Hun tsuun gedeg davuu tal hun amiin yurduu 20% d hamaatai. Busad n bugd suurin gazart amidarch baigaa. Bid nuudelchid gej tseejee balbah yum uldeegui shuu. Ter tusmaa hun amiin talaas iluu n gantshan hotod shambaaraldan amidardag. Eruul ahuin oilgolt tun muutai odoo boltol huduu taldaa gantsaaraa yavaa yum shig setgehuitei irgedtei. durtai gazraa baaj sheene, nus tseree hayana. shuls bol heleed ch yu geh ve. iim ulsad corona enethegees ch iluu tarhana
Зочин 2021-04-29 139.5.216.10
Yru yum martsan baina. Bid orchin ueiin hotod amidarch baina gej bas tseejee deldeh hereggui. ulaanbaatariin hun amiin 70% n ger horoolold amidardag. ene olon hunii b**s shees bugd nuhen jorlond. coronagiin virus hunii utgun shingend hamgiin udaan amidarch haldvar taraah magadlaltai. havriin salhitai huurai ued toos sharoogoor damjij haldvar tarhana. udahgui delhiid duursgdah viidee
Зочин 2021-04-29 66.181.176.48
Иргэдээ татаж авахаас бусад зорилгоор хүмүүсийг хилээр оруулж гаргаад яахав дээ. Мутацилагдсан вирус чирээд ороод ирэхийг хэн байг гэхвэ. Ннгэнт лгүрийснээрээ гүрийж намарболгоё оо Дотолддоо үйл ажиллагаагаа өүхнлд нь нээж хүмүүсээ вакцинжуулхлтын дархоаанд нь дасгавал ямар вэ
Уншигч 2021-04-29 103.57.94.112
Эм эмнэлгийн байдал минь ямар билээ мутацид орсон вурис зөөвөрлөгдөн орж ирвэл яах болж байна хилээ хэсэг харзнах хэрэгтэй
Зочин 2021-04-29 202.21.108.43
Энэтхэг мутаци чинь вакцинд дарагдах эсэх нь эргэлзээтэй гэсэн дээ, вакцин хийлгэсэн халдвараа аваад ирж байгаа зочдыг яахуу. Иргэд нь хөл хориотой бдаг, гаднаас ирэгсэд ногоон гэрлээр ороод ирдэг. Энэ ЗГ ын ЕС чинь сумтайм бишүү
Зочин 2021-04-29 103.229.120.16
enetheg mutats orood irvel yana 10/8 nas barj bga shuudee
Зочин 2021-04-29 202.55.188.103
Orood irsen shdee, medeeguimuu