Анх 1971 онд худалдаанд гарч байсан тоглоомон Хөгжимт
хайрцган тоглуулагч энэ сард эргэн ирж
худалдаанд гарахаар болжээ. Хүүхэд багачуудын энэхүү эртний “анд”-ыг Fisher-Price
компани үйлдвэрлэн зах зээлд гаргаж байгаа юм байна.
Энэхүү тоглоомон тоглуулагчийг таван пянз дагалдан ирэх
ба пянз бүр нь хоёр дуутай аж.
Эдгээр дуунуудад Humpty Dumpty, Jack болон Jill, Twinkle,
Twinkle Little Star зэрэг хүүхэд багачуудын дуулах дуртай дуунууд багтжээ.
Н.Наран