Сараар биш цагаар өссөөр байгаа ҮНЭ | News.MN

Сараар биш цагаар өссөөр байгаа ҮНЭ

Сараар биш цагаар өссөөр байгаа ҮНЭ

Сараар биш цагаар өссөөр байгаа ҮНЭ

“Арай дэндэж байна аа, өргөн хэрэглээний барааны үнэ  өдрөөр биш, цагаар өсөөд байвал юугаа идэж уун, яаж амьдрах юм бэ” гэсэн яриа хүнсний зах, дэлгүүрүүдэд хөвөрнө. Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг дэлгүүрийн худалдагчид энэ бүхэн буурахаар дагаад үнээ буулгадаг нь ховор. Харин ч тэд цар тахлыг далимдуулан өргөн хэрэглээний барааны үнийг нэмж, өөрсдийн халаасаа түнтийлгэв. 

Өнгөрсөн хугацаанд хөл хорионд ороогүй салбар бол хүнс үйлдвэрлэгчид, хүнсний дэлгүүр, махны худалдаачид. Бусад салбарынхан хаалга үүдээ барьж байхад тэдний халаас улам зузаарсан уу гэхээс нимгэрээгүй. 

Худалдагчид “Цаанаас тогтоосон үнийг  бид мэдэхгүй” гэж бухимдсан иргэдийн амыг таглах нь олонтаа. Сургаар үнээ нэмдэг хүнсний дэлгүүрүүдэд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгалт хийж байгаа ч Засгийн газар аль болох торгуулийн арга хэмжээ авахгүй байхад анхаарч байгаа гэх. 

Үнэндээ үнэ өсөх нь орлогогүй хөл хорионд байгаа иргэдийг бухимдуулж байна. Иргэд ёстой л өссөн өртөгтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн амьдрал яг хэвээр. Ингээд юмны үнэ өсч, хувийн хэвшлийнхэн болон төрд ч, хувьд ч дансгүй ажилгүй иргэд, өндөр настнууд туйлдаж, тартагтаа тулж байна. Хоёр сарын өмнө 10450-тай байсан хонины цул мах өчигдөр (2021.04.28)-ийн байдлаар 12500 төгрөгт хүрэв. Өргөн хэрэглээний барааны үнэ ийнхүү тэнгэрт хадсаныг Засгийн газраас иргэдэд тараасан 300 мянган төгрөг, БНХАУ хилийн боомтоор нэвтрүүлэх автомашины тоог цөөлсөнтэй холбон тайлбарлаж буй.

Хэдийгээр Сангийн сайд Б.Жавхлан иргэдэд 300 мянган төгрөг тараах шийдвэр инфляцид нөлөөлөхгүй гэсэн ч бодит байдал дээр эсэргээрээ биелэв. Тэрбээр “Наймдугаар сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2850 орчимд тогтвортой байна. Энэ жилийн инфляцын зорилтот түвшин 6 хувь юм. Одоо инфляц 2.6 хувь байна. Өөрөөр хэлбэл зорилтот түвшнээсээ нам дор байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг даана. Дээрээс нь Төв банк өөрөө зорилтот түвшнийхээ төлөө ажиллана. Зүгээр хараад суухгүй шүү дээ. Мөнгөний бодлогын өөрийнх нь олон янзын хэрэгсэл бий. Үүгээрээ дамжуулж инфляцыг зорилтот түвшинд байлгах бүрэн боломжтой гэж харж байна” гэж УОК-ын хурлын үеэр мэдээлж байв. 

Гэвч өнөөдрийн байдлаар хүнсний захуудад хонины ястай мах нэг килограмм (кг) нь 12222 төгрөг, үхрийн ястай мах 13700 төгрөг, үхрийн цул мах 15622 төгрөг, адууны ястай мах 13000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Үүнийг хөл хорио тогтоохоос өмнөх дөрөвдүгээр сарын 7-ны өдрийнхтэй харьцуулахад махны үнэ төрлөөсөө хамаарч 422-875 төгрөгөөр нэмэгджээ. Бүр задалж үзвэл, долоо хоног бүр махны үнэ 100-125 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг. Харин хүнсний ногооны хувьд нэг кг байцаа 2403 төгрөг, манжин 2786 төгрөг, лууван 1618 төгрөгийн үнэтэй байна. Эдгээрийг хөл хорио тогтоохоос өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 255 төгрөг, манжин 172 төгрөг, сонгино 133 төгрөгөөр тус тус өсчээ.

ХИЛИЙН ТЭЭВЭРТ ХЯЗГААР ТОГТООСНООС ШАЛТГААЛЖ НАРИЙН НОГООНЫ ҮНЭ ӨСӨВ

Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд Covid-19 эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээн хилийн боомтын хяналтаа чангаруулсан. Өөрөөр хэлбэл, хилийн боомтоор нэвтрэх автомашины тоог эрс багасгасан. Хатуу хөл хорио тогтоосноос хойш дэлгүүрүүдийн лангуун дээр нарийн ногоо харагдахаа больсон нь импортын хязгаарлалттай холбоотой юм.

Худалдаачид бараа бүтээгдэхүүнээ хилийн цаана муутгахгүйн тулд вагоноор тээвэрлэж байгаа учраас тээврийн зардлаа бүтээгдэхүүний үнэд шингээн худалдаж эхэлсэн нь үнэ өсөх нэг шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүрүүдэд навчит байцаа нэг кг нь 12000 төгрөг, брокли 9000 төгрөг, өргөст хэмх 9000 төгрөг, чинжүү 9000 төгрөг, өндөг 500-550 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХ ТАВАН ЭРСДЭЛ

Төвбанкнаас гаргасан инфляцын тайланд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, өөрчлөлт орох таван эрсдэл байгааг ийн дурджээ.

  • Нэгдүгээрт. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан, мах хүнсний ногооны үнэ огцом хэлбэлзэх, төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ төсөөллөөс давж нэмэгдэх магадлалтай.
  • Хоёрдугаарт. Цар тахлын дотоод дахь тархалт эрчимжиж, улмаар дахин хорио цээрийн дэглэм тогтоох, хугацааг сунгах тохиолдолд эдийн засгийн идэвхжлийг сулруулж, инфляцыг бууруулах нөлөөтэй.
  • Гуравдугаарт. Хөл хорио чангарах тохиолдолд хүнсний зарим бүтээгдэхүүний нөөцийн хомсдол үүсч, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт бий болж болзошгүй.
  • Дөрөвдүгээрт. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ манай улсыг чиглэх хөрөнгийн урсгалд сөргөөр нөлөөлж, улмаар төгрөгийн ханшид ирэх дарамт нь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
  • Тавдугаарт. Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон төслүүдээс шалтгаалж инфляын төсөөлөл өөрчлөгдөх магадлалтай. Дээрх таван эрсдэлээс ихэнхтэй нь бид нүүр тулаад байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-29 192.82.76.61

Max urgun heregleenii baraanii une der anhaaral tavij ajilaachee udahgui 1kg max 100k bolson bhad barag gaihah ymgui bolj bnashuu malnuudaa 70 say malt gd hutsaldaad bdg irgeddee hymd mah hunseer hangaad ugch chadahgui bna uu hulgaich nar ulsaa hugjuul gj guihguie hulgaich naraa ta naraas ulsaas bitgii hulgai gj guihgui hulgaich naraa 3 say huniig hunseer ni aythan hangaad ugchih ter 70 say maliin ashig shim ni hna bna belcheeriin daats heterlee gd ulildaad bdg hujaadaa bolhoor malaa unegui ugdg

Avatar

Зочин 2021-04-29 134.101.62.210

Шинэ үндсэн хууль
Нэгдүгээр зүйл
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн.
2. Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана.

Avatar

зочин 2021-04-29 103.212.119.37

Өлөн наймаачид нь үнээ нэмсээр л байна шүү. Асуухаар цаанаасаа гэх юм байна . Цаанаасаа гэдэг нь төр гэдэг мангаа юу,

Avatar

Зочин 2021-04-29 202.9.40.61

Бидний байж байгаа байдал л энэ. Хэлж ярих хүнгүй улсууд чинь дураараа дургихаас биш яахав дээ. Харин ч гайгүй байна. Энэнээс долоон дор болохыг үгүйсгэхгүй

Avatar

Зочин 2021-04-29 103.10.23.119

Үнэ, ковид хоёрт 75-аараа тавиулсан засгийн газар

Avatar

Ard 2021-04-29 192.82.93.14

hudaldaachid orlogogui baina hungui baina gej shalchignaad uzeerei, dainii hajuugaar dajin gej dampuuraad zailtsgaa

Avatar

Зочин 2021-04-29 202.9.40.25

засаг иргэдээ гэж 300000 төгрөг өгсөн нь буруу болж таарах нь . Өгөхгүй болохоор өгсөнгүй харж үзсэнгүй гэнэ, өгчихөөр өглөө гэж сөрөг хүчин нь шүүмжилнэ. Юу ч хийхгүй байж болдоггүй ямар учиртай хүмүүс вэ. Юм л бол төр засгаа муулж татан унагаах тухай бодож ярих нь сайны ёр бишээ. Бусад орон төр засгаа түшиж тэмжиж байдаг бол манай зарим иргэн гадаадынхтай нийлээд татаж унагаахад бэлэн болчихсон байна.

Avatar

Зочин 2021-04-29 66.181.183.109

Ajilgvi orlogogvi ene ved maxaa vnegvi bolgox xeregtei vamaa arai l vnetei ba

Avatar

Зочин 2021-04-29 202.126.90.84

Мөнгө тараасны гай. Ажил хийж цалин авдаг хүмүүст л дарамт болж байна. Угаасаа зүгээр суугаад халамж авдаг хүмүүст ялгаа байхгүй. Ямар өөрөө олсон биш.

Avatar

Нийслэлийн иргэн 2021-04-29 64.119.20.253

МАН-н засаглалын үед махны үнэ байнга өсдгийг ард түмэн мартах юм даа. 2013-2016 онд махны үнэ хамгийн тогтвортой байсан юм. МАН томчууд бүгд махны бизнестэй, нөөцийн махаар мөнгө угаадаг, үнэ чөлөөлөх дургүй, ард түмэнд худлаа хайр зарласан жинхэнэ цэвэрхэн луйварчид .

Avatar

Зочин 2021-04-29 86.106.74.148

Импортын барааны үнэ нэмэгдсэнд худалдаа асуудал хариуцсан Гадаад харилцааны сайд болон түүний урагшгүй албатуудад талархал илэрхийлье. Та нар энэ улсын жирийн иргэдийн амьдралаар үнэн тоглож байна даа.

Avatar

Зочин 2021-04-29 139.5.216.10

цөцгийн тосны үнэ тэнгэрт хадсан байлээдээ. тансаг хэрэглээ болсон шүү

Avatar

Зочин 2021-04-29 66.181.161.100

Махны үнийг хятад ченжүүд л тогтоож байгаа шүү дээ.

Avatar

вуба 2021-04-29 66.181.181.150

Нарийн ногоог авахгүй бай л даа 7хоновол аяндаа гахай малын тэжээл болноо.

Avatar

Badarch taxar 2021-04-29 192.82.90.88

Zowlon deer zooldog nohduud olon bna a yalanguya toriin haltar nohoinuud

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Амьдрал нэг иймэрхүү л байна даа 2021-04-29 150.129.143.172

Би байнга дэлгүүрээс хүнсээ авдаг хүн.ДУНДАЖ ОРЛОГОТОЙ айл мах, гурил, талх, боорцог, сүү, тарга, цөцгий, монгол масло, алим, төмс, лууван, байцаа, сонгино, сармис, варянь, зөгийн бал, цуу, далайн байцаа, кейчук, давс, гүрж болон баахуу цай байхад бүрэн хангалттай. Мах хавар бүр л өсдөг. Өндөг, орос сармис үнэ өндөр байна.300000 төгрөг үнэ өсгөлөө гэдэг худал.Энэ мөнгө элсэнд асгасан ус шиг алга болж байна.Хүмүүс хүнснээсээ илүүчилж хувцас авахгүй, бөс барааны дэлгүүрийн орлого маш муу байна.

Avatar

Зочин 2021-04-29 192.82.76.61

Oooooee busad ni hunsee hnas avdag ym bol emiin san uschin lombardnaas avdag ym bhdaa

Avatar

ss 2021-04-29 103.136.254.41

Сосорбурмаа, жаахан юм судал. 1. Өмнөх жилүүдийн өдийд махны үнэ хэрхэн өсдөг нь энэ жилтэй харьцуулахад ямар байгаа гэдгийг гаргаж харах, угаасаа л хавар мах хомсдож үнэ өсдөг санагдаад байх юм; 2. Зарим бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөж байгаа нь сүүлийн 3-4 хоногийн асуудал уу, эсвэл үнэхээр байнгын ингэж өсч байна уу гэдгийг харах, хөл хорио чангаруулсантай холбоотойгоор зарим хүнсний бүтээгдэхүүний борлуулалтынхан QR код авч чадахгүй байгаагаас болоод нийлүүлэлт хомсдож, үнэ өсч байна гэсэн.

Avatar

Зочин 2021-04-29 66.181.176.48

Нарийн ногоо идэхгүй үхлээ юу Төмс байцаа лууьангаа л ид л дээ. Үнэ ихэсгэх тусам нь худалдаж хьххгүй бх хэрнгтэй.

Avatar

Зочин 2021-04-29 202.21.113.238

Тэнэг амарсайхнаас болж үнэ өссөөр байна цаашил өсөх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж