МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна | News.MN

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна

МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулна

Үндсэн хуулийн Цэцээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. УИХ ч Цэцийн дүгнэлтийг олонхоороо хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй болж буй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой.

ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ УИХ ХҮЛЭЭЖ АВАВ

Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж, 02 дугаар дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээр тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлж, харин хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн юм. Харин УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрч, хуульдаа өөрчлөлт оруулахаа болсон юм. Тодруулбал, УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдсан.

  • Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
  • Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн  80.9 хувийн саналаар дэмжигдэв.
  • Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.
  • Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь “Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар уг санал дэмжигдэв.
  • Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.9 хувийн саналаар дэмжигдэв.
  • Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байнгын хороодын саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувийн саналаар дэмжигдэв.

МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ "ХҮЛЭЭЖ" БАЙНА

Гэхдээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих боломжтой. Тиймээс Ерөнхийлөгчийг хориг тавих эсэхийг МАН хүлээж байгаа гэнэ. Тиймээс өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал товлосон ч хориг тавих хугацааг дуустал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихгүй хүлээж байгаа гэнэ.

Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу Баасан гаригт дуусгавар болох юм байна. Тиймээс МАН-ынхан Ерөнхийлөгчийн хориг тавих эсэхээ хуульд өөрчлөлт оруулах эсэхээ ярилцаж байгаа юм байна.  Ерөнхийлөгч хориг тавих эсэхээс үл хамаарч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Баасан гаригт өргөн барьж, тухайн өдрөө Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодыг хуралдуулахаар бэлтгэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, Баасан гаригт хориг тавих хугацаа нь дуусч байгаа учраас хоригоос үл хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьж, тухайн өдрөө хуулиа яаралтай горимоор батлахаар зэхэж байгаа гэнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-29 66.181.160.46

МАН хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу, гарчиг нь тэгэж бичигдсэн байна. Төрийн дээр нам гарсан юмуудаа. Цэцийн дээр ч нам гарсан, бүр тэнгэрийн дээр нь ч байгаа юм бишүү?!

Avatar

хүн ёсны зөвлөх 2021-04-29 202.9.46.242

ман далд ор

Avatar

Зочин 2021-04-29 66.181.181.92

комент хаачив?

Avatar

Зочин 2021-04-29 66.181.181.92

Ихэнх нь албин чөтгөр шулмасуудаас бүрдсэн АН гээч одоо ч цэвэрших найдлага бага байна. Камер харчихаад асуудлыг улаанцайм л мушгиад зүтгээд байх юм. Саяхны ҮХЦ болон шийдвэрийн тухай ёстой бурж буруу тийшээ бух шиг зүтгэх нь зэвүүн байсан. Цагаан цаасан дээр хараар бичигдээд батлагдсан хууль, бүр Үндсэн хуулийг хүртэл ичихгүй гүжирдэж тайлбарлана гээч. Камер хараад, эсвэл нийгмийн мэдээллийн хэрэгслээр байнга худлаа мэдээлэл тараах юм. Ард түмнийг тэнэг гэж үздэг бололтой

Avatar

Hun 2021-04-29 202.126.89.102

Huulia ne darui uurchluh ni zuv! Hun namaas ner devshsen hun l yalah bolov uu!!!

Avatar

Зочин 2021-04-29 202.126.89.44

МАН ТАР

Avatar

ЗОЧИН 2021-04-29 150.129.142.19

ЕР-Ч ХОРИГ ТАВИНА, УИХ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ, ЕР-Ч ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ МАН,УИХ,ЗГ, ҮХЦ,УДШ-Г ТАРААХ ЗАРЛИГ ГАРГАНА,ЦЭРЭГ ХӨДӨЛГӨЖ ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ ТҮР ӨӨРТӨӨ АВНА,ЕР-Н СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛНА, ТӨР ЗАСГИЙН ОНЦ ЧУХАЛ ОБЪЕКТҮУУДЫГ ХАМГААЛАЛТАНД АВНА ….

Avatar

Vanga 2021-04-29 202.126.89.102

Ternees umnu janhuug ogtsruulj shorond hiih bno!

Avatar

зочин 2021-04-29 192.82.69.9

сонгууль сарын дараа болох гэж байхад хуулийн асуудал цэгцрээгүй бн гэсэн нь арай ч дээ

Avatar

Монгол Ардын Намын бусдаас ялгарах содон шинжээс: 2021-04-29 196.53.0.63

-орос коммунистууд нууц эзэн нь байхаар анх байгуулагдсан,
-100 жил монгол улсын төр, засгийг хүчээр эзэгнэж байгаа харгис хорон дэглэм,
-сүүлийн 30 жил хууль бус замаар хамгийн их хөрөнгөжсөн нишүүдтэй,
-олонхи гишүүд нь нүдэндээ хорсол, атаархал, шунал хуралдуулсан түүнийгээ нуудаг, эргүү тэнэг, өвчтэй солиотой хүмүүс,
-хууль тогтоох нэрээр өөрсөддөө ашигтай дураараа дургих дүрмийг монголчуудад хүчээр тулган мөрдүүлдэг,

Avatar

Улс тор судлаач. 2021-04-29 202.126.90.136

Халдварт овчин тархаж цоохон Монголчууд одор бур ухэж байхад халдварын тархалтыг зогсоож иргэдийнхээ амийг аврахын тулд ядаж вакцин худалдаж авахын оронд иргэн буртээ 30000тог тарааж сонгуулийн саналыг нь авахыг оролдох ч гэждээ МАН минь. Бас хууль зорчин байж Ундсэн Хуулийн Цэцээр хууль бус шийдвэр гаргуулж хууль зорчин Еронхийлогчийн сонгуулийн хуульд оорчлолт оруулах гэж бна. Хучирхийлэл нь нийгэмд эмх замбараагуй байдал уусгэдэг юм.

Avatar

Зочин 2021-04-29 202.126.89.123

Jenko Huuk 2 songuuliar garahgui. Amarjargald ogno

Avatar

зочин 2021-04-29 202.9.47.3

Ямар шуурхай байнаа лалрууд

Avatar

Зочин 2021-04-29 192.82.64.64

Songuuliin huulid uurt ashigtai baidlaar MAN ch AN ch uurchlult hiij baisan gehdee ter uurchlultuud ni esreg tald ashigtai bolj baisan tuuhuud olon shuu Jenko Zi iin sanaa 4+6 jil gej muruuduud 25 onoos heregjh gej baisan huuliig 20 oos bolgoj tataad MAN ii hariu mehend orj baigaan muruuruu baisan bol Jenko 4 jil ee sungah geed PR aa hiigeed suuj baih bailaa Shunal ihedvel s****m bolnoo gej Odoo AN zuv hunee gargaad MAN ii ene baliar uildeluud deer hariu meh bolgoj ih sanasan gazar bolgovol…

Avatar

Иргэн 2021-04-29 192.82.88.31

МАН биш УИХ хуульд өөрчлөлт оруулна

Avatar

зочин 2021-04-29 66.181.188.240

ХЭЗЭЭНЭЭС НАМ ХУУЛЬ БАТАЛДАГ ӨӨРЧИЛДӨГ БОЛОО ВЭ !!!! ЭНЭ МАН гуу НАМД ХЭН ИЙМ ЭРХ ОЛГОСОН ЮМ БЭ !!!!!!

Avatar

Зочин 2021-04-29 192.82.72.53

Buzar MAN. Ard tumen MAN-aas oor hund l sanalaa ogohoo medej bgaa. Ard tumen MAN-d dund huruu ogno 6.09-nd !!!!!

Avatar

иргэн 2021-04-29 202.179.26.180

МАН ХҮН намууд, ҮХЦ Авилгачид , Гэмт хэрэгтэнгүүд МУ-ын Ард иргэдийн , Сонгогчидын Сонголтыг үгүй хийж Хууль зөрчиж Дарангуйллын нийгэм рүү шилжлээ,,

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-04-29 185.89.248.47

ЖОНКУ ХИНШҮ 2 ДЭВШИХГҮЙ НЬ БАТАЛГААТАЙ БОЛСОН ЯАЖ Ч ГОНШИГНООД НЭМЭРГҮЙ? НИЙТ 3-ХҮН ДЭВШИХЭЭС ХҮН-ИЙ 1 ОР ТӨДИЙ ХҮН15%ХАВЬЦАА ,АН-С АМАРЖАРГАЛ25%ХАВЬЦАА ДЭВШЭЭД ХҮК ТАСРХАЙ 60% ХАВЬЦАА САНАЛААР ГАРАХ НЬ ТОДОРХОЙ УЛС ТӨРЧИЙН РЕТИНГ СУДАЛГАА ХЭЗЭЭ Ч ХУДЛАА ХЭЛДЭГГҮЙ

Avatar

Зочин 2021-04-29 202.9.47.28

Сонгууль болохоос өмнөх 6 сарын дотор хууль өөрчилдөггүй гэж нэг зүйл бий дээ.

Avatar

Зочин 2021-04-29 64.119.26.131

МАН сонгуулиар нам унана.Хүрэлсүх төмөрсүх болох байлгүй.Тэр баярт өдрийг тэсэж ядан хүлээж байна.

Avatar

Зочин 2021-04-29 202.126.90.83

Женко ч байхгүй, Хүрэлсүх ч байхгүй бол яг гоё болноо. Би шууд ХҮН-ий нэр дэвшигчид өгнө.

Avatar

Иргэн 2021-04-29 192.82.88.31

Горьдож байж мээмээ хавдуулчихав ккк. Улс төрийн нөхцөл байдал, иргэдийн санаа бодлыг огт ойлгодоггүй олгой толгойт

Avatar

Монгол иргэн 2021-04-29 66.181.187.17

Төмөр хүрлээс илүү бат бөх. Ерөнхийлөгч болгох ерөөл тавьжээ. Танд гялайлаа

Avatar

ЗОЧИН 2021-04-29 150.129.142.19

ЕР-Ч ӨНӨӨДӨР 29/IV-НД ХОРИГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ,УИХ-ЫН БХ,УИХ ЯАРАЛТАЙ ГОРИМООР 30/IV-НД ЕР-Н ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭЭД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭЖ ШИЙДЭЭД,ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬД МӨН ӨДӨР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛБАЛ ЭНЭ НЭМЭЛТЭНД ЕР-Ч ХОРИГ ТАВИНА,ЭНЭ ХОРИГИЙГ УИХ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДЭХ ЁСТОЙ,ИНГЭСЭЭР ЕР-Н СОНГУУЛЬ ХУГАЦААНДАА ЭХЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛНО, ЕР-Н СОНГУУЛЬ БОЛОХООС 1 ЖИЛИЙН ӨМНӨ ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ХУУЛЬТАЙ,ИНГЭЖ ХУУЛИЙН ТОМ ЗӨРЧИЛ ҮҮСЧ,ЕР-Н СОНГУУЛЬ ХОЙШЛОНО,ЭНЭ БОЛ БОДИТ ЗҮЙЛ.

Avatar

zasagf 2021-04-29 192.82.89.242

TER ZUVJUHUUD GEED HAJUUDAN DALDAGNAAD YAVDAG NUHDUUD YUUGAA HIIJ BAISAN AMSGAANUUD BE?…..HEREGJIH HUGTSAAGIIN 25 ONOOR N ULDEEHEE MEDDEGGUI MALUUD UU

Avatar

Зочин 2021-04-29 202.126.90.83

Zuwluhuud ni Jenkoog hunii adag s***r gedgiig medeed sanaataigaar horloj baihgui yu. Bolj.

Avatar

Зочин 2021-04-29 66.181.187.36

Сонгууль явагдахаас богино хугацааны өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэдэг нь боломж байгаа юм уу.

Avatar

irgen 2021-04-29 66.181.185.97

МАН-ыг дахиж сонгож болохгүйг ард түмэн арьсаараа мэдэрч суугаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Avatar

Зочин 2021-04-29 202.126.90.83

AN-iig bur ch bolohgui. HUN l yum bn daa.

Avatar

Зочин 2021-04-29 173.79.146.136

МАНАНтатан буугдсанаа мэдээгүй л шааж явна хөөрхийс. Ард түмэн гэж бас байна аа байна та нарын дээр

Avatar

Зочин 2021-04-29 202.21.108.43

Буцах бэрээр юу хийхэв, татан буугдах нь гарцаагүй болсон намын үйл ажиллагааг хязгаарлах хэрэгтэй бусуу? Монголын ард түмний 80% аас дээш хувьд нь МАН нэгэнт байхгүй болчихсон доо.

Avatar

Зочин 2021-04-29 192.82.88.31

Тэнэглэлд хязгаар байхгүй нь сайхан юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж