Ньюс агентлаг 2021.04.29-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
10.00 ЦАГТ
–УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлцүүлэг/;
-Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
-Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар.
11.00 ЦАГТ
-Ардчилсан намын 4:11 мэдээллийн цаг болно: Үүнд:
- Дөрөвдүгээр сарын 30-нд болоx Монгол Улсын ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль, нэр дэвшигчдийн бүртгэл
- Монгол Улсын ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг батламжлаx 12 дугаар цаxим иx хурлын талаарх мэдээлэл
- Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарx Ардчилсан намын тайлбар гэсэн мэдээллүүдийг xүргэнэ. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, ДоСX-ны дарга X.Алтанxуяг нар оролцоно.
-Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
Холбоотой мэдээ