Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэлээ | News.MN

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.

Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус Улсын Их Хурал дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас  дүгнэлээ.

Иймд  Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтэд тусгасан  Шүүхийн тухай хуулийн өөр зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж Цэц үзлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-28 192.82.84.59

цэц нь шүүхээ нэг намд үйлчлэх ёстой гэсэн дүгнэлт гаргаад сууж байдаг, үнэхээр дампуурчээ улс орон.

Avatar

Зочин 2021-04-28 103.26.193.227

Их хурлын шившгүүдүү.

Avatar

irgen 2021-04-28 66.181.185.97

МАН-ын поп улс төрч Б.Энхбаярын хууль хийх гэж гурилдсаны л гор гарч дээ.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-04-28 202.9.46.199

МОНГОЛ УЛСЫГ ХЭН УДИРДААД БАЙГАА НЬ МЭДЭГДЭХЭЭ БАЙЖЭЭ НАМЫН ДАРГА ЦЭЦ ГЭХ МЭТ ЭТГЭЭДҮҮД УДИРДААД БАЙХ БОЛМЖТОЙ НЬ ХАРАГДААД БАЙНА ГЭТЭЛ ЭНЭ ХҮМҮҮСИЙНГ АРД ТҮМЭН СОНГООГҮЙ ШҮҮДЭЭ ТИЙМЭЭС ИХ ХУРАЛ Л ӨӨРӨӨ БҮРЭН ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧГҮЙ ЦЭЦГҮЙ Л БАЙМААР БАЙНА ӨМНӨ БОЛООД Л БАЙСАН ЕРӨНХЙЛӨГЧ ЦЭЦ ХОЁР СУБЬЕКТ БИЙ БОЛСОНООР ТӨР ЗАСАГ ИХ ТОГТВОРГҮЙ БАЙН,ГА БУДЛИАНТАЙ БАЙХ БОЛЛОО

Avatar

Зочин 2021-04-28 122.201.22.148

Iim ih ulsturchduus hamaaraltai shuuh tarah heregtei ugui bol mongold hezeech shudarga es togtohgui,ugaasaa es surtahuunch gej alga mongol ulsiin ner hundiig gadaadad,ter dundaa b**s buurnii heregt hutgaad hayachihsan nuhur ajlaasaa halagdah ni baitugai ulsturchduus daalgavar avaad shuuhiig uimuuleed yavj baidag ichih bulchirhai gej ogt alga es surtahuunii gun doroitold orson bn ta nariig nit ard irgediin erih ashgiig hamgaal gej songoson bolohoos ezniihee daalgavriig bieluuldeg nohoi bol geegui

Avatar

ЗОЧИН 2021-04-28 192.82.83.4

ЧААВААС ДАА. БАТТУЛГАД ХАРИУ БАРЬЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ. УГ НЬ УИХ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛООР ШИЛЖ СОНГОХ ХАМГИЙН ЗӨВ АРГА БАЙСАН ЮМ.

Avatar

Шүүхийн хуулийг нурааж байна уу? 2021-04-28 64.119.26.146

Хүүкт зориулаад шүүхийн шинээр баталсан шүүхийн хуулиа нурааж байгаа юм биз дээ?

Avatar

Зочин 2021-04-28 139.5.217.239

түрүүн гаргасан буруу шийдвэрээ хаацайлж худлаа хуулийн дагуу ажиллаж буй мэт харагдах гэсэн увайгүй оролдлого. Цэц тарах ёстой. б**с илэгч, хахуультан Чинбат нар зайах ёстой

Avatar

Зочин 2021-04-28 103.212.116.201

Үндсэн хуулийн цэц тарах ёстой

Avatar

Зочин 2021-04-28 192.82.73.27

үгүй ээ, яамай да…. сүүлийн үед Ерөнхийлөгчийн бүх алхам буруутгагдаад байгаа мэдээ л уншаад бараг дасчихсан байсан юмсан…

Avatar

zochin 2021-04-28 202.179.24.203

buch um n gajuudsan Mongol uls

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж