Оюу Толгойн асуудлаарх Түр хороо Ажлын хэсэг байгууллаа | News.MN

Оюу Толгойн асуудлаарх Түр хороо Ажлын хэсэг байгууллаа

Оюу Толгойн асуудлаарх Түр хороо Ажлын хэсэг байгууллаа

Оюу Толгойн асуудлаарх Түр хороо Ажлын хэсэг байгууллаа

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өнөөдөр /2021.04.28/-ийн хуралдаан 14 цаг 47 минутад 75 хувийн ирцтэй эхлэв. 

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуралдаанаар Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асуулаа. Гишүүд Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Түр хорооноос Засгийн газарт хэд хэдэн чиглэл өгсөн талаар дурьдаад, тэр дундаа “Оюу Толгой” ХХК–ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан Лондонгийн Олон улсын арбитрын шүүх дээрх маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах чиглэлийн дагуу Засгийн газар сөрөг нэхэмжлэлийг гаргасан уу гэдгийг тодруулав. 

Дээрх асуултад Түр хорооны дарга Ц.Даваасүрэн сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэсэн, дараагийн процессийн талаар эргэж мэдэгдэнэ гэж Засгийн газраас мэдээлэл ирүүлсэн хэмээн хариуллаа.  

Ингээд хэлэлцэх асуудалдаа орж, Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, С.Ганбаатар говийн бүсийн усны нөөцийн судалгааны талаар тодруулж, хариулт авсан бол Х.Болорчулуун Ажлын хэсэг байгуулахтай холбогдуулж санал хэллээ. 

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэв. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг томилох санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Гишүүдэд П.Анужин, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ч.Ундрам, Ж.Бат-Эрдэнэ нарыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад мөн гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг байгуулж буй төслийг танилцууллаа. Ингээд Ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоол батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард түмэн 2021-04-28 202.9.46.176

Мэргэжлийн ганц ч хүнгүй ийм түр хороо гэж байхуудаа.заданшатар гэдэг ямарч зангарагагүй тоодгор,казиночноор хурал удирдуулна гэж юу байхад дээ.даанч шившиг.ийм их хурал гэж дээ.нүүр хийх газар олдохгүй юм

Avatar

ОТ бол бүх юм нь нууц, хаалттай, гадаадад данстай, ОФФШОР компани болчихсон ... 2021-04-28 66.181.161.122

Оюу Толгой ХХК нь монголд бүртгэлтэй боловч, ДАНС нь гадаадад байдаг, ө.х. хилээр бүтээгдэхүүний гаргаад хилийн цаана хэдээр зараад ямар орлого ороод байгаа нь Монголын татварын албаар хянагддаггүй компани. Энэ бол цэвэр ОФФШОР компани юм. Манайд уурхай зарагдаад нэр шилжээд байдаг боловч мөнгө нь орж ирэхгүй, гадаадад офшшор дансанд яваад байнаа гэдэгтэй агаар нэг л дээ. ОТ-ын ТУЗ-д 3 монгол суудагч шийдвэр гаргахад нөлөөгүй, РИО менежементийг нь хариуцдаг.

Avatar

Зочин 2021-04-28 66.181.181.134

Anujin gichiigee ajliin hesgees zailuulaachee yu avah gd yas goridson nohoi shig dagaad bgn esgii hiih gazar nohoi hereggui gegch enemuu Anujin geh balai huuhen end yu higd hor nairuulaad yavad bgn huuj zailuul muu mal etsegui 4 huuhdee haraad bj bna biz bas hurdan udmiin moritoi ged bgnmaa yamar arga zamaar olj avsniig shalga shorond ni hataa

Avatar

Уншигч 2021-04-28 192.82.93.12

Юу ч шийдэж чаддаггүй, ажилгүй нөхдүүд түр хороо байгуулаад ажил хийсэн болж харагдаж байгаа юм байхдаа. Эсвэл өнөө гэрээ сайжруулах асуудлаа шийдэж чадахгүй болохоороо өөр асуудал руу нь анхаарал хандуулж байгаа юм байхдаа. Их хурлаас дэд хороо байгуулаад асуудал шийдсэн түүх байгаа юм уу

Avatar

Зочин 2021-04-28 43.242.243.53

Хичээгээрэй

Avatar

зо 2021-04-28 202.9.40.190

Наад хэдэн с** нар чинь улсаа хорлож байгаагаач мэдэхгүй балай мунхаг нөхдүүд дээ

Avatar

Зочин 2021-04-28 202.9.46.120

Наад нэг хэдэн юу ч мэдэхгүй мулгуу УИХ ын ПОП ууд чинь их том гай тариад эхэлсэн шүү , тэр дэд хороо гэдэгт нь мэргжлийн хүмүүс оруулсануу

Avatar

Зочин 2021-04-28 202.179.21.234

Үнэн суляааатээээээйййй

Avatar

ЗОЧИН 2021-04-28 202.21.126.30

НААД АДЬШАА ӨВӨӨ ЧИНЬ ТИЙМ ЧУХАЛ АСУУДЛЫН ОМ АЖЛЫН ХЭСЭГ АХАЛЖ БАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ ИДЭР НАСНЫ ГИШҮҮН ТОМИЛОХГҮЙ ДААНЧ ЯАВАА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж