Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр (2021.04.28) “Азийн хөгжлийн төлөв” ээлжит тайлангаа танилцууллаа. Тус банк 2020 онд "Азийн хөгжлийн төлөв" тайландаа Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.6 хувиар төсөөлж байсан бол энэ удаа таамгаа нэмэгдүүлж, 4.8 хувиар төсөөлснөө зарлав.
Хэдийгээр вакцинжуулалт эхэлсэн ч цар тахлын нөлөө бүрэн арилаагүй, нийтийн эрүүл мэндийн эрсдэл өндөр байгаа тул дотоод эрэлт огцом сэргэхгүй, ирэх онд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 5.7 хувьд хүрнэ гэж АХБ төсөөлжээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц болон урсгал тэнцлийн алдагдал өсөх, түлш шатахууны үнэ, валютын ханш, бараа, үйлчилгээний импортын зардал нэмэгдэж болзошгүйг урьдчилан сануулав.
Манай улсын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 5.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Төв банкны гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн. Хэдийгээр валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч төгрөгийн ханш сулрах эрсдэл, гадаад худалдааны алдагдал тэлэх дарамт хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл, БНХАУ эдийн засгийн сэргэлт эрчимжиж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дагаад өсөхөөр байна.
Монголын эдийн засаг энэ онд 4.8 хувиар өсөхөд өмнөд хөршийн эдийн засгаа дэмжих бодлогын үр дүн болон дотоодод хэрэгжүүлж буй 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгож буй дотоод зээлийн өсөлт, цар тахлын нөхцөл байдал голлон нөлөөлж байгааг АХБ цохон тэмдэглэв.
Цар тахлын нөлөө илүү удаан хугацаанд үргэлжлэх, вакцинжуулалт төлөвлөснөөс илүү удаашрах, хөрөнгө оруулалтын орчин муудах, 10 их наяд хөтөлбөр санхүүжилтийн гацаанд орох зэрэг бодит эрсдэл байгааг дахин санууллаа.
Зочин 2021-04-28 202.55.188.99
Ю
Termergen 2021-04-28 202.21.108.244
Тархи угаалт гэж энэ, Монгол улс одоогийн парламентийн засаглалтай хэзээ ч хөгжихгүй
Зочин 2021-04-28 64.119.22.170
АН ынхан шүүх хуулийн байгууллагыг бараг хувийн байгууллага шиг ашиглаж хууль задруулсан юм биш үү. Нэг хүний засаглал Монголд ёстой тохирохгүй дүр эсгэсэн ардчилалд төрийн эрх өгч болохгүйг харуулсан юм биш үү.
/*-*/ 2021-04-28 49.0.142.169
Ха ха ха гос доо
АХБ-д 2021-04-28 66.181.178.57
Энэ тархи угаалтын ажлаа олон нийтэд хүргэх гэж АХБ хичнээн ногоон зарцуулсан болоо. Энэ сайт хэдийг авсан бол. Муу хувалз нар. Эх орноо бодооч ээ.
Гадны гар хөлүүд савраа тат 2021-04-28 66.181.178.57
Муу амтай олон улсын байгууллага гэх барууны дайснуудыг хөөж гаргавал таарна. Өөрсдөө сайн байгаа нь хаана байна? Олон улсын байгууллага гэх авлигад эдэгдсэн хэдэн юмнууд байдаг юм.
Ямар ч нарийн тооцоо, судалгаагүй байж улсын дотоод асуудлын талаар дур мэдэн бурах юм. Үүнийг нь дагаад манай зарим нэг нялх сэнгүй нар /ялангуяа энэ сайт/ намирах юм. Энэ мэдээний үр дагавар талаас нь бодооч ээ.
Зочин 2021-04-28 122.201.22.80
Бүгдийг хөөж гаргаад хойд солонгос шиг болое гэж үү’ хөлсний бичээч бот н**ш
zochin 2021-04-28 139.218.63.183
za darga hulhi dizelee ydaj bolichihldoo buh klonkiin dieseluud chanariin shaardlaga hangahgui bna ali klonkiinhn arai deer baidag be? tuslaach
оогий 2021-04-28 122.201.22.114
Ирэх сарын дундуур шатахууны үнэ 200к-аар буурна гэж Сумъяа бээс хэлсэн дээ.