АХБ түлш шатахуун, валютын ханш өсч болзошгүйг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2021.04.28-нд нийтлэгдсэн

АХБ түлш шатахуун, валютын ханш өсч болзошгүйг анхаарууллаа

АХБ түлш шатахуун, валютын ханш өсч болзошгүйг анхаарууллаа

Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр (2021.04.28) “Азийн хөгжлийн төлөв” ээлжит тайлангаа танилцууллаа. Тус банк 2020 онд "Азийн хөгжлийн төлөв" тайландаа Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.6 хувиар төсөөлж байсан бол энэ удаа таамгаа нэмэгдүүлж, 4.8 хувиар төсөөлснөө зарлав.

Хэдийгээр вакцинжуулалт эхэлсэн ч цар тахлын нөлөө бүрэн арилаагүй, нийтийн эрүүл мэндийн эрсдэл өндөр байгаа тул дотоод эрэлт огцом сэргэхгүй, ирэх онд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, 5.7 хувьд хүрнэ гэж АХБ төсөөлжээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илтгэх инфляц болон урсгал тэнцлийн алдагдал өсөх, түлш шатахууны үнэ, валютын ханш, бараа, үйлчилгээний импортын зардал нэмэгдэж болзошгүйг урьдчилан сануулав.

Манай улсын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 5.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Төв банкны гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрсэн. Хэдийгээр валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч төгрөгийн ханш сулрах эрсдэл, гадаад худалдааны алдагдал тэлэх дарамт хэвээр үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл, БНХАУ эдийн засгийн сэргэлт эрчимжиж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дагаад өсөхөөр байна.

Монголын эдийн засаг энэ онд 4.8 хувиар өсөхөд өмнөд хөршийн эдийн засгаа дэмжих бодлогын үр дүн болон дотоодод хэрэгжүүлж буй 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд олгож буй дотоод зээлийн өсөлт, цар тахлын нөхцөл байдал голлон нөлөөлж байгааг АХБ цохон тэмдэглэв.

Цар тахлын нөлөө илүү удаан хугацаанд үргэлжлэх, вакцинжуулалт төлөвлөснөөс илүү удаашрах, хөрөнгө оруулалтын орчин муудах, 10 их наяд хөтөлбөр санхүүжилтийн гацаанд орох зэрэг бодит эрсдэл байгааг дахин санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж